МХБ-ээр 480 мянган тонн хатуу коксжих нүүрс арилжаалав

Хуучирсан мэдээ: 2023.09.29-нд нийтлэгдсэн

МХБ-ээр 480 мянган тонн хатуу коксжих нүүрс арилжаалав

МХБ-ээр 480 мянган тонн хатуу коксжих нүүрс арилжаалав

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр/2023.09.29/ Монголын хөрөнгийн бирж/МХБ/-ээр 75 багц буюу 480 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжсан байна. Арилжаанд хоёр худалдан авагч оролцсон бөгөөд коксжих нүүрсийг тонн тутмыг 148.2 ам.доллараас дуудаж, 153.7 ам.долларт хэлцэл хийгджээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 50 удаагийн арилжаагаар 726.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 5,958.4 мянган тонн нүүрсийг МХБ-ээр дамжуулан арилжаад буй юм байна.

Нүүрсний хулгай зэрэг асуудлыг гаргахгүйн тулд биржээр нүүрсийг арилжаалдаг болсон. Энэ нь худалдан авалтыг ил тод болгосон сайн талтай ч арилжаанд хоёрхон худалдан авагч оролцсон нь анхаарал татаж буй. Өөрөөр хэлбэл, арилжаанд хэдий чинээ олон худалдан авагч оролцоно, тэр хэрээр өрсөлдөөн бий болж, үнэ өсөх боломжтой. Гэвч сүүлийн саруудад биржийн арилжаанд тогтмол хоёр худалдан авагч оролцох болсон нь нүүрсийг үнэгүйдүүлэх вий гэдэг болгоомжлолыг төрүүлээд байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж