Нийслэлийн нийтийн тээврийг сайжруулах зорилгоор ногоон өнгийн 100 автобус оруулж ирсэн ч хуучин автобус оруулж ирсэн үү гэх асуудал үүсээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Deawoo компаниас мэдэгдэл гаргаж, тайлбар ирүүлжээ.
Үүнд, Эдгээр автобуснууд нь цоо шинэ бөгөөд 1987 оноос хойш үйлдвэрлэсэн бүх автомашинд арлын дугаар гардаг болсон. Энэ нь хэдэн онд үйлдвэрлэгдсэн бэ гэдэг мэдээллийг агуулдаг. Гэхдээ энэ арлын дугаарын үсэг нь 30 жилийн хугацаанд дахин давтагддаг юм байна. Жишээлбэл 1993 онд үйлдвэрлэсэн машины арлын дугаарын үсэг нь P тэмдэглэгээтэй бол 2023 онд үйлдвэрлэсэн автомашины арлын дугаарын үсэг нь дахин давтагдаж P дээр ирж байна гэжээ.
Холбоотой мэдээ