Зайсангийн төмөр бетон гүүрийг шинэчлэх, өргөтгөх ажлын эхний хэсэг дуусаж, шинэ гүүр ашиглалтад орлоо. Хуучин гүүрний баруун талд барьсан тус гүүрний зорчих хэсгийн өргөн долоон метр, явган замын өргөн хоёр метр, нийт 10 метр бөгөөд 225 метрийн урттай. Өрөмдмөл шон суурьтай, хүчитгэсэн дам нуруутай уг гүүрийг дотоодын “ЗМЗ” компани барьж, зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн юм. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган машин нэвтрүүлнэ.
Хуучин гүүрний хувьд 1968 онд ашиглалтад орсон бөгөөд нэг ч удаа их засвар хийж байгаагүй. Өдгөө 55 дахь жилдээ ашиглаж байгаа уг гүүрийг 2012 онд авто замын салбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хурлаар гүүрний элэгдэл, нуман тулгуурын даац муудсан зэргийг үзлэг шалгалтаар тогтоож, “Нурааж шинээр барих” дүгнэлтийг гаргаж байжээ. Сүүлийн 10 гаруй жил энэхүү хуучин гүүрийг нурааж, шинэчлэх өргөтгөх төсөв шийдэгдэхгүй явсаар ирснийг ийн шийдэж, шинэ гүүрийг ашиглалтад орууллаа.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:
-Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин шинэ гүүр ашиглалтад орсноор замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэнэ. Мөн Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах юм. Цаашид “Оргил” худалдааны төвийн урд талын уулзварыг хоёр түвшний болгох зургийн ажлыг эхлүүлээд байна. Түүнчлэн гүүрний өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд Богдхан уулын замыг өргөтгөхөөр төлөвлөж буй.
Шинэ гүүрийг үндэсний компаниуд есөн сарын турш байгуулсан. Өмнө нь бид гуравдагч орны тусламжтайгаар гүүрэн байгууламж барьдаг байсан бол анх удаа үндэсний компани богино хугацаанд, харьцангуй хямд өртгөөр гүйцэтгэсэн хэмээлээ.
Гүйцэтгэгч "ЗМЗ" ХХК-ийн захирал Д.Ганбаатар:
-Цаг агаарын нөхцөл байдлаас буюу их хэмжээний усархаг борооноос үүдсэн үерийн улмаас бүтээн байгуулалтын ажил сар гаруйн хугацаанд зогссон. Уснаас доош 20-30 метр газарт барилга угсралтын ажил хийсэн бөгөөд энэ нь гүүрэн байгууламжийн ажлын 50 гаруй хувийг бүрдүүлнэ. Харин уснаас дээш 24 метрийн урттай, 60-70 тонн бүхий олон дам нуруунуудыг 100 тонны хоёр кранаар угсардаг. Бүтээн байгуулалтад манай компанийн 60-70 хүнтэй баг, инженер техникийн ажилтан 17 жижиг, том техниктэйгээр ээлжгүй ажилласан. Гэрээний хугацаа дуусаагүй, цаашид ногоон байгууламж, тохижилтыг хийхээр ажиллаж байна гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн авто замын түгжрэлийг бууруулах болон авто зам тээврийн асуудал хариуцсан зөвлөх Б.Одсүрэн:
-Одоогийн байдлаар Улаанбаатар хотод долоон гүүр баригдаж байгаа бөгөөд эхнээсээ ийн ашиглалтад орж байна. Энэ гүүр Хотын төвөөс Зайсан руу явдаг гол замын нэг, маш их ачаалалтай байсан. Зам дөрвөн эгнээ явж байгаад гүүрэн дээр хоёр эгнээ болдог тул зорчих хөдөлгөөн удааширдаг байлаа. Шинэ гүүр ашиглалтад орсноор зорчих хөдөлгөөн нэмэгдэж, энэ хэрээр түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулна хэмээн ярилаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Түмэннасан 2023-09-29 91.141.72.81
Шинэ нийслэлээ л сайхан барьчих .Тэртэй тэргүй манай мангарууд очоод л сайхан түгжрүүлээд өгнө.Хаана ч шинэ хот барьна очоод л будаа хийгээд өгнө.Хүмүүсээ мэдлэг боловсролд нь анхаарвал хаана ч ухамсартай зорьчино.!!
zochin 2023-09-29 66.181.178.142
Hedelgeenee huuchin shig bolgoochee, bugdiig neg ursgaltai bolgosnoor yamar ih tugjirch bnaa
Уншигч 2023-09-29 94.241.164.49
хийж бүтээсэн юм бол олигтойхон зай замаа том хэмжээтэй хийхгүй дээ.бас л нэг нарийн түгжрэл үүсэх зам байна даа. хэзээ ч бүтэхгүй.авилгачид.
Зочин 2023-09-29 202.21.108.7
Нарантуулын уулзварыг шинэчилж өргөжүүлээчээ, Кино үйлдвэрээс доошоо презер давуулж зам гарц хийгээч. 13 ын чинь ачаалал арай багасна шдээ. Дүнжингарав гж бас багалзуур шиг уулзварыг газрын наймаачин Наранхүүгээр нь өргөсгөж нэвтрэх чадварыг нэмэгдүүлээч.
Зочин 2023-09-29 103.57.95.208
ашиглалтад орсон нь сайн хэрэг. арай л нарийхан юмуу даа. ирээдүйгээ бодохгүй мөнгөдөө баригдаж хийдэг нь бидний зовлон юмуу даа….
Зочин 2023-09-29 213.87.148.136
~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-29 202.9.40.97
Гүүр дуусаад нарийнхан зам эхлэхээр тэгээд л түгжрэл болно.
Зочин 2023-09-29 202.126.90.156
Guuree garaad mashinuud bu alga bolchihdog yum baih da
Зочин 2023-09-29 103.212.117.114
БИ ӨГЛӨӨ БҮР ЗАЙСАН ӨӨД АЛХДАГ ЮМ. АНХ ГҮҮР БАРИХ ҮЕД Л ХААИС-ИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛ ЗАМАА ӨРГӨТГӨӨРЭЙ ГЭЖ САНАЛ ХЭЛЖ БАЙСАН. ҮҮНИЙГ ХИЙСЭНГҮЙ. ТИЙМ БОЛОХООР ГҮҮРЭЭ ГАРААД Л ТҮГЖРЭНЭ ШҮҮ ДЭЭ.
Зочин 2023-09-29 66.181.161.211
Ullzvar deeree ochood tag zogsoh bii dee.
Зочин 2023-09-29 66.181.160.14
Сайн байна! Гэвч ХАА-н Их сургуулийн наад уулзварт очоод хахчих байх даа??