О.Есүгэн "Парис 2024" олимпийн эрхээ авлаа

О.Есүгэн "Парис 2024" олимпийн эрхээ авлаа

О.Есүгэн "Парис 2024" олимпийн эрхээ авлаа
Боксын эмэгтэйчүүдийн 50 кг-д Монголын тулаанч О.Есүгэн дэлхийн хошой аварга, Казахстаны Назым Кызайбайтай шөвгийн наймын тулаанаа хийлээ. Ялсан нь медальд хүрэх тун хариуцлагатай даваанд О.Есүгэн шийдэмгий тулалдсаар өрсөлдөгчөө оноогоор яллаа.
Шүүгчдийн дөрөв нь О.Есүгэн ялсан гэсэн бол үлдсэн нэг нь тэнцсэн гэж үзсэн юм.
Ийнхүү тэрбээр "Ханжоу 2022" Азийн наадмын хүрэл медалийн болзол хангаснаар "Парис 2024" Олимпод оролцох эрхээ баталгаажууллаа.

"Ханжоу 2022" Азийн дөрөв дэх өдрөө үргэлжилж байхад О.Есүгэн шөвгийн наймд шалгарсан юм.

Тэмцээний боксын эмэгтэйчүүдийн 50 кг-д О.Есүгэн эхний тойрогт Филиппиний Айра Виллегасыг 3:1-ээр буулган авсан. Харин хоёрын даваанд Бангладешийн боксчин Зиннат Фердоусыг оноогоор илүүрхсэн билээ. Ингэснээр манай боксчин медалийн төлөө дэлхийн хошой аварга Казахстаны боксчин Назым Кызайбайтай тулалдахаар болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Л.ЛХАГВА 2023-09-29 103.57.95.90

Харсаар байтал "УЛНЫ" ястай бүсгүй байна.

Avatar

W 2023-09-29 202.126.88.67

Hutsoo h**** har tolgoi deer

Avatar

Нэргүй 2023-09-29 213.87.148.136

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-29 202.9.40.97

Дэлхийн хошой аваргыг ялсан бол олимпын медаль ойрхон байна гэсэн үг шүү. Олимпын их наадамд эх орныхоо соёмбот далбааг медалийн тавцан дээр мандуулаарай дүү минь. Тоглолтыг чинь цаашид анхаарч үзэж байх болно. Хичээгээрэй. Амжилт

Avatar

Батбаяр 2023-09-29 202.9.40.177

Сайхан мэдээ байна. Энэ охинд маш том ирээдүй бий гэж хардаг. Маш сайхан техниктэй, уран гоё үзүүштэй боксчин. Амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Avatar

Kk 2023-09-29 103.212.118.149

Thanks Dad

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж