"Но-той ногоон автобусны талаар худалдан авах ажиллагааны газраас тайлбар авна"

"Но-той ногоон автобусны талаар худалдан авах ажиллагааны газраас тайлбар авна"

"Но-той ногоон автобусны талаар худалдан авах ажиллагааны газраас тайлбар авна"

Нийслэлд нэн яаралтай худалдан авах шаардлагатай нийтийн тээврийг үндэсний аюулгүй байдалтай хамааралтай асуудал гэж үзэж төр орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах хуулиас гадуур  авсан шинэ, хуучин нь ойлгогдохгүй байгаа тус бүр нь 400 шахам саяын үнэтэй, нийт 318 тэрбумын автобуснуудтай иргэд танилцаж цахим орчинд шуугиан дэгдээд байна.

Үүнтэй холбоотойгоор цаг үеийн асуудлаар НИТХ төлөөлөгч М.Тулгат:

НИТХ-д АН-г төлөөлөн ажиллаж байгаа миний бие болон АН-ын төлөөлөгчид өнгөрсөн 7 жилийн хугацаанд Улаанбаатар хотын эрх баригчдыг шахаж шаардаж шүүмжилж, өөрсдийн санаа бодлоо ойлгуулах гэж их хичээн чармайж ажилласан хэдий ч бидний үгийг нохой хуцсаны чинээ ч үл тоож байна.

100 жилийн гоё  түүхтэй гэж өөрсдийгөө магтан сурталчилдаг МАН-ын улс төрийн соёл нь НИТХ-д суугаа цөөнхийн хэдхэн төлөөлөгчдийг үг хэлэхээр өөдөөс нь салаавч гаргаж, толгой түрүүгүй загнах явдал бололтой юм.

Эрх мэдэл, мөнгө санхүү, аппарат удирдлага бүх юм нь байсаар байтал нийслэлийн МАН, нийслэлийн удирдлага бүхэл бүтэн 7 жилийг урсгалаар нь өнгөрүүллээ. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн 3 жил олоигтой юм хийсэнүй ээ. Үүний томоохон жишээ нь өнгөрсөн зуны их үер, замын бөглөө таглаа, утаа униар, хог шороо, авилгал.

Хамгийн сүүлийнх нь ногоон автобус. Үүнд өгөх хариулт Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танд байна уу.

Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар та гоёж чимсэн хээнцэр, сүржин үгээр хөөцөлдөх, өнгөрснөөс шалтаг хайж гоншигнож суухаасаа илүүтэй нийслэлийн тулгамдсан асуудлын нөхцөл байдлаа бодитой үнэлж, алдаа оноогоо дэнслэх нь зүйд илүү нийцнэ гэж үзэж байна.

Улс төрийн нам нь улс орны хөгжлийн төлөөх бодлогоо танилцуулж, сонгогчдодоо итгүүлж үнэмшүүлэн, засгийн эрхийг авсныхаа дараа эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр түүнийгээ хэрэгжүүлж байх ёстой, уг нь.Гэтэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар таны ажил үүнд нийцэхгүй байна. Иймд таныг албан тушаалаасаа огцорч илүү сайн ажиллах хүнд суудлаа тавьж өгнө үү гэж шаардаж байна.

Нийслэлийг тойрсон олон хүнд асуудлууд шийдлээ олохгүй ужгирч овоорсоор, нэг жил ч гэсэн танаар удирдуулж гамшгийг нэмэгдүүлмээргүй байгааг иргэд олон нийт ихээр хүсч байгаад эргэлзэх хэрэггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2023-09-29 43.242.242.247

Сайн байна уу? үнэхээр бөх урлагын намын татаасаа болимоор цаг болжээ.Сүүлийн үед доороосоо биш дээрээсээ шууд сонгодог болоо юу? ёстой улс төрийн завхарал гэж үүнийг хэлэх байхдаа Нямбаатараас юу хүлээх юм бэ? ард түмэн энэ 76 гаас өөр хэн нэгэн байж болдоггүй юм уу? энд мөнгө хөрөнгөжих асуудал явагдаад л байх юм. Сайхан амьдарлыг хүссээр байгаад нас сүүдэр хүрэхгүй нүд аниж байна. Үүнийг та нар өөрчилж чадахгүй юу?

Avatar

Нэргүй 2023-09-29 202.126.89.225

ta nar ch bas neg teregnii duguinuud shuu ardchilsan namiin aimshgudaa

Avatar

Зочин 2023-09-29 66.181.181.201

Нэг л хулганаад л сандралдаад л байна даа. Хуучин автобус оруулаад ирж дээ.Харах царайны хуучин загвартай.одоо ийм автобус шугаманд ашиглагдахгүй болсон ш дээ. Энэ Хуучин автобус байх нь дээ. Ийм автобусанд энэ хулгайчууд суухгүй болохоор мөнгө л хусаж байвал ямар ч автобус хамаагүй юм байх л даа.

Avatar

Нэргүй 2023-09-29 139.5.218.86

чоно борооноор гэгчээр та нар дут. Монролчууд угаасаа сэрж бн

Avatar

Нэргүй 2023-09-29 66.181.161.184

юун тайлбар авах авсан өгсөн захиалсан бүх эрх мэдэлтэн албан тушаалтанд шууд хариуцлага тооц

Avatar

Нэргүй 2023-09-29 213.87.148.136

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-29 103.10.21.12

Ямар үнэтэй аваад ямар үнээр зарах гэж байгаа нь чухал шүү

Avatar

Нэргүй 2023-09-29 66.181.160.14

Их засвар хийж будсан автобусыг шинэ мэтээр оруулж ирсэн бол АТГ, ЭЦГ хамтран яаралтай шалгаж, хатуу хариуцлага тооцох хэрэгтэй!!! Татвар төлөгчдийн мөнгөөр тоглодог зуршилтай болчихлоо?!!

Avatar

ХҮН НАМЫН ЧЯЦГАНУУДАД 2023-09-29 202.179.25.138

ӨНГӨ ҮҮ ГЭЖ ШААРДАХГҮЙ … ӨГ ГЭНЭ… ӨӨРСДӨӨ ҮРГЭЛЖ ЧЯЦГА ЦАРАЙЛСАН ШААРДЛАГА ТАВИНА…. АЖЛАА ХИЙ Ч ГЭЖ БАЙХ ШИГ … ШААРДЛАГА ТАВИХЧААН БОЛЖ БАЙГАА БОЛ …. ХҮН… ШИГ ТАВЬ.

Avatar

Нэргүй 2023-09-29 202.9.46.91

Энэ чинь АНын хүн шд. ХҮН нам харин АНаас түрүүлж дуугарлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж