Дарханчуудад зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна

Хуучирсан мэдээ: 2023.09.29-нд нийтлэгдсэн

Дарханчуудад зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна

Дарханчуудад зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна

Дэлхийн зүрхний өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхий дахинаа жилд дунджаар 18 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг гэсэн тоо баримт бий. Үүний талаас илүү хувийг цусны даралт ихсэх өвчнөөс шалтгаалсан гэж үздэг. Харин Монгол Улсын хувьд 100,000 хүнд ногдох цус харвалтын нас баралтын үзүүлэлтээр дэлхийд 1-рт бичигддэг гэсэн харамсалтай статистик байна. Цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, тогтмол хянах явцыг сайжруулснаар зүрх судасны өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой төдийгүй заавал өвдсөн хойноо арга хэмжээ авах биш, өвдөхөөсөө өмнө амьдралын зөв дадал зуршил, хэв маягийг сонгож, эрүүл хооллон, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь хамгийн чухал урьдчилан сэргийлэлт юм.

Хүн амын дунд аюулын харанга дэлдсэн зүрх судасны өвчлөлийн эсрэг хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний томоохон төсөл бол “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” юм. Тус аяныг иргэд, олон нийтийг зүрх судасны өвчин, түүний эрсдэлт хүчин зүйл, хүндрэлээс сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулах зорилгоор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (ШУГТЭ)-ийн санаачилга, ХААН Банк сангийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран 2017 оноос тууштай хэрэгжүүлж буй.

Энэ жилийн хувьд Дундговь, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг хэрэгжүүлсэн бол Дэлхийн зүрхний өдрийг тохиолдуулан аяны баг 9-р сарын 28-30-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллаж байна. Аяны эхний өдөр ШУГТЭ болон НЭМҮТ-ийн төлөөлөл өдөрлөгт ажиллах орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох болон эрсдэлийг нь хэрхэн үнэлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, чадавхжуулах сургалт зохион байгуулсан бол хоёр дахь өдөр мэргэжлийн эмч нар ард иргэдэд зориулж үзлэг, оношилгоо хийж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах талаар зөвлөгөө мэдээлэл өгч буй.

Монгол Улсын хоёр дахь том хот Дарханд 104.6 мянган хүн амьдардаг бөгөөд 2022 оны байдлаар тус аймгийн хүн амын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны тогтолцооны өвчлөл эзэлж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж