Эргэн тойронд: ҮАБ-д хамаарах 33,6 тэрбумын "ногоон ДЭҮ"

Хуучирсан мэдээ: 2023.09.29-нд нийтлэгдсэн

Эргэн тойронд: ҮАБ-д хамаарах 33,6 тэрбумын "ногоон ДЭҮ"

Эргэн тойронд: ҮАБ-д хамаарах 33,6 тэрбумын "ногоон ДЭҮ"

400 орчим сая төгрөгөөр хуучин автобус худалдан авч, түүгээрээ нийтийн тээврийн парк шинэчлэлт хийж байгааг иргэд эсэргүүцэж буй. Тодотгол нь Өмнөд солонгос улсад үйлдвэрлэгдсэн гэх ч процесс шат дамжлагын хувьд авч үзвэл урд хөршөөс гаралтай, ахин ухаж үзвэл арлын дугаар нь ч анхаарал татах шинэ автобусууд. Өнгөрсөн долоо хоногоос эхэлж худалдан авах ажиллагааг тас нууцалж, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж байгаа агшнаа баримтат зураглал болгон дүрсжүүлсэн тус ногоон автобус иргэдийн төдийгүй эрх бүхий албан хаагчдын анхаарлыг ч ихэд татаж байна.

БНСУ-ЫН DAEWOO BUS КОМПАНИАС АВТОБУСНЫ ЭД АНГИЙГ Л АВСАН ГЭВ

Нийтийн тээврийн парк шинэчлэлээр авч байгаа БНСУ-ын Daewoo Bus үйлдвэрийн ногоон автобус нь нийт 600 орчим үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд нэг тус бүрийн үнэ нь 336 сая төгрөг. Энэ нь өнөөгийн зах зээлийн үнээс харьцангуй хямд үнэ гэх. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явах Дэү брэндийн NEW BS 106 загварын автобусны давуу талуудыг албаныхан:

  • Өвлийн хүйтэнд цонх цантуулахгүй, зорчигчдыг дааруулахгүйн тулд хана, таазанд нэмэлт дулаан барьдаг сайжруулсан арьсан доторлогоотой,
  • Дэү үйлдвэрийн хуучин автобус нь халаалтын гурван паартай бол шинэ нь зургаа болгож нэмэгдүүлсэн,
  • Дотроо 27 инчийн дөрвөн дэлгэцтэй,
  • Дотроо 4-5 ширхэг гар утас цэнэглэх USB залгууртай,
  • Зорчигчийн 28 суудалтай бөгөөд өмнөх автобус нь хулдаасан суудлын бүрээстэй тул даавуун уут оёж угладаг бол шинэ загвар нь сайжруулсан бат бөх материалаар хийсэн суудлын бүрээстэй учир гадуур нь уут углах шаардлагагүй,
  • Эйр кондишн бүхий сэрүүцүүлэх болон дулаацуулах үлээлтийн системийн тусгайлсан тоноглолыг таазанд нь суурилуулсан бөгөөд зорчигч бүрийн дээрээс үлээнэ,
  • Өмнөх автобусууд гэрэл муутай байсан бол одоо дотор талын гэрлийг лед гэрлээр шинэчилсэн,
  • Автобусны гаднах гэрэлтүүлгийг нэмэлтээр хажуугийн хананд нь шийдэж өгсөн тул шөнийн цагаар гэрэлт автобусууд хөдөлгөөнд оролцоно гэсэн юм.

Мөн EURO-5 хөдөлгүүр нь 8000 багтаамж бүхий хоёр турбо хөдөлгүүрийн хүчин чадалтай. Мотор нь байгальд ээлтэй "аdd blue" технологи болох түлшийг цэвэршүүлэн гаргах яндангийн шүүлтүүр тусгайлан хийснээр хар утаа ялгаруулахгүй гэдгийг албаныхан долоо хоногийн өмнө онцолж байв. Тэгвэл өнөөдөр хотын захиргаа, ХҮН намынхан өөрсдийн байр сууриа илэрхийлж, тус автобуснуудын худалдан авалт ҮАБ-д хамаарах асуудал эсэх дээр тус тусын тайлбараа өгөв.

ХҮН НАМЫНХАН АВТОБУСНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ВЬЕТНАМ ОРЖ ШАЛГАНА

Нийслэлийн иргэдийн төлөөлөлгч ХҮН намын зарим гишүүн өнөөдөр /2023.09.29/ мэдээлэл хийх үеэрээ шаардлагатай бол энэ автобусыг ямар компанитай, яагаад гэрээ байгуулсан эсэхээр хойноос нь тултал нь явна. Шаардлагатай бол Вьетнам явна гэсэн юм. Тэдний хэлж байгаагаар, сүүлийн таван жилийн хугацаанд нэг их наядыг автобусанд оруулжээ. Өнөөдөр автобусаа худалдаж авч чадахгүй хэмжээнд ирлээ. Өчигдөр ногоон гэх автобусыг очиж үзлээ. Үүнээс гадна нийслэл 224 улаан автобус оруулж ирсэн. Ногоон автобус дизель хөдөлгүүртэй. “Daewoo” компаниас худалдаж авсан гэж ярьж байгаа. Нийтдээ 600 автобус бөгөөд нэг бүрийн үнэ нь 336 сая төгрөгөөр авсан гэсэн. Үүн дээр нэмээд 150 цахилгаан хөдөлгүүртэй автобус оруулж ирж байгаа. Энэ нь 620 орчим сая төгрөгийн үнэтэй. Түүнээс гадна дунд оврын автобус 50 ширхгийг оруулж ирж байгаа гэх мэдээллийг өгч байна. “Тэнүүн-Огоо” ХХК нь тендерээр сонгон шалгаруулалтаар авсан гэж тайлбараа өгсөн. Энэ бүрэлдэхүүнээрээ газар дээр нь очиж үзээд миний бие салоны байдлыг харсан. Голчилж манай инженер А.Отгонбаяр деталь зураг, кузов засвар, арлын дугаарыг авсан. Нийслэлийн худалдан авсан автобусыг яагаад төрийн нууцад хамруулаад байгаа юм бэ.

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа гүйцэтгүүлэх тухай хуулийн заалтыг хэрэглээгүй юм бэ.

Автобусны асуудал нийслэл дээр энэ сарын 19-ны өдөр болсон ХҮН намын бүлгийн хуралтай шууд холбоотой. Бид нийтийн тээврийн асуудлаар асуулга тавихад “Үүнийг бид дэлгэж чадахгүй. Нууцтай холбоотой" гэсэн тайлбар хэлснээр  дээрх асуудал босч ирсэн юм.

АТГ, ЦЕГ ШАЛГАЛТАА ЭХЛҮҮЛЭВ

Ногоон автобусны маргаан дагуулсан худалдан авалтаар АТГ, ЦЕГ мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байгаа аж. Ингэснээр тус худалдан авах ажиллагаа хууль зөрчсөн эсэх нь тодорхой болох бөгөөд олны дунд эргэлзээтэй байгаа асуудлуудад хариулт өгөх биз. Ямартай ч долоо хоногийн хугацаанд маргаан дагуулж буй тус ногоон автобуснуудыг өнөөдрөөс шалгах нь. Нууц-ын тамгатай улсын төсвийн мөнгөөр 810 автобус шинээр авсны 600 нь дизель хөдөлгүүртэй. 160 нь цахилгаан, 50 нь дунд оврынх юм байна. Өмнө нь нийслэлийн төсвөөр харьцуулалтын арга нэрийн дор 224 автобус оруулж ирсэн нь одоогийн нийтийн тээвэрт явж байгаа “Голден драгон” гэх улаан автобус аж.

Харин ногоон 100 автобус “Тэнүүн-Огоо” компанийн автобаазад байгаа бөгөөд хуулийн байгууллагад шаардлагатай бүхий л баримт бичгийг тус худалдан авалтад оролцсон хүмүүс мэдээлнэ гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж