Хятад 20 удирдагч урьж ажиллуулах болзол зарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Хятад 20 удирдагч урьж ажиллуулах болзол зарлажээ

Хятадын төв засгийн харьяаны аж ахуйн нэгжүүд энэ жил олон улсын хэмжээний болзол зарлан, гадаадаас өндөр албаны 20 удирдагч урьж авчрах тухай төвийн хэвлэлүүддээ мэдээлжээ. Энэ нь түүхэн шинэ тэмдэглэл болох юм гэж Хятадын Төрийн Зөвлөлийн Төрийн Өмчийн Хяналт Удирдлагын Хорооноос өчигдөр мэдээлсэн байна. Болзол зарлах ажил албан ёсоор эхэлсэн ба эхний ээлжинд ерөнхий нягтлан бодогч, аж ахуйн нэгжийн хуулийн ерөнхий зөвлөх, шинжлэх ухааны шинжлэл судлалын дээд давхаргын удирдах боловсон хүчин зэргийг урьж байна. Үүнд Хятадын төв засгийн харьяаны машин механик, барилга, шуудан холбоо, цахилгаан эрчим хүч, металлурги, үйлчилгээ зэргийн 20 аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд найм нь дэлхийн 500 хүчирхэг компаниудын эгнээнд жагссан аж ахуйн нэгж ажээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж