SOS: Монголд хүүхэд амьдрахыг хориглоно!

SOS: Монголд хүүхэд амьдрахыг хориглоно!

SOS: Монголд хүүхэд амьдрахыг хориглоно!

Монгол хүүхдэд хамгийн ээлгүй улс болоод удаж байгаа. Тэдний хувьд алхам тутамд аюул, амиа алдах эрсдэл хүлээж байдаг гэвэл хилсдэхгүй. Хүүхдүүд орцныхоо гадна тоглож байхдаа, гудамжаар алхаж явахдаа, гэртээ, эхийнхээ хэвлийд хүчирхийллийн золиос болж, эндэж байна. Тэр тусмаа томчуудын хариуцлагагүй байдлаас болж амь насаа алдаж, тэдэнд харгислуулж, хүчирхийлэлд өртөж амиа алдаж байгаа нь маш том харанга. Үндсэн хуульд хүн эрүүл аюулгүй орчин амьдрах ёстой гэж тусгасан ч тэд өнөөдөр "амь тэмцэж" байна. Хүүхдүүдэд амьд явах баталгаа ч алга.

Хамгаалах ёстой аав ээж нь, төр засаг нь хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хөсөр хаячихсан. Учир нь, тэд санал өгдөг субъект биш болохоор тэр.

Сүүлд Дорнод аймагт долоон настай хүү амь насаа алдсан хэрэг гарлаа. Энэ хэрэгт хойд эцгийг нь холбогдуулан шалгаж байна. Үүний өмнөхөн 33 настай эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт гэртээ угаартаж, харамсалтайгаар нас барсан хэрэг бүртгэгдсэн. Тэгвэл өнөөдөр олон нийтийн сүлжээгээр "Эцэг нь тэжээж чадахгүй байгаа учир хүүхдээ өргүүлнэ" гэсэн зарыг нийтэлжээ. Цагдаагийн байгууллагаас цахим сүлжээнд тавьсан зарын дагуу тухайн зар тавьсан хүнтэй холбогдож, хүүхдийн эрх зөрчигдсөн эсэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байгааг албаныхан мэдээллээ.

Хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж, эрх ашгийг нь хамгаалах ёстой хүмүүс хаана байна вэ. Ядуурал, ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн стрессийн хамгийн том хохирогч нь хүүхдүүд болсоор. Энэ мэт олон асуудлаас болоод хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл, амьдралын баталгаа хөсөр хаягдаж байна. Энэ д

  • Дорнод аймагт ДОЛООН НАСТАЙ ХҮҮ АМЬ НАСАА АЛДСАН хэрэг гарсан.2023 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 21.00 цагийн орчимд Дорнод аймгийн цагдаагийн газарт “Миний долоон настай хүү оршин суух газраасаа энэ сарын 25-ны өдрөөс хойш алга болсон" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 25-30 алба хаагч тухайн хүүхдийг хайх эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан. Энэ хүрээнд авагдсан мэдээлэл дагуу 2023 оны есдүгээр сарын 28-ны 16.00 цагийн орчимд тус аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөгшир гэх газрын ойролцоо, Хэрлэн голоос 400 метр орчим зайд долоон настай хүүхдийг нас барсан байдалтай олж тогтоосон.
  • Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдөр НЭГ АЙЛЫН ДӨРВӨН ХҮН УГААРТАЖ НАС БАРСАН харамсалтай хэрэг бүртгэгджээ.Тодруулбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах нэгэн айлд 33 настай, эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт нэг дор буюу дөрвөн хүн угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
  • Өнгөрсөн долоо хоногт /2023.09.22/ сургуулийнхаа урд, гарцан дээр ХОЁР СУРАГЧ МАШИНД ДАЙРУУЛЖ НЭГ НЬ ГАЗАР ДЭЭРЭЭ НАС БАРСАН харамсалтай осол гарсан. Тодруулбал, 12-13 насны хоёр сурагч сургуулийнхаа урд гарцан дээр машинд дайруулж нэг нь газар дээрээ нас барж нэг нь биеийн байдал хүнд ГССҮТ-д хүргэгдээд буй.

ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад Д.Ганхуяг мэдээлэхдээ "2023 оны наймдугаар сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн осол 589 гарснаас 535 хүүхэд хохирсон. Үүнээс 37 нь амиа алдсан харамсалтай тоон мэдээ байна. Осолд өртсөн хүүхдүүдийн тухайд замын хөдөлгөөнд ихэнхдээ явган зорчигч хэлбэрээр оролцож байхдаа өртсөн" гэдэг тоон мэдээллийг хэлсэн юм.

Зөвхөн цагдаагийн байгууллагын мэдээллээр 2022 онд улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1729 бүртгэгдсэнээс нийслэлд 51 хувь буюу 882 нь үйлдэгджээ.  Энэ төрлийн гэмт хэрэгт 1664 иргэн хохирсон бол хохирогчдын 86.4 хувь нь эмэгтэй, 12.9 хувийг хүүхэд эзэлж байгаа юм. Хуульчид болоод гэр бүл судлаачид “Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн баталж, эцэг, эх байх үүргийг чангатгахгүйгээр энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй тухай” сануулсаар буй. Дээрх анхааруулга ч үнэнийн ортойг статистик тоо баримт ийн харууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-29 202.21.107.11

Жолоо барьж байхад утас ухах, архи уучихаад жолоо барьдгаа л болохгүй гээд ухамсартаа хийчихмээр байна

Avatar

Иргэн 2023-09-29 66.181.186.184

Үнэн. Зам хөндлөн гарах маш эрсдэлтэй . Гарц дээр явган хүн хүүхдүүд гарах маш хэцүү ,

Avatar

Нэргүй 2023-09-29 59.153.112.98

Нам дагагч долоогч нар Нүүрсний хулгайч төрөөс төрсөн тэрбумтангууд амьдарч жирийн ард иргэд татвар төлөгчид тэдний дутуу хоолтой үр хүүхдүүд амьдархад бэрх цаг уу

Avatar

Зочин 2023-09-29 66.181.161.93

"Ньюс Мн",популист нийтлэлээ больмоор юм.

Avatar

Нэргүй 2023-09-29 213.87.148.136

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-29 202.9.40.97

Муу болгоныгоо төр засаг руу бүү чих. аав ээж нь л хүүхдээ харж асрах ёстоый. Гэтэл манай аав ээж нар архи тамхи сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхээс гадна эрүүл биш хүнс хэрэглэж гажигтай хүүхэд төрүүлдэг. Гэтэл үүнийгээ төр засгийн буруу гэх ухааны юм яриад бусдаас мөнгө төгрөг нэхээд явчихдаг. энэ сайт болохоор тэднийг нь дэмжээд ийм юм бичдэг. таарсан шуудай нар юмаа

Avatar

Нэргүй 2023-09-29 59.153.113.166

DYRAA TAWILTSI80955877SEXSEER

Avatar

Нэргүй 2023-09-29 59.153.113.166

SHAALGN ANYSDN80955877

Avatar

Нэргүй 2023-09-29 216.38.195.74

– y;

Avatar

Нэргүй 2023-09-29 216.38.195.74

gdni

Avatar

Нэргүй 2023-09-29 216.38.195.74

chamaig XEN kares?

Avatar

Нэргүй 2023-09-29 216.38.195.74

– pry;

Avatar

Нэргүй 2023-09-29 216.38.195.74

– 1;

Avatar

Нэргүй 2023-09-29 202.21.108.28

Өнөөдөр манай хүүхэд дахиад л шугамдуулж.

Багш уурлаж загнадаггүй, зодох нь л хэцүү байдаг гэнэ.

Хүүхэд тамлаж кайф авдаг хүнийг багш гэнэ.

Ангиар нь туулай зүрхтэй болгох харийн бодлого хэрэгжүүлэгчид:

Avatar

Нэргүй 2023-09-29 216.38.195.74

– webs;

Avatar

зочин 2023-09-29 66.181.184.192

Хүүхдэд ээлтэй төрийн бодлого дутагдаж байна. Хамгийн наад зах нь харах нарыг нь таглаад барилга барих зөвшөөрөл өгчихөж байна. Тэнгэр багандсан барилга босохоор тэр хүүхэд гэрийнхээ цонхоор хэзээ ч нар харахгүй. Худлаа гэвэл Үлэг гүрвэлийн музейн баруун талд, Тэнгис кино театрын хойно байдаг 2а байрны зүүн талд энэ байрны хүүхдүүдийн нарыг таглаж барилгын ажил эхэлсэн.
Очоод хараарай ХОТЫН ДАРГАА, УИХ, Засгийн газрын гишүүдээ!!!

Avatar

Нэргүй 2023-09-29 59.153.113.166

SEXSY AJIL XNE80955877

Avatar

Нэргүй 2023-09-29 188.162.254.120

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!???????!!!!?????

Avatar

Нэргүй 2023-09-29 59.153.113.166

SXN SEKSY TANILTSN80955877

Avatar

Нэргүй 2023-09-29 59.153.113.166

SEKSDN ERTEI 40NASNI SEXSYG XALYYTSTAL80955877

Avatar

Нэргүй 2023-09-29 59.153.113.166

S AWN80955877

Avatar

Иргэн 2023-09-29 103.212.118.37

Хүүхдээ харж хамгаалах нь эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг болхоос төр урдуур нь орно гэж байхгүй л дээ. Тэнэгтэхэд бас хязгаар бий шүү @ЦЭЭСҮРЭН.

Avatar

W 2023-09-29 66.181.181.93

Uneeen medrel g**** yum bichij haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж