Хятад-Оросын худалдаа эрс өсч, хил дээр чингэлэг овооров

Хятад-Оросын худалдаа эрс өсч, хил дээр чингэлэг овооров

Хятад-Оросын худалдаа эрс өсч, хил дээр чингэлэг овооров

Хөрш Украинд дайрснаар ОХУ нь үндсэндээ дэлхий нийтээс тусгаарлагдаад байгаа энэ үед Хятадтай хийх худалдаа нь эрс нэмэгдсэнээс хил дээр чингэлгүүд овоорсон талаар шинжээчид мэдэгдэж байна. Худалдаа өсөхийн хэрээр ОХУ-д орж ирж буй Хятадын бараа бүтээгдэхүүний урсгал огцом нэмэгдэж, тээвэрлэлт хийсэн чингэлгүүд Орост "овооров".

Оросын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 2019 онд тогтоосон хоёр талын худалдааны зорилтоос  нэг жилийн өмнө худалдааны эргэлт  энэ онд 200 тэрбум ам.долларт хүрнэ гэж ОХУ таамаглаж байна. Энэ сарын эхээр нийтэлсэн Хятадын гаалийн тоо баримтаас үзвэл, 2023 оны эхний найман сард хоёр талын худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 32 хувиар өсч, худалдааны нийт хэмжээ 155 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Үүнд Хятадаас Орос руу хийсэн экспорт өмнөх оныхоос 63.2 хувиар өсч, 71.8 тэрбум ам.долларт хүрчээ. Харин Хятад руу хийсэн импорт 13.3 хувиар өсч, 83.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Үүний зэрэгцээ Орос улсад нэмэлт 150,000 тээвэрлэлтийн чингэлэг байгаа бөгөөд импортлогчид Хятад руу буцахаар зүтгэж байна гэж ложистикийн "Container xChange" платформ тайландаа дурджээ. “Хятадаас Орос руу ачаа тээвэрлэлт их байгаа ч Оросоос Хятад руу буцах нь маш ховор" гэж тус платформын Гүйцэтгэх захирал Кристиан Роелоффс мэдэгдэв. Мөн “Оросын боомт, замууд хэт ачаалалтай байгаа нь тээврийн үр ашиггүй байдлыг үүсгэж байна. Хэдийгээр дэд бүтцийг сайжруулахын тулд зарим хөрөнгө оруулалт хийгдсэн боловч төсвийн хомсдол асуудлыг улам хүндрүүлж байна. Оросын Ази руу чиглэх нь худалдаа нь дэд бүтцийн томоохон хөгжлөөс шалтгаалдаг" гэж онцлов.

Үүнээс гадна өнгөрсөн оны эхэн үеэс хойш 40 футын чингэлгийн үнэ долоо дахин буурчээ. Ингэснээр худалдаачдын чингэлгийн тоо нэмэгдэж, чингэлгээр тээвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрөл олширсон нь "Орос, Хятадын худалдааны тэнцвэргүй байдал гүнзгийрсний" үр дагавар юм. Хятад улс Оросын түүхий эдийг чингэлгээр бус төмөр замын цистерн, задгай вагоноор тээвэрлэдэг болохыг илтгэлд дурдсан байна.

Автомашин болон цахилгаан бараа нь Хятадын ханган нийлүүлэгчдийн Орост зарж буй гол бүтээгдэхүүнүүд болжээ. Учир нь дэлхийн олон зуун брэндүүд дайн эхэлсний дараа ОХУ-ыг орхин гарсан.

Нөгөө талаар, өнгөрсөн долдугаар сард Хятадын түүхий нефтийн импортын бараг тавны нэгийг Оросоос авсан гэж Нефть экспортлогч орнуудын байгууллага энэ сарын эхээр нийтэлсэн тайландаа дурджээ. Хятад, Энэтхэг хоёр орон өнгөрсөн долдугаар сард ОХУ-ын нефтийн экспортын 80 хувийг худалдаж авсан гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлсэн.

Кремлийн дайны хүчин чармайлтыг дарахын тулд АНУ болон түүний холбоотнууд худалдаагаа зогсоож, хориг арга хэмжээ авснаар Хятад улс Оросын эдийн засгийн гол тулгуур болж байна. Хятад улс төвийг сахисан гэх бөгөөд зөвхөн Украинд энх тайвныг тогтоохыг хүсч байна гэж мэдэгддэг.

Гэвч Хятадын удирдагчид Москваг стратегийн дотны түнш, Барууны эсрэг гол жин гэж үздэг. Улмаар Бээжин нь Оросоос эрчим хүчний худалдан авалтаа нэмэгдүүлж, тус улсын зах зээлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний чухал нийлүүлэгч болоод байна. Тэдний өсөн нэмэгдэж буй худалдааны харилцаа нь Оросын эрчим хүчний экспортыг зүүн тийш шилжүүлж, Хятадын эдийн засгийн дэмжлэг нь Оросын Украины эсрэг дайныг дэмжиж байна гэсэн шүүмжлэлийг төрүүлэв.

ХЯТАДЫН КОМПАНИУД УКРАИН ДАХЬ ОРОСЫН ДАЙНЫГ ДЭМЖИЖ БАЙНА

Хятадын фирм, компаниуд Оросын цэргийн чадавхийг дэмжиж, тэр дундаа Украины дайны талбарт нөөц нь барагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх зэргээр чухал үүрэг гүйцэтгэж байгааг "CNBC" агентлаг мэдээлжээ. Оросын гаалийн наймдугаар сарын мэдээллүүдээс харвал, Хятадаас нисгэгчгүй онгоц, дуулга, хантааз, радио тасралтгүй импортолж байгаа нь Путины 18 сар гаруй үргэлжилсэн дайнд дэмжлэг болж байна.

Үүний зэрэгцээ тээврийн хэрэгсэл, барилгын тоног төхөөрөмж, нийлэг материал зэрэг иргэний хэрэгцээнд зориулагдсан Хятадын бараа бүтээгдэхүүн нь Оросын дайны хүчин чармайлтад шууд болон шууд бусаар дэмжлэг болж байна гэж шинжээчид дүгнэжээ.

АНУ-ын тагнуулын агентлаг өнгөрсөн долдугаар сард "Хятад улс ОХУ-ын дайны хүчин чармайлтад улам бүр чухал түшиц болж, Украинд ашигладаг гол технологи, давхар хэрэглээний тоног төхөөрөмжийг Москвад нийлүүлж байх магадлалтай" гэж мэдэгдсэн. Тухайлбал, Хятадаас нийлүүлсэн барааны жагсаалтад навигацийн төхөөрөмж, амдан сөнөөх технологи, сөнөөгч онгоцны эд анги зэрэг багтсан байна.  Үүний хариуд Бээжингийн зүгээс Москватай хийж буй худалдаа нь "эдийн засгийн хэвийн хамтын ажиллагаа" бөгөөд ямар ч "гуравдагч этгээдэд" чиглэхгүй гэжээ.

Гэтэл Украины талаас мэдээлэхдээ, өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Оросын зэвсэгт хүчний зэвсэглэлд Хятадын бүрэлдэхүүн хэсгүүд олширч байгааг онцолсон байна.

Хятад улсаас 2022 онд Орост 500 гаруй сая ам.долларын хагас дамжуулагч худалдсан нь бол энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд  12 сая гаруй ам.долларын дрон зарсан байна. Хятадын үндэстэн дамнасан "SZ DJI" технологийн үйлдвэрлэсэн дронуудыг 2022 оны есөөс нэгдүгээр сарыг хүртэл ОХУ-д тодорхойгүй хэмжээгээр бүртгэсэн бөгөөд импорт нь тус компаниас шууд болон шууд бусаар Хятадын экспортлогчдоос, тэр дундаа Шэньжэн хотод төвтэй "Autel Robotics", "Iflight Technology"-ээс гаралтай байв.

Гэхдээ "DJI" дөрөвдүгээр сард өөрийн цахим хуудаснаа “2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Орос, Украин дахь бүх худалдаа, бизнесээ сайн дураараа зогсоож, дилерүүд аль аль улсад болон байлдааны зориулалтаар борлуулахыг гэрээгээр хориглосон” гэж мэдэгдэв.

Харин Москвад төвтэй дрон импортлогчдын нэг "Небесная механика" нь дайны өмнө "DJI"-ийн Орос дахь албан ёсны дистрибьютер байсан нь 2022 оны есдүгээр сард нийтэлсэн баримт бичгээр нотлогджээ.

Мөн өөр нэг импортлогч, Москвад төвтэй "Водух" компани 2022 оны арваннэгдүгээр сар болон энэ долоодугаар сард "DJI"-ээс тодорхойгүй тооны лити ион ба литийн полимер батерей, тодорхойгүй тооны батерейны станцыг худалдан авсан байна. Ийм зүйлсийг жижиг электрон төхөөрөмжөөс эхлээд цахилгаан тээврийн хэрэгсэл хүртэлх бараа бүтээгдэхүүнийг эрчим хүчээр хангахад ашиглаж болно.

Гурав дахь нь, Ростов-на-Дону хотод бүртгэлтэй "Позитрон" компани бөгөөд  2022 оны сүүлээр Хятадын ханган нийлүүлэгч болох "Liaoning B&R Technology" болон "Beijing KRnatural International Trade Co".-оос барилгын болон цэргийн зориулалттай 54,000 гаруй дуулга импортолжээ.

Мөн 2022 оны арваннэгдүгээр сард цэргийн бүтээгдэхүүн, цагдаагийн техник хэрэгсэл үйлдвэрлэгч Шанхай хотод байрладаг "Deekon Industry Co".-оос Москвад төвтэй "Легиттелеком" компани дуулга, хантаазыг тус бүр нь 100,000 ширхэгээр худалдаж авсан тухай баримт бичигт дурджээ. "Радио электроникийн болон өндөр давтамжийн төхөөрөмж импортлох, экспортлох, худалдах" зөвшөөрлийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг "Легиттелеком" нь мөн тодорхойгүй тооны зөөврийн радиог Хонгконгийн "Retekess" компаниас өнгөрсөн гуравдугаар сард оруулж ирсэн гэж цахим хуудаснаа мэдээлсэн байна.

"Силва" гэх өөр нэг компани 2022 оны есдүгээр сард Буриадын зүүн Сибирийн алслагдсан бүс нутагт бүртгүүлж, гуравдугаар сард Шанхайн "H-Win New Material" компаниас 100,000 дуулга импортлох хүсэлтээ ирүүлсэн байна. Тус компани өнгөрсөн наймдугаар сард "Hubei Jingzhou Mayatech Intelligent Technology" компаниас нисгэгчгүй онгоцыг хянахад ашиглаж болох тодорхойгүй тооны радио телеметрийн системийг авах хүсэлт гаргасан.

ЭХ СУРВАЛЖ: CNN, CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- ylcuin xamgaaltad 2023-10-02 216.38.195.74

ard ; + -#-

Avatar

Нэргүй 2023-10-02 216.38.195.74

?

Avatar

Зочин 2023-10-02 66.181.160.22

Манайх энэ муу төмөр замаа 10 эгнээтэй болгоод нэвтрүүлэх чадлаа 10 дахин нэмчихвэл мөнгийг олох шиг л болно дооо

Avatar

Нэргүй 2023-10-02 66.181.160.91

Хятадууд оросын түүхий нефтийг өөрийн өртөгтэй нь ойролцоо үнээр гуйлгаж байж авч байгаа! Нефть, гааз, модноос өөр Оросоос аваад байх бараа байхгүй, харин дайны хомсдолыг далимдуулан хятадууд Орос руу экспортлох бараагаа хэд дахин нэмэгдүүлсэн. Гэхдээ Оросын дайны зориулалттай салбарт ашиглаж болохоор техникийн барааг нийлүүлэхээс Хятадууд болгоомжилж байгаа нь АНУ болон ЕХ-ны хоригт орохоос айж байгаа юм!Хэрэв тэгвэл хятадын эдийн засагт маш хүнд цохилт болно гэдгийг хятадууд сайн мэдэж буй!!!

Avatar

Нэргүй 2023-10-02 47.227.179.89

Гятад күний ухааныг Орос, Англи хүн барж идэхгүй.Зүгээр Еврей хүмүүс яадаг юм.

Avatar

Нэргүй 2023-10-02 139.5.219.28

S AWN ANYSDN80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж