Персийн булангийн дээгүүрх олон улсын агаарын орон зайд Лхагва гаригт АНУ-ын довтолгооны нисдэг тэрэг нисчээ. Тус нисдэг тэрэг рүү Ираны хөлөг онгоцууд лазер туяа тусгасаныг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийхэн аюултай бөгөөд мэргэжлийн бус үйлдэл гэж шүүмжлэв.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний төв командлалын мэдэгдэлд дурдсанаар Ираны Хувьсгалт гвардийн Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд Лхагва гаригийн орой тэнгисийн явган цэргийн корпусын "AH-1Z Viper" довтолгооны нисдэг тэрэг рүү лазерыг олон удаа чиглүүлжээ. Нисдэг тэрэгний багийнхан бэртэж гэмтээгүйг мөн мэдээллээ. Ингэж лазер тусгах нь нисдэг тэрэг, нисэх онгоцны нисгэгчдийн чиглэлийг алдагдуулах, нүдийг нь сохлох зэрэг аюултай байдаг.
"Энэ нь тэнгисийн цэргийн хүчнийхний хувьд мэргэжлийн бус үйлдэл. Мэргэжлийн бус, хариуцлагагүй, аюултай үйлдэл нь АНУ болон түншүүдийг эрсдэлд оруулж байгаа тул нэн даруй зогсоохыг шаардаж байна" гэж АНУ мэдэгдлээ.
"AH-1Z Viper" довтолгооны нисдэг тэргийг "USS Bataan" хөлөг онгоцноос хөөргөжээ. "USS Bataan" нь Ойрхи Дорнод руу хуваарьт томилолтоор явж байсан. Ираны тэнгисийн хүчнийхэн долдугаар сарын дундуур Персийн булан болон түүний эргэн тойрны усан дахь түрэмгийллийн хариуд Ойрхи Дорнодод нэмэлт хүч байршуулж эхэлжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ