Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ

Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ

Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа.

Тус компанийн үүсгэн байгуулагч, БНСУ-ын иргэн Ким Сон Чёл нь 2002 оноос нарийн ногоо тариалж, туршилт, судалгааны ажлаа эхэлсэн бөгөөд “Бялхам ивээл” ХХК-ийг 2007 онд байгуулсан.

Тус компани нь нийт 3 га ашигтай талбай бүхий зуны 66, үрсэлгээний 24 хүлэмж, мөн задгай талбайд туршилт, судалгааны зорилгоор төмс, чихэрлэг төмс, навчит ногоо, усан үзэм зэрэг 30 гаруй төрлийн ногоо, жимс тариалж байна.

Үүнээс тарвас, амтат гуа, үрлэн помидор, өргөст хэмх, амтат чинжүү, хулуу, кимчи байцаа, эрдэнэшиш, хаш, бүдүүн ногоон сонгино, сармис гэх мэт 11 нэр төрлийн нарийн ногоог борлуулдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус компанийн хүлэмжийн болон дагалдах тоног төхөөрөмж гаалийн импортын татвараас чөлөөлөгджээ.

“Бялхам ивээл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ким Сон Чёл хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх зорилготой “Хүнсний хувьсгал”-ыг дэмжиж байгаагаа хэллээ. Монгол Улс 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад хүнсний ногоо экспортлох бүрэн боломжтой хэмээн онцлов.

Хүн амын хэрэгцээнд эрүүл, чанар, шим тэжээл сайтай хүнсний ногоо нийлүүлэх үйл ажиллагаандаа шинэ, дэвшилтэт арга технологиудыг нэвтрүүлж ажиллахаас гадна нийслэл болон Завхан, Ховд, Дундговь, Төв, Сэлэнгэ аймгийн нарийн ногоо тариалагчдад тус арга, технологио урилгаар заадаг талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

2023 онд улсын хэмжээнд 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо тариалсан бөгөөд урьдчилсан балансаар төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 82 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдсэн. Энэ нь өнгөрсөн жилээс 18 хувиар өссөн үзүүлэлт юм.

Цаашид хүнсний ногооны зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлж, технологийн шинэчлэл хийснээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бололцоо бүрдэнэ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 1,700 гаруй аж ахуйн нэгж 450 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэх хөрөнгийн зээл аваад байна.

Үүний 21.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хүнсний ногоо тариалагч аж ахуйн нэгжүүдэд олгожээ.

Өнөөдөр улсын хэмжээнд 120 га талбайд хүлэмжийн аж ахуйн үйл явуулж байгаа бөгөөд үүний 30 га нь өвлийн хүлэмж юм. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үүнийг 50 га болгон нэмэгдүүлэх зорилт тавьсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-29 213.87.148.136

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-29 154.26.134.118

Мэргэжлийн хяналтын сайд байхдаа ХҮРЭЛСҮХ ширээн дээр боовоо унжуулан бүжиглэсэн бичлэг байгаа шүү гөлөг өө ХҮРЭЛСҮХ УХНАА

Avatar

ТАТВАРЫН МӨНГӨӨР ЗУГАА СЭЛГҮҮЦЭГЧ 2023-09-29 146.70.190.14

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо ялтанаа!!!! ЯЛТАНЫ Тамгын гзрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ 14 тэрбумын БАНКНЫ казиночин бас хулгайч НҮҮРСЧИН.

Avatar

ТАТВАРЫН МӨНГӨӨР ЗУГАА СЭЛГҮҮЦЭГЧ 2023-09-29 146.70.190.14

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо ялтанаа!!!! ЯЛТАНЫ Тамгын гзрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ 14 тэрбумын БАНКНЫ казиночин бас хулгайч НҮҮРСЧИН

Avatar

ТАТВАРЫН МӨНГӨӨР ЗУГАА СЭЛГҮҮЦЭГЧ 2023-09-29 146.70.190.14

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо ялтанаа!!!! ЯЛТАНЫ Тамгын гзрын Шагналын тасгийн ажилтан Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ 14 тэрбумын БАНКНЫ казиночин бас хулгайч НҮҮРСЧИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж