"Хийсэн ажлуудаараа би ирээдүйн өмнө нүүр бардам зогсоно"

Хуучирсан мэдээ: 2023.09.29-нд нийтлэгдсэн

"Хийсэн ажлуудаараа би ирээдүйн өмнө нүүр бардам зогсоно"

"Хийсэн ажлуудаараа би ирээдүйн өмнө нүүр бардам зогсоно"

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс “Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хуралдаа суудаггүй, ажлаа тайлагнадаггүй. Ажлаа ч хийж чадахгүй байна” гэх шүүмжлэлийг дайсаар ирсэн. Эл асуудалд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр /2023.09.28/хуралдсан НИТХ-ын үеэр хариу барив.

Тэрбээр “Сонгууль дөхөж, улс төр халж эхэлж байна. Шүүмжлэл гэхээс илүү улстөржилт нэмэгдэж байгааг хэлж байгаа юм шүү. Хийсэн ажлуудыг харлуулах, худал, ташаа мэдээлэл түгээх зэрэг хуучирсан арга барилаар улс төр хийхгүй байхыг сөрөг хүчинд уриалъя.

Үерийн үеэр сөрөг хүчнийхэн та нараас хэн нь ч ирээгүй шүү. Хаа очиж, Х.Болормаа дарга надтай мөр зэрэгцээд ажилласан. Маш сайн ажилласан. Харамсалтай нь, та бүхэн ажиллаагүй, чадаагүй. Та хэдэд хэлэх үг олдохгүй байна.

Цар тахлын улмаас бүтэн 2 жилийн хугацаа алдсан ч Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулсан. Хангалттай биш ч гэсэн Улаанбаатар хотын санхүүгийн чадамж нэмэгдсэн. Энэ эх үүсвэрээр олон жил яригдсан ч огт эхэлдэггүй байсан олон бүтээн байгуулалтын ажил эхлээд, эхнээсээ ашиглалтад орж байна.

Улаанбаатар хот түүхэндээ анх удаа бонд гаргасан. Үе үеийн Нийслэлийн Засаг дарга нар бонд гаргах гээд чадаагүй. Энэ цаг үед гарч байгаа бондын эх үүсвэрээр Улаанбаатар хотод тулгамдсан, ужгирсан, шийдэлгүй удсан асуудлуудыг шийднэ.

Дахиад Улаанбаатар хотын багц хуулийг өргөн барих гэж байна. Энэ хууль Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засаг, засаглалыг түвшин ахиулна.

Эцэст нь миний, манай багийн хийж байгаа ажлууд ирээдүйд хэрэгтэй. Ирээдүйн өмнө нүүр бардам зогсох эрхийг надад олгоно гэдэгт итгэлтэй байгаа. Өнгөрсөнд гарсан алдааг залруулж, хойшид Улаанбаатар хот хурдацтай хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлж байна” гэсэн юм.

Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нь Вьетнам улсаас автобус оруулж ирсэн ч тэр нь 1993 онд үйлдвэрлэгдсэн, мөн худалдан авалтыг нууцад оруулсан нь учир дутагдалтай болохыг ХҮН намаас дэлгэсэн нь дуулианы гол сэдэв болоод буй. Эл асуудлыг тойроод Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, сайд Ж.Сүхбаатар нарыг огцруулах ёстой гэх асуудал ч хөндөгдөх болсон ч Д.Сумъяабазар дарга хууль зөрчсөн нэг ч үйлдэл байхгүй. Тендер зарлахаар хугацаа алддаг тул автобус худалдан авах асуудлыг нууцад оруулсан гэж тайлбарласаар буй

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж