Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан ТЭЗҮ-г дэмжжээ

Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан ТЭЗҮ-г дэмжжээ

Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан ТЭЗҮ-г дэмжжээ

Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг хэлэлцэн дэмжжээ. Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг өнгөрөгч тавдугаар сард сонгон шалгаруулж гэрээ байгуулсан.

"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу явуулсан тус сонгон шалгаруулалтад Хятадын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК шалгарсан юм.

Гэрээний дагуу ТЭЗҮ, иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлыг 2023 онд багтаан дуусгаж, барилга угсралтын ажлыг 2024 оны I улиралд эхлүүлэхээр төлөвлөжээ.  Гашуунсухайт-Ганцмод боомтуудыг холбох хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын нийт дэлгэмэл урт 32.7км, нэгдүгээр зэрэглэлийн, хос болон дан замтай гүүрийн нийт урт 9.1км. Эстакадан гүүр нь мушгирсан төлөвлөлттэй, 32 метрийн Т дам нуруутай, газрын гадаргаас хамгийн ихдээ 31 метр өндөр, жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.  Төслийн хүрээнд Монгол Улсын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон БНХАУ-ын Ганцмод-Бугатын Ваньшуйчуань чиглэлийн төмөр замуудыг холбохын зэрэгцээ нарийн болон өргөн хос царигийн гүүрэн байгууламжтай замаар хил нэвтрэх төмөр зам барьж байгуулж байгаагаараа онцлог аж.

Хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор Гашуунсухайт-Ганцмод боомтод түшиглэсэн цогц төслүүд эдийн засгийн өсөлтийг жилд 1.8-3.2 хувиар өсгөж, дунджаар 4.8-5.4 тэрбум ам.долларын нэмүүн өртгийг үйлдвэрлэж, 5000 орчим шинэ ажлын байр ба түүнийг дагасан 1800-3200 шууд бус хөдөлмөр эрхлэлтийг үүсгэнэ.  Үүнээс гадна, нүүрсний экспорт 2 дахин өсөж, нүүрс тээвэрлэлтийн өртөг 2 дахин буурснаар урсгал тэнцлийн тээврийн үйлчилгээний алдагдлын өнөөгийн түвшин болох 700 тэрбум ам.долларын алдагдал мэдэгдэхүйц буурч, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, төгрөгийн бодит худалдан авах чадвар сайжрах тооцоо гарсан байдаг.

Д.Мягмардорж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-29 103.57.95.155

700тэрбумдоллар баримжаатай бмчээч могтуу юмуу

Avatar

Нэргүй 2023-09-29 66.181.191.164

Genco l***r

Avatar

Нэргүй 2023-09-29 213.87.148.136

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЗОЧИН 2023-09-29 103.10.21.12

1 ЖИЛ ӨМНӨ 2022.09.09-НД ХҮҮК ОЧЧИХСОН"ЖИЛД 50-60 САЯ ТН НҮҮРС ТЭЭХ ТӨМӨР ЗАМААР НҮҮРСТЭЙ ГАЛТ ТЭРЭГ АР АРААСАА ЦУВЖ ЭХЭЛЛЭЭ"ГЭЭД НҮҮРСТЭЙ ХЭДЭН ВАГОН ХӨДӨЛГӨН ТТ-ГС ТЗ-ыг СҮРТЭЙ НЭЭЖ БСАН.ТҮҮНЭЭС ХОЙШ НЭГ Ч ГАЛТ ТЭРЭГ ЯВЖ ХИЛ ГАРСАНГҮЙ.ЖЕНКО УДААНЖАРГАЛТАЙ НИЙЛЖ ХУУЛИЙН ХУЛГАЙ ХИЙЖ НАРИЙН ЦАРИГИЙГ ӨӨРЧЛҮҮЛЭН ӨРГӨНӨӨР ТАВИУЛЖ ХОРЛОСНЫ ГАЙ ЭНЭ.НАРИЙНААР ТАВЬСАН БОЛ ЭНЭ АЖИЛ ХИЙГДЭХГҮЙ,ХИЛ ДЭЭР БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТГҮЙ ШУУД ХИЛ ГАРААД ЦААШ ЯВНА.ЭНЭ ЗАМАР Г/Т ЯВЛАА ГЭХЭД ЖИЛД 10сая ТН-с ХЭТРЭХГҮЙ

Avatar

Зочин 2023-09-29 202.21.107.20

Харин эсрэгээрээ Баттулга нарийн царигаар холбоё гэж санал гаргаад бараагүй юм бишүү?Саяхан Сү.Батболдын ЗГ-ын хурлын тэмдэглэл нийтэлснээс тэгж ойлгосон.

Avatar

Нэргүй 2023-09-29 124.158.69.0

Төмөр замаа тавьчихсан, тэр нь зүгээр л үхмэл хөрөнгө. Өнөөг хүртэл ганц тонн нүүрс зөөгөөгүй. Ахиад 2 жил хүлээнэ. Жэнко Хүүкийн тэнэглэл дуусашгүй. Асар их алдагдал. Үүнийг тооцож хариуцлага хүлээлгэх ёстой.

Avatar

Нэргүй 2023-09-29 59.153.113.166

SEKSEER UILCHLGE XNE80955877

Avatar

Нэргүй 2023-09-29 59.153.113.166

S AWI80955877 SEKSY AXAAS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж