Монголын үндэсний бөхийн холбооноос тэгш тоотой саруудын эхний 14 хоногт "МҮБХ-ны Алтан цомын төлөөх" барилдааныг зохион байгуулахаар болсон. Хоёр дахь удаагийн “Алтан цом”-ын барилдаан ирэх аравдугаар сард эхэлнэ. Бөх сонирхогчдын үзэх дуртай энэ барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцоно.
“Алтан цом”-ын 2022-2023 оны барилдааны шигшээ найман багт шалгарсан багууд эхний шатны барилдаанд оролцохгүй, шууд дараагийн тойргийн барилдаанд оролцоно.
Энэ нь өмнөх улирлын “Алтан цом”-ын барилдааны шигшээд шалгараагүй аймгуудын баг болон Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тува улсын багууд буюу 16 баг хасагдах журмаар барилдаж ялсан найман баг нь дараагийн шатны барилдаанд оролцох юм. Хоёрдугаар шатанд шалгарсан 16 багийг хавсралтад заасны дагуу бөхчүүдийн цолонд харгалзсан оноогоор жагсааж, хасагдах шат болон хэсгийн барилдаануудын жагсаалтыг гаргана. Мөн хэсгийн багуудыг дээрх жагсаалтаар дөрвөн хэсэгт хуваан барилдуулж, хэсгээс шалгарсан хоёр баг нь цааш барилдах эрхийг авна. Хэсгийн барилдаанаас шалгарсан найман баг хасагдах журмаар тэргүүн байрын төлөө барилдана.
Тэмцээний шагналын сан мөн багийн ба давааны шагнал хэвээр бөгөөд 1-4 байр эзэлсэн багт 20-200 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдах юм.

Зочин 2023-09-29 68.100.57.175
Энэ хүмүүс чинь ажил хийхгүй юм уу ? Татвар төлөхгүй юу ?
Зочин 2023-09-29 213.87.148.136
>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-29 202.9.40.97
Өвөрмонголын баг их сонрхол татаж байсан юм. Эхний 16-д багтаагүй юм байхдаа
иргэн 2023-09-29 62.55.205.86
Архангай, Өвөрхангай шууд дараагийн шатанд орох юм байна гэж ойлгов.
Зочин 2023-09-29 103.9.90.100
Өвөрмонголын баг яав?
Зочин 2023-09-29 64.119.29.46
Энд яагаадАрхангай байхгүй бна вэ хүтний өлгий нутаг байхгүй бна
иргэн 2023-09-29 59.153.84.210
Допингоос болсон уу яасан
Б 2023-09-29 66.181.191.170
мэдээгээ гүйцэд уншаачээ. эсвэл уншаад ч ойлгохгүй байгаа мал уу?
BOLD 2023-09-29 103.212.117.119
ODOO NAAD BUHUU BOLIO.
Зочин 2023-09-29 66.181.180.156
Бөхөө дээдэлдэгүй чи өөрөө монголоос зайлаарай. Өөр цустай юмуу лллллр