"Алтан цом"-ын барилдааны эхний шатны оноолт гарлаа

Хуучирсан мэдээ: 2023.09.29-нд нийтлэгдсэн

"Алтан цом"-ын барилдааны эхний шатны оноолт гарлаа

"Алтан цом"-ын барилдааны эхний шатны оноолт гарлаа
Монголын үндэсний бөхийн холбооноос тэгш тоотой саруудын эхний 14 хоногт "МҮБХ-ны Алтан цомын төлөөх" барилдааныг зохион байгуулахаар болсон. Хоёр дахь удаагийн “Алтан цом”-ын барилдаан ирэх аравдугаар сард эхэлнэ. Бөх сонирхогчдын үзэх дуртай энэ барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцоно.
“Алтан цом”-ын 2022-2023 оны барилдааны шигшээ найман багт шалгарсан багууд эхний шатны барилдаанд оролцохгүй, шууд дараагийн тойргийн барилдаанд оролцоно.
Энэ нь өмнөх улирлын “Алтан цом”-ын барилдааны шигшээд шалгараагүй аймгуудын баг болон Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тува улсын багууд буюу 16 баг хасагдах журмаар барилдаж ялсан найман баг нь дараагийн шатны барилдаанд оролцох юм. Хоёрдугаар шатанд шалгарсан 16 багийг хавсралтад заасны дагуу бөхчүүдийн цолонд харгалзсан оноогоор жагсааж, хасагдах шат болон хэсгийн барилдаануудын жагсаалтыг гаргана. Мөн хэсгийн багуудыг дээрх жагсаалтаар дөрвөн хэсэгт хуваан барилдуулж, хэсгээс шалгарсан хоёр баг нь цааш барилдах эрхийг авна. Хэсгийн барилдаанаас шалгарсан найман баг хасагдах журмаар тэргүүн байрын төлөө барилдана.
Тэмцээний шагналын сан мөн багийн ба давааны шагнал хэвээр бөгөөд 1-4 байр эзэлсэн багт 20-200 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдах юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж