Ромын пап Францис энэ сарын эхээр Монголд байхдаа Хятадад хандсан үг хэллэгийг Бээжингийн коммунист засгийн газар "сайнаар хүлээж авчээ". Улмаар эх газрын хамбын Хонгконгод айлчлахыг зөвшөөрсөн гэж хамба Стивен Чоу мэдэгдэв. Тэрбээр "Reuters " агентлагт ярихдаа, Ватикан, Бээжингийн сэвтсэн харилцааг сайжруулахад түүний шинэ албан тушаал нь тусална гэж найдаж буйгаа ярьжээ. Тэрбээр ирэх Бямба гаригт кардинал болох юм.
Монголын нийслэл Улаанбаатар хотноо есдүгээр сарын 3-ны өдөр Ромын пап хэлсэн үгэндээ, Хятад улсад мэндчилгээ дэвшүүлж, ард иргэдийг нь "язгууртан" хэмээн нэрлэж, тус улс дахь католик шашинтнуудыг "сайн Христэд итгэгч, сайн иргэн" байхыг уриалсан юм.
Францис бэлдсэн текстэд байгаагүй уг үгээ хэлж дууссаныхаа дараа Стивен Чоу руу залгаж, Хятадын талынхны нөхцөл байдлыг тандсан байна. Хариуд нь Стивен Чоу түүний үгийг Хятадын засгийн газар сайнаар хүлээж авсан гэдгийг баттай эх сурвалжид үндэслэн хэлжээ.
Хонгконгийн католик шашны удирдагч Стивен Чоу өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын нийслэлд айлчилсан юм. Ингэснээр тэрбээр 600,000 католик шашинтай Их Британийн колони байсан Хонгконгийн хамба сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа эх газарт айлчилсан тохиолдол болжээ.
Францисын үгийг Хятадын эрх баригчид таатайгаар хүлээж авсны дараа тэрбээр Бээжин дэх хамбыг Хонгконгод айлчлахыг урьсан бөгөөд үүнийг нь Бээжин зөвшөөрсөн гэнэ.
Хятад нь сүүлийн жилүүдэд гадаадын нөлөөллийг бууруулах, Коммунист намд дуулгавартай байдлыг сайжруулахын тулд шашин, сүсэг бишрэлийг "хятаджуулах" бодлогыг хэрэгжүүлэх болсон юм. Хятадад 10-12 сая католик шашинтан байдаг гэж үздэг.
Ватикан, Хятадын хооронд 2018 онд байгуулсан хамба лам нарын томилгооны тухай гэрээ хэлэлцээрийг Бээжин хэд хэдэн удаа зөрчсөн гэж Ватикан гомдоллодог. Мөн сүмийн хуучинсаг үзэлтнүүд Ватиканыг уг гэрээг хоёр ч удаа шинэчилсэнээрээ Хятадын коммунист засгийн газарт "зарагдсан" гэж буруутгажээ. Харин Ватиканы зүгээс "Төгс биш ч гэрээ хэлцэл нь огт яриа хэлэлцээ хийхгүй байснаас дээр" гэж үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Бат 2023-09-29 103.212.118.194
Римээс 1 лам ирээд Монголыг доромжилчихоод явсан юм биз дээ…
Эрдэнэ 2023-09-29 43.242.243.112
зсссс
Нэргүй 2023-09-29 213.87.148.136
Харуулах боломжгүй.
ТАТВАРЫН МӨНГӨӨР ЗУГАА СЭЛГҮҮЦЭГЧ 2023-09-29 146.70.139.30
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо ялтанаа!!!! ЯЛТАНЫ Тамгын гзрын Шагналын тасгийн ажилтан Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ 14 тэрбумын БАНКНЫ казиночин бас хулгайч НҮҮРСЧИН
Зочин 2023-09-29 202.21.100.210
Иш чааваас сүүлийн 2, 3 жил дандаа ингэж балайрсан юм чи бичиж байх юм. Хардаад байдаг юм бол наад бүсгүйгээ ажлаас нь гаргачих л даа зовлонт хүн минь
Нэргүй 2023-09-29 103.57.92.57
баруун гуур, зүүн гуур. заасс гуур л бол гуур.
Нэргүй 2023-09-29 38.68.135.97
яг зөв
Зочин 2023-09-29 202.21.108.31
Далд санаатай зэвүүн өвгөн байна.