Ромын папын Монголд хэлсэн үгийг Хятад сайнаар хүлээж авчээ

Хуучирсан мэдээ: 2023.09.29-нд нийтлэгдсэн

Ромын папын Монголд хэлсэн үгийг Хятад сайнаар хүлээж авчээ

Ромын папын Монголд хэлсэн үгийг Хятад сайнаар хүлээж авчээ

Ромын пап Францис  энэ сарын эхээр Монголд байхдаа Хятадад хандсан үг хэллэгийг Бээжингийн коммунист засгийн газар "сайнаар хүлээж авчээ". Улмаар эх газрын хамбын Хонгконгод айлчлахыг зөвшөөрсөн гэж хамба Стивен Чоу мэдэгдэв. Тэрбээр "Reuters " агентлагт ярихдаа, Ватикан, Бээжингийн сэвтсэн харилцааг сайжруулахад түүний шинэ албан тушаал нь тусална гэж найдаж буйгаа ярьжээ. Тэрбээр ирэх Бямба гаригт кардинал болох юм. 

Монголын нийслэл Улаанбаатар хотноо есдүгээр сарын 3-ны өдөр Ромын пап хэлсэн үгэндээ, Хятад улсад мэндчилгээ дэвшүүлж, ард иргэдийг нь "язгууртан" хэмээн нэрлэж,  тус улс дахь католик шашинтнуудыг "сайн Христэд итгэгч, сайн иргэн" байхыг уриалсан юм.

Францис бэлдсэн текстэд байгаагүй уг үгээ хэлж дууссаныхаа дараа Стивен Чоу руу залгаж, Хятадын талынхны нөхцөл байдлыг тандсан байна. Хариуд нь Стивен Чоу түүний үгийг Хятадын засгийн газар сайнаар хүлээж авсан гэдгийг баттай эх сурвалжид үндэслэн хэлжээ. 

Хонгконгийн католик шашны  удирдагч Стивен Чоу өнгөрсөн дөрөвдүгээр сард  Хятадын нийслэлд айлчилсан юм. Ингэснээр тэрбээр 600,000 католик шашинтай Их Британийн колони байсан Хонгконгийн хамба сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа эх газарт айлчилсан тохиолдол болжээ.

Францисын үгийг Хятадын эрх баригчид таатайгаар хүлээж авсны дараа тэрбээр Бээжин дэх хамбыг Хонгконгод айлчлахыг урьсан бөгөөд үүнийг нь Бээжин зөвшөөрсөн гэнэ.

Хятад нь сүүлийн жилүүдэд гадаадын нөлөөллийг бууруулах, Коммунист намд дуулгавартай байдлыг сайжруулахын тулд шашин, сүсэг бишрэлийг "хятаджуулах" бодлогыг хэрэгжүүлэх болсон юм. Хятадад 10-12 сая католик шашинтан байдаг гэж үздэг.

Ватикан, Хятадын хооронд 2018 онд байгуулсан хамба лам нарын томилгооны тухай гэрээ хэлэлцээрийг Бээжин хэд хэдэн удаа зөрчсөн гэж Ватикан гомдоллодог. Мөн сүмийн хуучинсаг үзэлтнүүд Ватиканыг уг гэрээг хоёр ч удаа шинэчилсэнээрээ Хятадын коммунист засгийн газарт "зарагдсан" гэж буруутгажээ. Харин Ватиканы зүгээс "Төгс биш ч гэрээ хэлцэл нь огт яриа хэлэлцээ хийхгүй байснаас дээр" гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж