Халдварт бус өвчин хүн амын нас баралтын том шалтгаан болж буй нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг нэг юм. Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрт дурдсанаар, хүн амын нас баралтын шалтгааны 85.9 хувийг халдварт бус өвчин эзэлж, үүний дотор гурван хүний нэг нь зүрх, судасны тогтолцооны өвчин, дөрвөн хүний нэг нь хавдар, таван хүний нэг нь гэмтэл хордлого, гаднын шалтгааны улмаас амиа алдаж байна. Гэхдээ үүнээс өөрийгөө болон хайртай бүхнээ хамгаалах боломж бий. Тэр дундаа сүүлийн хагас жилд эрт илрүүлэгт хамрагдах иргэд цусны даралт ихэсч байгаагаа мэдэх, зүрхний эмчийн зөвлөгөө авах нь эрс өсчээ. Энэ нь нэг талаар монголчууд эрүүл мэнддээ анхаардаг болж буйн илрэл. Гэвч хэнэггүй, хайхрамжгүй зангаасаа болоод иргэд өвчин нь хүндэрсэн, эсвэл цусны даралт ихсэх өвчнөөр өвдсөн хойноо оношлуулж, эмийн болон бусад эмчилгээнд орох тохиолдол цөөнгүй.
Монгол Улсын 15-69 насны хүн амын 36.4 хувь нь урьд өмнө нь огт артерийн даралтаа хэмжүүлж байгаагүй. Үүний 43.6 хувь нь эрэгтэйчүүд, 29.4 хувь эмэгтэйчүүд байна.
Холбоотой мэдээ