Түргэн хоолны "McDonald’s" сүлжээний Япон дахь салбарт ажилладаг 90 настай Тамико Хонда ажиллахад хамгийн чухал нь эрүүл мэнд гэж ярьж байна. Мөн тэрбээр 100 нас хүртлээ ажиллах бодолтой байгаагаа ярьжээ.
Японы Күмамото мужийн Үки хотод 1933 онд төрсөн тэрбээр амьдралынхаа ихэнх хугацаанд эмнэлэгт сувилагчаар ажилласан гэнэ. Тамико 61 хүрч, тэтгэвэрт гарах нас нь болсноор сувилагчийн ажлаа орхисон ч зургаан жил орон нутгийн их сургуульд цэвэхлэгч хийжээ.
Тэрбээр "McDonald’s" сүлжээ нь ажилчдадаа насны хязгаар тавьдаггүй гэдгийг мэдсэнийхээ дараа 2000 оноос түргэн хоолны салбарт ажиллаж эхэлсэн байна. Тамико хэлэхдээ, олон цагаар үйл урлах хоббитой байсан ч нүдний хараа нь муудсанаас болоод цаашид оёх боломжгүй болсны дараа тус ресторанд ажиллаж эхэлснээр цаг нөгцөөхөд амар болсон гэв.
Камикогийн өдөр талийгаач охиныхоо зураг руу хараад "Би явчихаад ирье" гэж хэлээд гэрээсээ гарснаар эхэлдэг аж. Охин нь 12 жилийн өмнө 58 насандаа хорт хавдраар өөд болжээ. Дараа нь тэрбээр тойргоосоо автобусаар 20 минут явж, хотын Шимотори худалдааны төвд байрлах "McDonald’s" ресторан руу явах бөгөөд долоо хоногийн таван өдөр өглөөний 7:30 цагаас эхлэн өдөрт гурван цаг ажилладаг байна. Тэрбээр зөвхөн Лхагва, Ням гаригт амардаг.
Хамт ажиллагсад нь түүнийг "Тамико-сан" эсвэл "Тами-чан" гэж дууддаг бөгөөд бусдыг уруу татах инээмсэглэлтэй, хүн бүрийн хайрыг татсан ажилсаг хүн гэж тодорхойлжээ. Хондагийн ач, зээ нартай нэг үеийн 51 настай салбарын менежер өдрийн эхэнд Тамикогийн "Өглөөний мэнд"-ийг сонсох бүртээ тайвширдаг гэв.
ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK
Холбоотой мэдээ