Украин улс Олон улсын цөмийн энергийн агентлагийн ТУЗ-д орлоо

Хуучирсан мэдээ: 2023.09.29-нд нийтлэгдсэн

Украин улс Олон улсын цөмийн энергийн агентлагийн ТУЗ-д орлоо

Украин улс Олон улсын цөмийн энергийн агентлагийн ТУЗ-д орлоо

Олон улсын атомын энергийн агентлагийн Удирдах зөвлөлийн гишүүнээр Украин зэрэг 11 орон сонгогдсон талаар хэвлэлийн албанаас мэдээллээ. Сонгууль есдүгээр сарын 28-нд тус агентлагийн 67 дугаар Ерөнхий бага хурлын нэгдсэн хуралдаанаар болжээ. Шинээр сонгогдсон гишүүд нь Алжир, Армени, Бангладеш, Буркина-Фасо, Эквадор, Индонези, Өмнөд Солонгос, Нидерланд, Парагвай, Испани, Украин улсууд юм.

Ийнхүү 2023-2024 оны хугацаанд Удирдах зөвлөл нь 35 гишүүнээс бүрдэх бөгөөд бусад гишүүд нь Герман, Энэтхэг, Япон, Кени, Намиби, Катар, ОХУ, Саудын Араб, Сингапур, Өмнөд Африк, Турк, Их Британи, АНУ, Уругвай байна.

Удирдах зөвлөл нь Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын жил бүр болдог Ерөнхий бага хурлын хамт  удирдлагын хоёр байгууллагын нэг юм.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ, "Бидний хүсэлтийг дэмжсэн бүх улс оронд би талархаж байна. Украин бол атомын эрчим хүчний салбарт олон улсын найдвартай түнш хэвээр байгаа бөгөөд бид тус агентлаг болон цөмийн аюулгүй байдал, хамгаалалтыг бэхжүүлэхийн төлөө бүх хүчин чармайлтаа гаргах болно. Бид бүгдээрээ хамтран ажиллах ёстой. Дэлхийн аюулгүй байдлыг эрхэмлэдэг хүн бүр Оросын бүх төрлийн цөмийн шантаажийг таслан зогсоохын тулд хамтарч ажиллах ёстой. Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах ёстой" гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж