Японы сансар судлалын агентлаг сарны өмнөд туйл руу Энэтхэг улстай хамтарсан нислэг үйлдэх зориулалт бүхий ровер дээрээ ахиц дэвшил гаргаж байна. Японы агентлаг нь Энэтхэгийн сансрын судалгааны байгууллагатай 2019 онд хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Энэтхэг нь саяхан саран дээр төхөөрөмжөө газардуулсан дөрөв дэх орон болсон юм. Тэгвэл Японы талаас 2025 оноос өмнө шинэ "H3" пуужингаа хөөргөхөөр төлөвлөж байна.
Үүний зэрэгцээ тус агентлаг сарны гадаргууг бүрхсэн нарийн тоос болох сарны реголитыг дуурайх зорилгоор элсэнд туршилт хийж байгаа багууд роверын үндсэн дизайны үе шатанд явж байна. Туршилтууд нь уг машин нь саран дээр шинжлэх ухааны үндсэн зорилгоо биелүүлж чадах эсэхийг шалгах болно.
"LUPEX төсөл нь саран дээрх усны хэмжээ, чанарыг судлах болно. Бид энэ өгөгдлийг ирээдүйд саран дээрх хүний тогтвортой үйл ажиллагааг авч үзэх үндэс болгон ашиглана гэж найдаж байна" гэж роверыг бүтээх багийн гишүүн Нацу Фүжиока хэлжээ.
Японы ровер нь бие даасан ажиллагаатай байх бөгөөд шинжлэх ухааны өгөгдлийг ашиглан ус хайх юм. Мөн сарны гадаргууг өрөмдөж, дээж цуглуулснаар шинжилгээ хийх гэнэ.
Бусад орны агентлагууд ч сарны судалгаагаа эрчимжүүлж байна. Энэтхэг улс энэ жил "Чандраян-3" саран дээр буух нислэгээ амжилттай эхлүүлсэн бол Орос "Луна-25" хөөргөж чадаагүй юм. Ирэх жил "НАСА" сарны эргэн тойронд сансрын нисгэгчдийг илгээхийн тулд "Артемис 2" хөлгийг 2024 оны арваннэгдүгээр сард хөөргөхөөр төлөвлөж байна. Хятад улс нь анхны дээжийг сарны хамгийн хол талаас нь цуглуулж, 2024 онд дэлхийд авчирахыг хичээж байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: SPACE.COM
Холбоотой мэдээ