Оросын "VIP" онгоц Пёньянд иржээ

Оросын "VIP" онгоц Пёньянд иржээ

Оросын "VIP" онгоц Пёньянд иржээ

Оросын цэргийн "VIP" зэрэглэлийн онгоц энэ долоо хоногт Пёньянд ирсэн талаар "Bloomberg" мэдээллээ. Хуваарьт нислэгийн бус тус онгоц Ким Жон Уны Владивосток дахь айлчлалаас хэдхэн хоногийн дараа Хойд Солонгост ирсэн.

Нислэгийн мэдээлэл хянадаг "FlightRadar24" хуудаснаа мэдээлснээр Оросын Агаарын хүчний Илюшин Ил-62М онгоц Мягмар гаригийн өглөө Москвагаас Пёньянд ирээд Пүрэв гаригт буцсан байна. Онгоцны сүүлний дугаарыг харахад энэ нь Сергей Шойгугийн айлчлалын дараахан буюу наймдугаар сард Оросоос Хойд Солонгост илгээсэн онгоцтой ижил байжээ. Энэ талаар Хойд Солонгосын хэвлэл ч, ОХУ-ын Батлан хамгаалах яам ч мэдээлэл өгөөгүй байна.

Зэвсэг, технологийн хэлэлцээ хийхээр цэргийн албан тушаалтнууд Хойд Солонгост ирсэн учир нислэгийн талаарх мэдээлэл нууцлагдмал байна гэж үзэв.

Онгоц Пёньянд ирснээс нэг өдрийн дараа ОХУ-ын Тасс агентлаг "Хойд Солонгосын Гадаад эдийн засгийн харилцааны сайд Юн Жон Хо Москвад айлчлалаар ирлээ" гэж мэдээлжээ.

Хойд Солонгос улс цар тахлын эхэн үеэс хойш хилээ бүрэн хаасан гэхэд болно. ОХУ, Хойд Солонгосын хооронд хоёр сар хүрэхгүй хугацаанд хоёр ч нислэг үйлдсэн нь тэдний хамтын ажиллагаа гүнзгийрч буйг илэрхийлэх юм. Хоёр улсын хоорондын дараагийн дээд түвшний айлчлалыг энэ сард болно гэж таамаглаж байна. Тодруулбал, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ сард Пёньянд айлчлах төлөвтэй байна.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-29 66.181.161.4

Хохь чинь хоёр улс хоорондоо яах нь хэнд хамаатай юм Байден л***р чи баалаа юу

Avatar

Нэргүй 2023-09-29 213.87.148.136

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ТАТВАРЫН МӨНГӨӨР ЗУГАА СЭЛГҮҮЦЭГЧ 2023-09-29 69.50.94.77

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо ялтанаа!!!! ЯЛТАНЫ Тамгын гзрын Шагналын тасгийн ажилтан Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ 14 тэрбумын БАНКНЫ казиночин бас хулгайч НҮҮРСЧИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж