Чеченийн удирдагч Рамзан Кадыровыг нас барсан гэх цуу яриа цахим орчинд тарсан. Тэгвэл тэрбээр Пүрэв гаригт ерөнхийлөгч Путинтэй уулзаж, Украин дахь дайнд оруулсан Чеченийн хувь нэмрийн талаар хэлэлцжээ.
Мөн бусад асуудлын талаар ч хөндөж ярилцлаа гэж шооч байдлаар хэлэв. Энэ нь Кадыровын 15 настай хүү Адам орос хоригдлыг зодсон талаарх яриа байж магадгүй юм. Коран судрыг шатаасан хэрэгт буруутгагдаж буй орос хоригдол Никита Журавел гэгчийг Кадыровын хүү цохиж, зодсон хэрэг гарсан. Кадыров тухайн үеийн бичлэгийг цахим сүлжээндээ нийтэлснээр барахгүй хүгээрээ бахархаж байна гэжээ.
46 настай Кадыровыг хүндээр өвдсөн гэх мэдээлэл гарсан талаар сэтгүүлч түүнээс асуужээ. Тэр хариуд нь инээмсэглээд, булчингаа чангалж харуулсан байна.
Тэрбээр хэзээ нэгэн цагт эрх мэдлээ шилжүүлэх тул сүүлийн үед гурван хүүгийнхээ нэр хүндийг өсгөж эхэлжээ. Тухайлбал, ууган хүү нь өнгөрсөн гуравдугаар сард Кремльд Путинтэй уулзаж, зургаа авхуулжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ