Монгол Улс гал алдахад ойрхон байна

Монгол Улс гал алдахад ойрхон байна

Монгол Улс гал алдахад ойрхон байна

Эрчим хүчний салбар эмзэг бас эмгэнэлтэй байна.  Олон жил эрчим хүчний үнийг нэмэх, чөлөөлөх талаарх асуудлыг улиг болтол ярьсан. Ярихаас өөр ахицгүй байгаа эрчим хүчний хэрэглээний үнэ тарифын асуудлаас үүдэн энэ салбарт олон асуудал ужгирсан. Хахир өвлийн хүйтэнд гэр хүйтэн бас харанхуй байгаагаар төсөөлөхөд бэрх. Даарч бээрсэн гараа ээх галгүй, наах пааргүй, лааны гэрэлд бүдчих амаргүй. “Дулаан явбал мянган лан” гэдэг дээ…

Гэтэл өвлийн хүйтний үед улсаараа гал алдаж магадгүй талаар сэрэмжлүүлэг гэх үү сонордуулга гэх үү ийм мэдээ сонссоор дөжирч. Хэлэх л ёстой үг, байх л ёстой асуудал мэтээр хандсаар асуудалтайгаа нүүр тулахад ойрхон байна.

Үүний шалтгаан нь үнэ  тариф гэдгийг Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэх хэлж байна. Тэрбээр, Жилээс жилд эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдал нэмэгдэж байна. Энэ оны байдлаар 240 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. Энэ алдагдлын цаана хийж чадаагүй засвар, бүтээн байгуулалтын ажил, хөрөнгө оруулалтын ажил, төлж чадаагүй бэлтгэн нийлүүлэгчдийн өглөг авлага байгаа. Ер нь өнөөдрийн байдлаар санхүүгийн алдагдлын гол шалтгаан нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ өртгөөс нь дор үнээр нийлүүлж байгаатай холбоотой. Бид дор хаяж өртөгт нь хүргэх шаардлагатай байна” гэв. Эрчим хүчний салбарт ашигтай ажилласан түүх барагтай л бол байхгүй гэвэл дэгэстүүлсэн хэрэг болохгүй байх. Тухайлбал, 2011 онд 39 тэрбумын алдагдалтай байсан бол 2012 онд 66 тэрбум төгрөг болж, бараг хоёр дахин нэмэгджээ. Гэтэл энэ онд 240 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа нь 11 жилийн дотор эрчим хүчний алдагдал ойролцоогоор дөрөв дахин өссөнийг илтгэж байна. Энэ алдагдлын хэмжээ цаашид ч өссөөр байх дүр зурагтай байна. Учир нь Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар долоон хувиар өсч байна. Дотоодын эрчим хүчний сүлжээгээ өргөтгөж, шинэчлэх, үнэ тарифыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж ажиллахгүй мөртлөө жил бүр шинээр барих сургууль, цэцэрлэг, барилга, байгууламжийн тоог нэмэгдүүлсээр байгаа улстөрчдийг ойлгох ухаан алга.

Эхлүүлсэн ажил нь дуусдаггүй заваарсан бас завхарсан жишиг тогтоод удсан. Шинэ эх үүсвэр нэмэгдүүлэхийн тулд олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Харамсалтай нь тууз хайчилж, сүр дуулиантай нээдэг ч түүнийхээ үр дүнг үзэлгүй 10 гаруй жил болсон түүх олон. Засгийн газрын төлөвлөгөөнд дотоодын хэрэглээгээ эх үүсвэрээс бүрэн хангахаар 11 станц барихаар ажиллаж байгаа ч хамгийн ойрын хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа Төв аймгийн нутагт байрлах 300 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Энэ эх үүсвэр 2024 оны өвлөөс өмнө ашиглалтад орохоор барилгын ажил үргэлжилж байгаа гэдгийг Эрчим хүчний ТНБД Н.Тавинбэх тодотгосон. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил амжилттай үргэлжилж, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа гэв. "Тавантолгой" дулааны цахилгаан станцын гүйцэтгэгч компани тодорсон. Гэрээний хэлцэлд ороод ажиллаж байна. Шинэ эх үүсвэрүүд дор хаяж 3-5 жилийн дараа ашиглалтад орох учраас өнөөгийн нөхцөл байдалд тулгамдсан асуудал олон байгааг учирлаж байна. Үүнээс харахад эрчим хүчний салбар ойрын таван жилдээ нар өөд үзэхгүй нь бололтой.

Бүх зүйл хэмжээтэй бас хязгаартай.  Эрчим хүчний салбарын хувьд хязгаартаа хэдий нь тулчихсан. Тэдний тэвчээрийн тог, тэнхээний тог нь зэрэг тасархад ойрхон байна. Ямар  нэгэн гэмтэл саатал гарвал гэмтэл гарсан тоноглолын хэмжээгээр хэрэглээг хязгаарлахаас өөр сонголтгүй. Олон улсад гэмтэл, саатал гарсан үед ашиглах, нөхөж, орлуулж ажиллуулах 20 орчим хувийн нөөц заавал байх ёстой. Гэтэл Монгол Улсад 20 бүү хэл хоёр ч хувийн нөөц байхгүй. Тусгаар улсын эрчим хүчний салбар ямар ч нөөц тоноглолгүй байгаа нь өөрөө том эрсдэл. Нөөц тоноглолгүй ажиллана гэдэг бол эрсдэл энүүхэнд байгааг илтгэж байна.

Гэхлээ эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, энэ салбарт реформ хийж чадах хүн сонгуулийн сунгаа ойртсон үед гарахгүй нь ойлгомжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
10
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-29 202.21.108.7

hugjil yarina stahilgaan bhgui shurupeech hataachij chadahgui hugjil yarimaalguil bnldaa

Avatar

Нэргүй 2023-09-29 95.82.133.46

Erchim huch energy gedeg bol hunii bijd hamgiin chuhal zuil gedgiig bid oilgoson…Odoo harin erchim huchnii ene salbar bol ulsiin maani huvid amin zurkhnees yalgaagui zuil …Mash emkh zambaraataii tsever shudarga unen baihiig erkhemlej baij huchtei bolno…Huchtei bolsnoor erchim energee ard irgeddee zuv huviarlaj ehelnee…Ene eruusuu huvi hun bolood ger bul sum duureg aimag hot uls ornuud geed delhii garig erkhes geed l urgun utgatai boldog…ene ni energiin hurimtlal zohitsoloos hamaa

Avatar

Нэргүй 2023-09-29 202.126.89.85

хулгайгаар тог өгдгөө өөрсдөө боль, шударга бай. авилгал аваал . зарим үйлдвэр цех бараг хэрэглэснээсээ 10 дахин багыг төлдөг бсан

Avatar

Нэргүй 2023-09-29 103.57.92.57

оросоос тог үнэтэй авсаар өртэй болсон бх. шөний илүүдэл эрчим хүчээ үнэгүй өгчдөг байж. дотоодод бүх тогоо хэрэглээд оросоос авахаа боль.

Avatar

дан худал хуурмаг 2023-09-29 103.57.92.57

сэргээгдэхээс тог олж байгаа гээд миллиардаар нь мөнгө үрдэг шд. тэндээсээ аваач. худлаа юм бол худлааг зарлаад хэрэггүйд үр ашиггүй мөнгө зарлагдахаа болиод тэр мөнгөө хэрэглэ.

Avatar

Нэргүй 2023-09-29 103.57.92.57

мөнгөө төлөхгүй байгаа өрийг яахаараа төлж байгаа нь давхар төлөх ёстой юм.

Avatar

Нэргүй 2023-09-29 103.57.92.57

нөөцлөх хэцүү шд

Avatar

Нэргүй 2023-09-29 103.57.92.57

угаасаа л гэр хорооллыг унтраагаад хаядаг. чойжил байнга том мөнгө ярих. мөнгө нэмэхгүй шүү. мөнгөнөөс өөр зүйл ерөөсөө хийхгүй бодохгүй бна. цалин авчаад ажлаа хийгээч.

Avatar

Нэргүй 2023-09-29 103.57.92.57

хэн ерк бүр эрчим хүч экспортлоно гэж байсышд. хккк. тэр хүнээ сайдаар тавьчаач. дургүй хүрмээр. гэхдээ яадын

Avatar

Нэргүй 2023-09-29 213.87.148.136

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Хүн 2023-09-29 66.181.165.234

Ардчилал хүний эрх яөлөөгөө дээдлэх нь чухал гал алдах дараагийн асуудал

Avatar

Нэргүй 2023-09-29 66.181.188.45

Бөгсөө тосолж байгаад шалтаг гаргаж Орос руу гүйх гээд л бэлдээд байгаа юм байна. Эд нар өөрсдөө л Тавантолгой, Багануур, 5-р ДЦС-ийн ажлуудыг гацаасан шд Дотоодын нөөцгүй гэдэг шалтгаар Орост хамаг мөнгөө өгөх гээд эртнээс нүхээ бэлджээ.

Avatar

254 2023-09-29 122.201.20.194

ашгүй көдкөнүүд яваад өгвл жоохон байж байгаад станцаа босгоод амьдаря, көдөөнийхөөн хотод та нарт хэрэгтэй юу ч байхгүй шүү

Avatar

Нэргүй 2023-09-29 185.216.35.232

Энэ асуудлаа хэдэн жил ярих юм бэ? 33 жил яриллаа. 5 дугаар цахилгаан станцын тендерийг авлига нэхсээр байгаад гацааж зогсоож дөнгөсөн. Нөгөө сүүлд яригдаад буй эрчим хүчний сэргэлт чинь яасан бэ? жавьж зулгааж суухын оронд яриагаа хэзээ ажил хэрэг болгох вэ Засгийн газраа?

Avatar

зочин 2023-09-29 124.158.95.5

энэ алдагдал энэ хуучин автобусны шахаа шиг хулгай луйвартайгаал хобоотой байгаа доо

Avatar

Сэргээгдэх эрчим хуч нь 4 их наядын орлготой гэж наад нехер чинь хуцаад байсан. Тэгэхээр алдагдал нь еерсдед нь байгаа юм биш уу!!! 2023-09-29 64.119.29.144

Сэргээгдэх эрчим хуч нь 4 их наядын орлготой гэж наад нехер чинь хуцаад байсан. Тэгэхээр алдагдал нь еерсдед нь байгаа юм биш уу!!!

Avatar

Нэргүй 2023-09-29 202.21.107.27

Багануурын цахилгаан станц барих гэтэл Даваасүрэн эрчим хүчний сайд байхдаа хэт их хүчин чадалтай, томдоно гээд унагааж байсан даа

Avatar

Нэргүй 2023-09-29 66.181.180.212

ТТДЦС дээр цахилгаан станц битгий хэл ТҮЦ ч барьж үзээгүй компани шалгаруулсан гэсэн. Одоо бүүр цагаандаа гарчихсан хэнээс ч айж ичихээ больж дээ хулгайч нар. Дандаа хуурамч материал бүрдүүлсэн гээд байна. Том хэрэгт унацгаах нь дээ

Avatar

Солиор 2023-09-29 66.181.161.184

эрчим хүчнийхэн ийм мэдээлэл цацаж үнээ нэмдэг. хулгайлдаг дарга нарынхаа мөнгөө авч чадахгүй иргэдээс үнэ нэмж авдаг хогийн бэртэгчид бол эрчим хүчнийхэн юм

Avatar

Зочин 2023-09-29 66.181.176.73

жил болгон ингэж ярьдагшд ямар нэгэн юм хийлдээ дарга гэгчийг зовлон тооч гараа биш амаа хөдөлгөгч гэж ойлгоод байх шиг

Avatar

Нэргүй 2023-09-29 59.153.115.196

Ерөөсөө гал алдхад гайхах зүйлгүй байх…Дэлхий даяараа хараг ард түмэн ямар хулгайч нарын дарлалд орсоныг… Харин эртнээс бэлтгэлтэй байх нь дээр…

Avatar

Нэргүй 2023-09-29 103.57.95.146

Оросууд бариулахгүй дарамтлаад гацаагаад байна. Дээр нь эх орноо худалдсан урвагчид тэдэнд туслаад байна. Оросууд та нар УЦС, ДЦС-ээр яадаг юм. Манайхаас л худалдаж ав гээд эрээ цээрээгүй дарамталж байна. Женко, Мөнхбаяр, Сүхбаатарын ач охин гэсэн нэг авгай мэт нь урваж байна оросын талд орж байна

Avatar

Иргэн 2023-09-29 66.181.186.150

олон барилга барьсан шиг Ганц станц барих мөнгө өөрөө хэрэглэчихээд Одоо гуншигнаад л нүүрсэнд гэр бүлээр нь алаад та нарын ид ид энэ үү энэ их хулгааны сүүлийн илэрэл шүү !!!!!!!!Хариуцалгаа хүээгээд Зайлаач!!!!!!!

Avatar

Зочин 2023-09-29 139.5.217.204

Хүчин чадал нь дутаад байгаа бол сайд гээд байгаа нөхөр зуун эхэлсэн барилагаа зогоослдоо мөнгөө зөндөө оллоо.Барисан барилагаа эрчим хүчээр шийдэх гэж сайд болж болохгүй биздээ шуналаа

Avatar

ПП 2023-09-29 202.21.127.160

3 сарын дараа 8 дахь жилдээ засаглах гэж байж ийм юм яриад байж байх гэж

Avatar

иргэн 2023-09-29 202.55.191.194

4 -р цахилгаан станцаа дөрвөн жилд нэг , 3-р цахилгаан станцаа гурван жилд нэг төрийн тахилгатай уул мэт болгож тахин шүтвэл үр өгөөж нь алтан бумба мэт ундрах жамтай гэнээ станцийн залуу аргаа бараад гандангийн том ламаас асуусан чинь тэгэж хэлж байна үзээд алдвал яасан юм ёрөнхийлөгч У,Хүрэлсүх минь

Avatar

Бээгий.Э 2023-09-29 59.153.112.181

Манай улс эзэнгүй айл шиг л болж

Avatar

Нэргүй 2023-09-29 66.181.160.14

Таван толгой, Багануур, 5-р цахтилгаан станц г.м. амин чухал бүтээн байгуулалтыг гадны даалгавраар шгацаан саатуулсан төрийн албан хаагчдыг "Эх орноос урвагч" – "Гадаадын тагнуулд элсэгдсэн этгээд" гэхээс өөрөөр юу гэж нэрлэх вэ дээ??!! Гэтэл тэд шоронд орохын оронд улам дэвшээд сайд болоод байх юм??!! Үүнд Ерөнхийлөгч Хүрэлсүх өөрөө хамтран оролцоогүй л юм бол таслан зогсоох арга хэмжээ яагаад авахгүй дөлөөд тойроод байнаа??!!

Avatar

Нэргүй 2023-09-29 68.100.57.175

Энэ улсад эзэн баыхгүй болсон дандаа хулгайч нар хоноцын сэтгэлээр хандсаар ийм боллоо.

Avatar

Нэргүй 2023-09-29 202.126.89.67

Энэ засаг огцрох хэрэгтэй. Ялангуяа Чойжилсүрэн өмхий дөрвөд өөрсдөө хийж чадахгүй бол зайлаачээ

Avatar

Их Монгол улсын иргэд 2023-09-29 66.181.177.215

Шүүмжилч болно үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдыг ингэж үндэс угсаа яс үндэсээр доромжилж болохгүй. Дөрвөд бол Монгол хүн яг чам шиг Тусгаар Монгол улсын иргэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж