2.4 их наядын өртэй нийслэл ба 500 тэрбумын бонд

2.4 их наядын өртэй нийслэл ба 500 тэрбумын бонд

2.4 их наядын өртэй нийслэл ба 500 тэрбумын бонд

Жилдээ 1.9 их наяд төгрөгийн орлого Улаанбаатар хотын 500 тэрбум төгрөгийн бондоо хөрөнгө оруулагчдад санал болгожээ. Татварын орлого найдвартай. Бондын жилийн хүү 17.2 хувь   гэх мэт сурталчилгаа хөвөрч байна. Энэ ньМонгол Улсын анхны орон нутгийн бонд. Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлэсэн гэдэг зүүсгэлтэй өр. Нийслэл энэхүү өрөөр тулгамдсан асуудлуудаа шийдэх гэнэ. Хотын удирдлагууд 500 тэрбумын бондын зориулалтын задаргааг дараахь байдлаар тайлбарласан байна.    

  • Он дамжин хэрэгжиж буй сургууль, цэцэрлэгийн барилгыг дуусгахад 45.8 тэрбум төгрөг,
  • Инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто зам, замын байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд 14.4 тэрбум төгрөг,
  • Агаарын бохирдлыг бууруулахад 177.5 тэрбум төгрөг, 
  • Сэлбэ сэргэлт төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажилд 150 тэрбум төгрөг,
  • Цахилгаан дулаан түгээх сүлжээ, цэвэр, бохир усны шугам болон хаягдал ус зайлуулах, үерийн далан сувгийн барилга барихад 14.3 тэрбум төгрөг,
  • Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамжийн хоёрдугаар ээлжийн барилга угсралтын ажилд 13.2 тэрбум төгрөг,
  • Багануур үйлдвэр технологийн паркийн ерөнхий цахилгаан хангамжийн ажил 1.1 тэрбум төгрөгийг тусгажээ.

Ингээд үзэхээр бүгд эргээд ашгаа нөхөхгүй төслүүд. Ер нь Монголын төр ашигтай төсөлд хөрөнгө оруулж байсан түүх ядмаг. Бүр бонд гэх өрийн бичиг үйлдвэрлээд шүү. Энэхүү 500 тэрбумын өрийг татвар төлөгчдийн халааснаас 17.2 хувийн хүүтэй нь хамт төлнө. Хотын дарга Д.Сумъяабазарын багийнхны тавьсан өрөнд татвар төлөгчид жилд ойролцоогоор 86 тэрбумын хүү төлнө гэсэн үг. Мөн бонд гаргах бэлтгэл ажлын зардал 11.4 тэрбум төгрөг гэж нийслэлийн ИТХ-аас баталсан. Өдөр зардал биш гэж үү.

Тэгвэл хотын өөрийнх санхүүгийн ямар байгааг аваад үзье. Нийслэл анх 2023 онд төсвийн орлогоо 1.7 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Гэвч хуримтлагдсан өр төлбөр нь 2.4 их наяд төгрөг болсон. Энэ нь нийслэлийн бүтэн нэг жилийн төсвөөс давсан дүн.

Дээр нь нийслэлийн 2023 оны төсвийг зарлагыг ойролцоогоор 1.1 их наяд байхаар тогтоосон гэж үзвэл, нийслэлийн  өр цаашид ч нэмэгдэх дүр зураг харагдаж байгаа.

Эргэн сануулахад, хотын дарга асан Су.Батболд 2018 онд “Биднийг 2016 оны  долдугаар сард ажил авч байхад, Улаанбаатар хот 100 тэрбум орчим төгрөгийн өртэй байсан. Энэ өрийг бүрэн төлж барагдууллаа. Улаанбаатар хот өргүй хот боллоо” гэж 50-иад сэтгүүлчийн өмнө мэдэгдэж байв. Гэтэл нийслэлийн өр 2.4 их наяд төгрөг болж, хуримтлагдаад байгааг ИТХ дахь сөрөг хүчний төлөөлөгч Т.Батцогт анх 2022 онд сануулж байсан. Үүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Энэ өрийн талаар анх удаа ярьж байна. Өрийн удирдлагын менежментийг хийхийн тулд Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагаас техникийн туслалцаа авч байгаа" гэх хариулт өгсөн байдаг.

Д.МЯГМАРДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-29 213.87.148.136

====== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-29 174.192.200.182

Choijoo giin Hulgailah 177,5 terbumiin orchihje bas!!!

Avatar

Нэргүй 2023-09-29 66.181.177.165

Сумьяабазар өргүй хот Су.Батболдоос хүлээж аваад юунд зарсан болохоороо ийм их наядаар нь өртэй болдог байнаа. Бат-Үүл, Батболд 2- оос илүү их бүтээн байгуулалт харагдахгүй байж олон жилийн хур өр байсан 100 тэрбумыг хэд нугалсан өр яаж тавьдаг байнаа.

Avatar

Нэргүй 2023-09-29 66.181.177.165

Сумьяабазар өргүй хот Су.Батболдоос аваад ийм богинохон хугацаанд юу бүтээнэ гэж их наядаар нь өр тавьдаг байнаа? Бат-Үүл, Су.Батболд нарын үеэс хойш нэг их бүтээн байгуулалт харагдахгүй юм

Avatar

Нэргүй 2023-09-29 59.153.113.166

SHAALGN SEKSEER80955877

Avatar

Нэргүй 2023-09-29 59.153.113.166

SEXSEER35DEESH XALYYTSN80955877

Avatar

Зочин 2023-09-29 66.181.176.73

сонгуулийн зардал босгох гээд бна гэж хардахаар бна

Avatar

Нэргүй 2023-09-29 59.153.113.166

S AWN80955877 SEXSY AXAAS

Avatar

Нэргүй 2023-09-29 202.21.125.22

сонгуулийн санхүүжилтээ болил доо

Avatar

Ган 2023-09-29 103.57.94.80

хахаж үхмэрүүд

Avatar

А 2023-09-29 202.126.88.178

Дандаа шууд гэрээ, цэцэрлэгийн барилга худалдан авах нь хүртэл,

Avatar

б 2023-09-29 202.21.124.132

Ашигаа өгөх төсөл алга. Зүгээр л цемент босгоод л хаях нь.

Avatar

БУРХАН&ЧӨТГӨР 2023-09-29 59.153.115.10

НОГООН АВТОБУС МЭТИЙГ ЗАХИАЛЖ АВЧ БАЙГАА НИЙСЛЭЛИЙГ ОДОО УДИРДАЖ БАЙГАА ХУЛГАЙЧ НАРЫН БАГТ ХЭН ИТГЭЖ ИЙМ МУУ НӨХЦӨЛТЭЙ БОНДИЙГ АВНА ГЭЖ?!

Avatar

Нэргүй 2023-09-29 202.126.89.85

Чойжилсүрэн заавал санасандаа хүрдэг юм байна. МАН -ын санхүүжүүлэгч учраас уу. Улсын мөнгө шдэ

Avatar

Нэргүй 2023-09-29 202.179.21.234

Чойжилсүрэнгийн шатаах мөнгө бэлэн болж дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж