Сурвалжлага: Шанхайд иргэддээ зориулан уул бүтээж байна

Сурвалжлага: Шанхайд иргэддээ зориулан уул бүтээж байна

Тэнгэр баганадсан барилгууд сүндэрлэхийн зэрэгцээ том, том ногоон байгууламж, өндөр модод хотыг чимнэ. Чийглэг уур амьсгалтай хот болоод ч тэр үү барилга байгууламж, зам гүүр дагуу мөлхөө ургамал бүрхсэн харагдана. Өндөр, өндөр гоёмсог барилгыг ногоон байгууламжгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хаана барилга барина, тэнд мод, бут битүү тарьжээ. Тэр бол Хятадын зүүн эрэгт орших Шанхай хот. Нарлаг, чийглэг уур амьсгалтай Шанхай Азийн дулаан бүсэд хамаардаг.

Биднийг очиход цаг агаар 28 градусыг зааж, гадаа бүгчим, халуун байлаа. Үе үе нартай бороо шивэрнэ.

Шанхай хот нь нийт 16 дүүрэг, дөрвөн тосгон, 205 хороотой. Нийт 20 сая гаруй оршин суугчтай хот аж. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хүн амын тооноос даруй 10 дахин их төвлөрөл, суурьшил ихтэй гэсэн үг. Тэглээ гээд Улаанбаатар хотынх шиг зам дээр хэдэн цагаар түгжирч, хүн машин хоёр нь багтаж ядан чихэлдэхгүй. Нүд эрээлжлэм зам, сүлжилдсэн гүүрэн бүтээн байгуулалтыг маш сайн төлөвлөж хийсэн нь анзаарагдана.

Шанхай нь агаар, төмөр зам, авто зам, усан замын гэсэн бүх төрлийн тээврийн хэрэгслээр Хятадын бүх хоттой холбогддог бөгөөд Хятадын өмнөд бүсийн зам тээврийн төв зангилаа болсон хот юм.

Хотын төв хэсгээр түрээсийн унадаг дугуй, мопид ярайна. Ялангуяа жижиг мопид иргэдийн өдөр тутмын хэрэглээ болжээ. Хөгшин залуу, эмэгтэй, эрэгтэй гэлтгүй жижиг мопид унаж, замын хөдөлгөөн оролцоно. Хотын замын хөдөлгөөнд унадаг дугуй, мопид, суудлын машин, автобус сүлжилдэж, бие биедээ хүндэтгэлтэй хандана. Тэнд ямар нэгэн стресс бухимдал алга.

Шанхай хотын зам тээврийн хамгийн тохиромжтой хэрэгсэл нь метро. Метроны нийт 13 шугамтай бөгөөд зорчих үнэ нь замын урт богиноос шалтгаалан 2-7 юань байдаг. Харин Шанхай хотын автобусын үнийн хувьд кондукторгүй энгийн автобус нь 1- 1.5 юань, агааржуулагчтай автобус нь хоёр юань байдаг.
ИРГЭДЭЭ ЧИЙРЭГЖҮҮЛЭХЭЭР ХОЁР УУЛ БҮТЭЭЖ БАЙНА

Бас нэг анхаарал татсан бүтээн байгуулалт бол Шанхай хотын иргэдэд зориулан барьж буй уул. Энэ хотын газар зүйн онцлогоос хамаарч уул байдаггүй гэдгийг оршин суугчид нь хэлж байв. Уг гар аргаар бүтээж буй хоёр уулыг 2022 оны арванхоёрдугаар сарын сүүлчээс эхлүүүлж, 2024 онд барьж дуусах гэнэ.

Ингэснээр Хятадын хамгийн өндөр гар аргаар бүтээсэн уул болох юм байна.

Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, чийрэгжүүлэх зорилготой хоёр уулын нэг нь 48 метр, нөгөө нь 37 метр өндөртэй байх гэнэ. Нийт 240 мянган га талбайг хамрах бөгөөд 5000 ширхэг мод тарьж байгаа аж. Мөн уулыг нүхэлж, 1500 автомашины зогсоол байгуулж, Шанхай хотын музей байгуулахаар төлөвлөжээ.

Шанхай хотын захиргаа хотын соёлын салбарыг дэлхийн түвшинд хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөө баталж, цахим спортыг дэмжсэнээр дэлхийн цахим спортын алдартай хотуудын 3 дугаарт жагссан байдаг.

Шанхай хот өнөөдөр:

  • ДНБ 4.47 их наяд юань,
  •     Хотын хүн ам 24 сая,
  •     14 сая нь Шанхай хотын байнгын оршин суугч,
  •     Дундаж наслалт 83.2,

 Шанхай хот олон улсад:

  • Дэлхийн санхүүгийн индексээр 7 дугаарт эрэмбэлэгдсэн
  • Олон улсын эдийн засгийн төв
  • Олон улсын санхүүгийн төв
  • Дэлхийн 6 дахь өндөр барилгатай хэмээн бичигджээ.

ОРЧИН ҮЕИЙН УРЛАГИЙН ХОТ БОЛЖЭЭ

Гар аргаар хийсэн гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүн, амттан, чихэр, цай гээд нүд эрээлжлэм зүйлс өрөөстэй. Гэрэл чимэглэлээр гоёсон хуучны тоосгон байшингууд дунд жижиг жижиг мухлаг ажиллана. Тэнд бүх төрлийн эд зүйлс худалдаалах аж. Энэ бол БНХАУ-ын Шанхай хотод байрлах хамгийн загварлаг "Тянзифан" гудамж. Хуучны барилгыг сэргээн засварлаж орчин цагийн гудамж, урлагийн галерей, бэлэг дурсгалын дэлгүүр болгосон нь энэ.

Тянзифан бол Шанхайн өвөрмөц худалдааны гудамж гэдгээрээ алдартай.

Хуучны "Ши күмэн" барилгын цогцолборыг сэргээн засварласны жижиг, дунд үйлдвэрлэлийн гудамж болгосон байна. Ингэснээр олон уран бүтээлч ажлын байртай болж, гар аргаар хийсэн бүтээлээ жуулчдад худалдаалах боломжтой болжээ.

Хуучин ба шинэ, зүүн ба баруун, уламжлал, шинэчлэлийн хот Шанхай бол Хятадын соёлын өвийг дээдлэн дээдэлж, хурдацтай хөгжлийн мөн чанарыг харуулсан хот бөгөөд энэ хотыг өвөрмөц туршлага хуримтлуулахыг эрэлхийлж буй аялагчдын заавал очиж үзэх газар болгодог. Хэрэв та Шанхайд очиж үзээгүй бол Хятадад очсон гэж хэлж болохгүй.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-29 213.87.148.136

==== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-29 159.138.62.242

Хятад долоогоод хол явахгүй ээ ! Хөрөнгө оруулалт гэж юмаар л нэн ядуу улс 20 жилд хөгжсөн.Тараа таниулаад гадныхан гарсан!! Үсрээд л 3 жил дэнжигнэх байх . Сурталчилгаанд автаж хятад явж болохгүй цалин нь нэмэгдээд дагаад бүх юм нь өсөөд иргэд нь ч худалдан авалтаа зогсолчихсон!!

Avatar

Ойлгосонгүй ,,, 2023-09-29 202.131.251.130

… сайжруулан додомдсон өрнийн сүрлэг байшингуудын дотор засал нь хамгийн орчин үеийн контенперари шийдэлтэй …

Avatar

Нэргүй 2023-09-29 202.179.24.92

Хятдуудын ажилсаг сайн юмыг нь авмаар шүү

Avatar

Нэргүй 2023-09-29 103.57.95.146

Шанхай шиг хоёр дагч том хоттой Монгол улс болмоор байна. Нийслэл Бээжин 20 сая хүнтэй бол Шанхай 30 гаруй сая хүнтэй. Америкт ч бас нийслэл Вашингтон 3 сая хүнтэй байхад хамгийн том хот нь Нью Йорк 15 сая хүнтэй

Avatar

Нэргүй 2023-09-29 103.212.116.139

Уул хийчих юмаа энэ Хятадууд. Лаг юмаа.

Avatar

зочин 2023-09-29 66.181.184.192

ХЯТАДУУД ИРГЭДИЙН ТӨЛӨӨ ИЙМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ БАЙХАД МАНАЙД БОЛ ХҮҮХЭД, ХӨГШЧҮҮЛИЙН ХАРАХ ОРЧИН,
ХОРВООГИЙН НАРЫГ ХААЖ БАРИЛГАЖУУЛАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХОТЫН ДАРГА ӨГӨӨД Л СУУЖ БАЙНА ШД.
ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙГАА 2А БАЙРНЫ ХҮҮХЭД ХӨГШЧҮҮДИЙН НАРЫГ ХААЖ БАРИЛГА БАРИАД БАЙГААГ ХОТЫН ДАРГАА ХАРААЧ ИРЖ

Avatar

Нэргүй 2023-09-29 202.55.188.125

манайх тэгэхэд сайхан богд хан уулаа нүхлий нураая байшин барина гээд бдг 100н жилийн хоцрогдол бндаа

Avatar

Нэргүй 2023-09-29 202.9.46.174

Хоёр уулаа далайн эрэг талдаа байгуулж л байдаг байгаа даа. Цунами, далайн түрлэгээс давхар хамгаална.

Avatar

Нэргүй 2023-09-29 202.131.236.138

Tegej chadakhgui l dee. Nuguu sachii ni dutna

Avatar

Нэргүй 2023-09-29 202.72.243.182

УБ хотод ч гэсэн зарим хуучин барилгуудыг нураахгүйгээр соёлын өв , түүхийн дурсгал гэдэг талаас нь харж сэргээн сайжруулж авч үлдэх хэрэгтэй. Бүх юм нь гял цал , нүд алдам орчин үеийн шинэлэг шинэ мөртлөө, хуучны дурсгалт газраа устгасан, дурсах дурсамж байхгүй бол тэр улс мөхлөө л гэсэн үг. "Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил" гэдэг үг монголчуудын дунд маань байдаг даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж