Багшийн цалинг 3.5 саяд хүргэх эдийн засгийн чадавхи байхгүй

Багшийн цалинг 3.5 саяд хүргэх эдийн засгийн чадавхи байхгүй

Багшийн цалинг 3.5 саяд хүргэх эдийн засгийн чадавхи байхгүй

Сонгууль дөхөхөөр улс төрийн намууд амь орж, иргэдийг жагсаалд уриалдаг бол Үйлдвэрчний эвлэлийн холбоод цалин нэмэх шаардлага тавьж, ажил хаядаг.

Тэр ч дагуу Монголын Багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын цалинг 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, ирэх аравдугаар сарын 5-нд ажил хаяхаа мэдэгдээд байна.

Улсын хэмжээнд төрийн өмчийн 900 орчим ерөнхий боловсролын сургууль бий. Одоогоор хэд нь ажил хаялтыг дэмжиж буй нь тодорхойгүй ч Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал багшийн сарын цалинг 3.5 сая төгрөг болгох боломжгүйг хаа, хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсын нийт төсөв 19 их наяд төгрөг. Үүний тав орчим их наяд төгрөг нь цалин, тэтгэвэрт зарцуулагддаг. Боловсролын салбарын 93 мянган багш, ажилтны цалингийн эх үүсвэрт жилд 1.1 их наяд гаруй төгрөг шаарддаг. Цалинг 3.5 сая төгрөгт хүргэе гэвэл эдийн засгийг хэд дахин өсгөж байж л шийдэх асуудал. Хэн дуртай нь гарч ирээд багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэнэ гээд болчих асуудал биш. Ийм ид шидтэй илбэчин байхгүй” гэсэн нь гашуун боловч үнэн л үг.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсад өнөөдөр дундаж цалин 1.6 сая төгрөг. Уул уурхай, банк санхүүгийн салбарт ажиллагсдын цалин л 4-5 сая төгрөг болохоос биш дийлэнх олонхийн цалин 1.2-1.4 сая төгрөг дотор л эргэлдэж буй. Түүгээрээ амьдралаа болгох гээд төрд ажилладаг нь ч хувийн хэвшилд ажилладаг нь ч чардайдаг. Бүгд л цалингийн, ипотекийн зээлтэй. Цаг наргүй л ажиллацгаадаг. Ямар аргатайдаа хар ажил хийхээр БНСУ-ыг зорих билээ.  Эдийн засгийн өсөлт нь цалинг хэд дахин өсгөх хэмжээнд хүрч чадахгүй байгаа тул төр ч цалин, тэтгэврийг боломж нөхцөлдөө тааруулан нэмж буй.

Уг нь цалин хөлс гэдэг эдийн засгийн өсөлтөөс хамаарах төдийгүй бүтээмжтэй уялдах ёстой. Харин Монголд бүтээмжтэй цалин хөлсийг уях гэдэг ойлголт байдаггүй, орхигдож ирсэн.

Хэн чанга хашгирсан, хэн сайн шантааж хийсэн нь цалингаа нэмүүлдэг системтэй. Хаа очиж, энэ Засгийн газар дээрх гажгийг засах оролдлого хийж, ажлынх нь гүйцэтгэлтэй цалин хөлсийг уяж эхэлсэн нь зөв жишиг юм. Үүнээсээ ч ухрах ёсгүй. Тухайлбал, Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн багш 1.273.000, СӨБ-ийн багш 1,337.000 төгрөгөөр цалинг тогтоосон байдаг. Энэ бол үндсэн цалин. Үүн дээр дараах нэмэгдлийг цалин дээрээ тооцуулан авах боломжтой.

Тодруулбал, мэргэжлийн зэргийн 20 хувь, тэргүүлэх 15 хувь, заах аргач 10 хувь, докторын зэрэг 20 хувь, аймгийн төв 8 хувь, сумын төв 10 хувь. Ур чадвар 5-25 хувь. Ажилласан жил тутамд 1 хувийн нэмэгдэл.

Цэцэрлэгийн багш ЗАН удирдсан 5 хувь, сургуулийн багш анги даасан 10 хувь, ЗАН удирдсан 5 хувь, кабинет лаборатори хариуцсан 5 хувь, илүү цаг 1.5 хувь цалин дээр нь нэмэгдэнэ.

Цалингийн дээрх систем нэвтэрснээр сурагчидтай тулж ажиллаж чадаж байгаа багш сард 2.5 сая төгрөгийн цалин авах бололцоо бүрдсэн юм.

Харин Монголын Багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн Даваа гаригт мэдээлэл хийх үеэр нийслэлийн 16 дугаар сургуулийн математикийн багш н.Энхтуяа “Үндсэн цалинг нэмүүлмээр байна” гэдэг шаардлага тавьсан нь чанараас л ухарсан хэрэг. Учир нь, багшийн цалин хөлсийг сургалтын чанар, гүйцэтгэлтэй нь уялдуулахгүй бол боловсролын чанарт ахиц гарахгүй. Хэдийгээр боловсролын чанарт ахиц гарахгүй байгаа тухай шүүмжлэл өрнөдөг ч статистик мэдээлэл өөр дүнг илтгэх болсон. Тухайлбал, багшийн ажлыг гүйцэтгэлээр үнэлдэг болсноор тодорхой ахиц гарч байгааг саяхан Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдсэн. Түүнийгээ дагаад урамшуулалд зарцуулж буй мөнгөн дүнгийн хэмжээ ч өссөн байгаа юм.

Багшийн гүйцэтгэлийг 4 шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг. Үнэлгээг сургуулийн удирдлагууд, хамт олон, эцэг эх асран хамгаалагч, суралцагч, багш өөрөө өгдөг. Харин байгууллагын үнэлгээг 8-25 оноо бүхий 6 шалгуураар хэмждэг. Эхний жилийн үнэлгээгээр багш нарын 43 орчим хувь нь урамшуулалд хамрагдаж байсан бол энэ удаагийн үнэлгээний үр дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 51.7 хувь нь 1-4 дүгээр индекст эрэмбэлэгдэж 10-25 хувийн урамшуулал авч буй.

  • 2021 оны есдүгээр сард багш нарын цалин урамшуулалд 45,9 тэрбум төгрөг,
  • 2022 оны есдүгээр сард 69,1 тэрбум төгрөг,
  • Энэ оны есдүгээр сард 95,6 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.

Нэг үгээр хэлбэл, багш нарын ур чадвар алгуураар дээшилж байна гэж ойлгож болно.  Тиймээс цалин бага байна гэж эдийн засаг даахааргүй шаардлага тавьж байхын оронд ур чадвараа дээшлүүлж, чанартай боловсролыг хүүхдэд хүргэн, цалингаа нэмүүлж авах аргад суралцах нь  хамгаас чухал юм.

Нөгөө талдаа төр ачааллыг бодолцох ёстой. Хөдөөгийн багш 20 сурагчтай ажиллаж байгаа бол хотын сургуулийн багш 60 сурагчид хичээл зааж буй. Энэхүү газар тэнгэр шиг ялгаатай ачааллыг бууруулж чадвал багш нарын хувьд ч асуудал багасах юм.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

судлаач 2023-09-29 202.131.251.130

Багш нарын цалинг нэмүүлж чадахгүй бол Энхамгалан гуай та өөрөө зайлаад өг. Чаддаг, чадахын төлөө зүтгэдэг, боломж, гарц хайдаг, арга замыг олдог олон хүн байгаа. Хоосон шалтаг, зовлон яриад суухаас өөр чадах юм энэ сайдад алга. Энэ салбарынхан улны амьдралд ороод удаж бна. Их сургуулиуд чинь дампуурахад ойрхон очсон. Ардын нам сургалтын төлбөрийг нэмүүлэхгүй олон жил болсон. Санхүүжилтийн гажиг тогтолцоогоо үндсээр нь өөрчлөх цаг болсон. Коммунист арга барилаар боловсролын салбарыг удирдахгүй.

Avatar

судлаач 2023-09-29 202.131.251.130

Энэ эргүү Энхамгалан эдийн засаг, боломж ярьдаг хэн бэ? Таны авилга авч томилсон их сургуулийн захирлууд чинь дээд боловсролыг самарч гүйцлээ. Ямарч чадваргүй, яг өөр шигээ ү****ц гаруудыг сонгон шалгаруулалт нэртэй шоугаар томилдогоо болих хэрэгтэй.Таны халсан захирал чинь авилгын асуудлыг чинь тун удахгүй сөхөж тавих байх.

Avatar

Момом 2023-09-29 202.55.188.92

Үүнийг Энх-Амгалангийн б**с долоогч нь бичжээ. Хуцдаг п***а вэ, чи!

Avatar

Нэргүй 2023-09-29 206.83.125.91

ЭЗ чадавхи байхгүй гэдэг худалаа байгаа шүү энэ их олон наядаар хулгайлж байхад яагаад байхгүй гэж

Avatar

Нэргүй 2023-09-29 213.87.148.136

**** Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-29 66.181.161.32

хэдэн их наяд аар нь идэх чадвахи бол байдаг наасан….!!!!!!!!!!!!!!!!++!!

Avatar

Иргэн 2023-09-29 202.9.47.44

Энэ заах чадваргүй багш нэртэнгүүд ирээдүй бүх зүйл цахимаар заадаг сурдаг болхон тодорхой болсон гээл одоо хэрэгжээд явжиин мангаруудааа яг үнэндээ басл авилгач нөхдүүдшдээ ядаж нүшрснии хулгай гээд бүгд талбайруу очиж орилсон бол наад цалин чинь нэмэгдэх байсан лалруудаа худлааа шантаачид

Avatar

зочин 2023-09-29 59.153.84.210

ЭЕШ аар тааруухан оноо авсан нөхөд л багшийн сургуульд ордог шүү дээ, ер нь бол Бага ангийн багш, Цэцэрлэгийн багш бол хамгийн гол чухал багш нар шүү, Бага ангийн багш нарын цалинг илүү нэмэх хэрэгтэй санагддаг, тэгээд мөн улсаас бага боловсролыг бүх сургуульд үнэгүй болгох хэрэгтэй, боловсролын тэгш хүртээмжийн талаар их ярьж бгаа ийм үед энэ их чухал шүү гэж бодож байна,

Avatar

Ганаа 2023-09-29 66.181.186.38

Шинээр сургууль эмнэлэг барих зардал өндрөөс гадна түүний тоогоор урсгал зардал асар их нэмэгдэж байна. Улсын сургууль зөвхөн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох үүргээ л сайн биелүүлэх хэрэгтэй, дэндүү үрэлгэн менежмент муу байна

Avatar

123 2023-09-29 122.201.20.194

Тиймэээ авилгачдад үрж байгаа хэдэн их наяд бол байгаа тээ????????

Avatar

Ганаа 2023-09-29 66.181.186.38

Боломж бүрийг хайвал ч бас байж болох л зүйл, гэхдээ маш их зориг, ухаан, бас судалгаа тооцоо шаардлагатай, яг одоогийн энэ арга замаараа яваад байвал улсын төсөв боловсрол, эрүүл мэндийн төсвиЙГ ДААХГҮЙ, тэгэхээр мэдээж энэ салбар дотор үр ашиггүй зардлууд их бий , түүнийгээ танахаас гадна улсын сургуулиудад байгаа гүнзгийрүүлсэн болон бусад зардал их шаардсан сургалтуудаа зогсоох, үүнийг зөвхөн хувийн хэвшил, хувийн сургууль, сургалтын төвүүд хийх нь зүйтэй

Avatar

Иргэн 2023-09-29 202.126.88.194

Тэгүүл тэр багшийг үнэгүй сургахаа больчих оо . Монголд 3.6 сая цалинтай болгох боломж байхгүй нь ойлгомжтой . Багш нар боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй , бараг сурагчдаасаа хоцрох гээд байгаа нь үнэн шүү. Тамирчдын олимпод оролцсон гээд өгөөд байгаа цалинг болиулж туслах бхгш цалинжуул . Шудрага бхйцгаая

Avatar

Нэргүй 2023-09-29 66.181.189.84

МАНайхан хүчээ нэгэтгэж хулгайлах болохоор мөнгө байгаад байдаг цалин нэмэх болохоор байдаггүй

Avatar

Нэргүй 2023-09-29 202.126.88.73

Зээл тавьж байгаад ч болов нэмэх нь зөв шүү. Багш нар цалингаа нэмүүлээд сэтгэл тэнэгэр Ажлаа сайжруулна шүү.

Avatar

Нэргүй 2023-09-29 173.66.93.130

Луварчид болохоор хэдэн их наядаар нь хулгайлаад мөнгөтэй , багш нар цалингаа 3.5 хан сая сарын цалин мөнгөгүй гэнэ ээ !!! Тэмцлээ тууштай үргэлжлүүл .!!!

Avatar

Ажиллаж байсан хүн 2023-09-29 139.5.216.19

Багш нар цалингаа шаардахаас өмнө өөрийгөө хөгжүүлэх талаар шаардаач. Сургуулийнхаа сурагчдаас дор мэдлэгтэй, бүх амьдралаа ажиллаж байгаа газраа даатгачихдаг , гэр бүлээсээ ёс ёуртахуун ,ааш авир, боловсролоороо гологдоод хаягдсан ийм л хүмүүс ЕБС -д багшилж байгаа гээ боддоо. Миний хүүхэд үеп хамгийн боловсролтой үлгээр жишээ болсон хүмүүс багш нар байсан. ОДоо бол хог. Тэр Боловсролын ҮЭХ ны шаардлага тавиад байгаа Мөнхтуяа гэдэг нь бараг англиар нэрээ ч хэлж чадахгүй л нөхөр байгаа даа.

Avatar

Нэргүй 2023-09-29 66.181.183.131

Өөрсдийнхөө уралдан байж саналаа өгсөн УИХулгайчуудын цалин, хангамжийг л хасчих. Тэгэхээр бүр хангалттай гараад ирнэ, бүр илүү ч гарна

Avatar

Нэргүй 2023-09-29 202.131.225.53

Энэ улс төрчид олох ёстой байсан орлогыг хасахаар /Багшийн мэргэжлийг үнэгүй эзэмшүүлэх/ зардал гардаггүй, мөнгийг бэлнээр гарахаар зардал гардаг гэж ойлгодог юм шиг байгаан. Аль аль нь зардалтай гэхдээ багш нарын цалингаа нэмүүлэх арга нь цаашдаа уг мэргэжил эрэлттэй байх уу үгүй гэдгийг тодорхойлох чухал ач холбогдолтой асуудал юм байгаа юм. 400 тэрбумаар хэдэн хуучин автобусыг улсын нууцад аван байж авч чадаж байж, багш нарын цалинг нэмэх болохоор санхүүгийн чадавхгүй гэдэг хариу өгмөөргүй

Avatar

Zochiin 2023-09-29 103.212.119.181

Багшгүй болохнээ

Avatar

Нэргүй 2023-09-29 124.158.107.35

ХҮМҮҮСИЙН ЦАЛИН ӨНДӨР БАЙХ ТУСАМ МӨНГӨНИЙ ЭРГЭЛТ НЭМЭГДЭНЭ ЭДИЙН ЗАСАГ ТЭЛЭХИЙН БИШҮҮ ДЭЭР ДООРГҮЙ ХУЛГАЙЛЖ ГАДАГШАА ЗӨӨГӨӨД УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ СҮЙРЛЭЭШТ

Avatar

Болгоё гэвэл арга олдоно 2023-09-29 66.181.178.240

Эрдэнэтийн УБҮ ийн дундаж цалин 4 сая улсын дундажаас 2.5 дахин их ажил хаяад 30% нэмэгдүүлсэн.Ажил хаялтын шаардлагыг ЗГ эргэн харахгүй бол шударга бус УБҮ 100% төрийн өмч.Багш нар энэ жишигээр шаардлага тавьсан. Санхүүгийн боломжтой нэгжээс татварын аргаар мөнгө дутагдах газарт шилжүүлж болно.Авилгалтай сайн тэмцэж чадвал орлого нэмэгдэнэ.Том хүнсний зах гээд НӨАТ баримт өгдөггүй хурдан морь хөөрөг чулууны арилжааны татвар боломж хайвал 3 жилийн дотор цалинг бүх түвшинд 1000$ хүргэнэ.

Avatar

иргэн 2023-09-29 66.181.182.26

Эрдэнэт чинь ашигтай ажилладаг хувь нийлүүлсэн компани. Харин багш нар чинь татвар, бусад орлогоос бүрддэг төсвөөс цалинждаг. төсөв дийлэх үү бас өр тавиад цалин нэм гэх юм. Хойч үе маань бидэнд ямар гэм хийсэн юм . Өр тавибал буцааж төлнө биз дээ. зээлдүүлэгч нар экс ерөнхийлөгч шиг тэглэнэ гэж найдаад бгаа юм уу даа Харин ачааллыг багасгах, үүнтэй холбоотой хөдөлмөрийг нь шударгаар үнэлэхийг шаардах ёстой

Avatar

Зочин 2023-09-29 203.98.77.101

Луйварчид нь идэхээрээ мөнгөтэй төсвийн байгуулгын ажилчдын цалин нэмэх болохоор мөнгөггүй эдийн засаг хүрэхгүй гэх нь хийсвэр ойлголт юм даа
Сонгууль хурдан болж төр нийгэм солигдоосой

Avatar

зочин 2023-09-29 202.131.245.69

цалин нэм гэж байгаа гол шалтгаан бол улсын төсвөөс намын томилгоогоор төрд шургалсан хулгайч нарын хувьдаа завшсан хөрөнгөнөөс л болж байгаа ш дээ. хулгайч нарынхаа хөрөнгийг хуу хураахад л төрийн албан хаагчдын цалинг төдийгүй хэдхээн өндөр настныхаа тэтгэвэрийг оцойтол нэмэх боломж бүрэн бий.

Avatar

Зочин 2023-09-29 66.181.183.104

ийм эдийн засгийн боломж байхгүй шүү дээ ганц багшийн цалинг нэмээд бусад нь яах билээ нэрлэсэн цалин хөөрөгдөж татвар төлөгчдөө татан унагаж юмны үнэ сэрэхээс өөр үр дүнгүй шүү дээ МҮЭ ээс татгалзаж үэ ээ шинэчлэх нь нийгмийн эрэлт болж бна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж