"Нүүрсний хулгайг хэлэлцэж, нүүрээ өөрчилсөн гэх Б.Наранхүүг баривчлав"

"Нүүрсний хулгайг хэлэлцэж, нүүрээ өөрчилсөн гэх Б.Наранхүүг баривчлав"

"Нүүрсний хулгайг хэлэлцэж, нүүрээ өөрчилсөн гэх Б.Наранхүүг баривчлав"

Олны анхаарал татсан хэргүүд ямар шатандаа явааг тоймлон хүргэж байна.


Б.ГАНХУЯГ, Т.АЮУРСАЙХАН НАРЫН 11 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ САРЫН 30-НЫГ ХҮРТЭЛ ХОЙШИЛЛОО

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 30-нд хийхээр болж хойшлууллаа. Яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шүүх хурлыг хойшлуулах шаардлага байна гэдэг асуудлыг хөндсөн юм. Харин есөн сар гаруйн хугацаанд хоригдсоноос эрүүл мэнд нь муудсан Б.Ганхуягийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авах боломжгүй гэж үзэв.

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм. Т:Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Харин тэд яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа төдийгүй хилсээр ял тулгаж, хэлмэгдүүлж байна гэж няцаасаар байгаа.

Д.НАРАНХҮҮГ 461 ДҮГЭЭР ЦАГДАН ХОРИХ АНГИД СААТУУЛЖ БАЙНА

БНХАУ руу оргон зайлсан гэх иргэн Д.Наранхүүг "Шувуу" ажиллагааны хүрээнд өчигдөр /2023.09.26/ албадан авчирч Хятадын талаас шилжүүлэн өгсөн юм. Тэрбээр  Замын-Үүд боомтоор  дамжин Монголд ирсэн бөгөөд Авлигатай тэмцэх газрынхан шөнө 02.00 цагийн үед галт тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч иржээ. Ирсэн даруйд нь саатуулж, Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон юм байна.

Тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдох үеэр урд хөрш рүү зугтсан. Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой ойрын харилцаатай, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хүн гэж  эх сурвалжууд мэдээлдэг. Тиймдээ ч Засгийн газрын "Шувуу" ажиллагааны хүрээнд түүнийг баривчлан авчирч байгаа нь нүүрсний хулгайн хэргээр бусдад авлига зуучилсан, мөнгө угаасан хэргүүдээр яллагдагчаар татан шалгахаар болж байна.

Улмаар Д.Ариунболд, Ш.Раднаасэд нарын нүүрсний хулгайн хэрэг шүүхээр эцэслэгдэх бололтой.

ДЭД САЙД С.ЭНХБОЛДЫГ АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГААГҮЙ ГЭВ 

Сүүлийн өдрүүдэд Эрүүл мэндийн Дэд сайд С.Энхболдыг "их хэмжээний авлига авсан хэргээр" АТГ-аас шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл хэвлэлээр гарсан.

Тухайлбал, түүнийг албан тушаалаа ашиглан тамхины компаниудаас авлига авсан байж болзошгүй хэмээн шалгагдаж буй гэх мэдээлэл цацагдсаныг АТГ үгүйсгэлээ.

Түүнчлэн С.Энхболдыг Тамхины хяналтын тухай хуулийн төслийн багт ажиллаж байхдаа тамхины компаниудын 174.9 сая ам.долларын бизнесийг хамгаалж захиалгат хуулийн төслийг батлуулахаар зүтгэж,  их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх асуудал яригддаг талаар дурдсан бйана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-29 202.9.40.167

Наранхүү гэгчийн өмнөх дүр одоогийнхтой нь харьцуулж харуулаач

Avatar

Нэргүй 2023-09-29 213.87.148.136

*** Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ТАТВАРЫН МӨНГӨӨР ЗУГАА СЭЛГҮҮЦЭГЧ 2023-09-29 69.50.94.74

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо ялтанаа!!!! ЯЛТАНЫ Тамгын гзрын Шагналын тасгийн ажилтан Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ 14 тэрбумын БАНКНЫ казиночин бас хулгайч НҮҮРСЧИН

Avatar

ЗОЧИН 2023-09-29 103.10.21.12

ЭТТ-н Б.ГАНХУЯГ 40 ИХ НАЯДЫН НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ГАРЦААГҮЙ ГОЛЛОХ ҮҮРЭГТЭЙГЭЭС ГАДНА ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН, НҮҮРСНИЙ МАШ НУУЦ "ОПТЕК" ГЭРЭЭНҮҮДИЙН ЭЗДИЙН БАС ГОЛ ХҮНИЙ 1 БА ЭДГЭЭР ГЭРЭЭНҮҮДЭЭС Х.БАТТУЛГА,УДААНЖАРГАЛ,БАЯСГАЛАН НАРТАЙ ХАМ ХЭДЭН ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙЛЦСЭН БАС ГОЛ ХҮНИЙ НЭГ.ЭНЭ "ОПТЕК" ГЭРЭЭНҮҮДЭЭС ХУЛГАЙЛСАН МӨНГӨ НЬ НААД НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГЭЭС ИЛҮҮ БАЙХ МАГАДЛАЛТАЙ.ЭНЭ ХЭРЭГТ ГАНХУЯГИЙГ ШОРОНД ОРСНЫ ДАРАА НЬ ШАЛГАХ ЮМУУ.ОДОО НӨГӨӨ ГУРАВТАЙ НЬ ХАМТ ШАЛГАЖ БУЙ ЮМУУ.ҮҮНИЙГ ХЭЛЭЭЧЭЭ.

Avatar

ЗОЧИН 2023-09-29 103.212.118.44

АТГ ! ТҮГЖЭЭ СААД , ХОТЫН ДАРГА ХУЛГАЙЧУУДЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХУУЛЬ БУС НАЙМААГ ШАЛГАХГҮЙ ЮМ УУ ?

Avatar

Нэргүй 2023-09-29 59.153.113.166

80955877

Avatar

Нэргүй 2023-09-29 59.153.113.166

SEKSDNE TAASHAALG DYRN ODOONO

Avatar

Нэргүй 2023-09-29 59.153.113.166

S AWN80955877 40DEESH

Avatar

зочин 2023-09-29 66.181.184.192

Нүүрсний томчуудыг баривчлаач. Наадах чинь зүгээр л чапак

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж