
Ливийн удирдагч Муамар Каддафи өнгөрөгч ням гаригт Итали улсад хүрэлцэн ирлээ. Жилийн өмнө тэрээр Италид ирж хоёр улсын харилцааг бэхжүүлэх түүхэн айлчлалыг хийж байсан юм. Италийн нийслэл Ромын Чиампино нисэх буудалд түүнийг Италийн гадаад хэргийн сайд Франко Фраттини угтсан байна. Энэ жил Муамар Каддафигийн төрийн тэргүүн болсоны баяр тохиож байгаа бөгөөд цэргийн асар том парад зохион байгуулах гэж байгаа юм. Энэ арга хэмжээнд Италийн морьт хороо оролцохоор болоод байгаа билээ. 2008 оны найман сарын найманд Италийн колони байхаа бүрэн больж байгаа гэрээнд эцэслэн гарын үсэг зурсан нь хоёр орны харилцаан дахь түүхэн алхам болсон юм. Тэрээр Италид ирэхдээ үндэсний хувцас болох Бебуинээ өмсөн Ливийн элчин сайдын яамны ажилчдаар хамгаалуулан ирсэн байна.
Б.Болорсүх