Хуш модны самрын ургац энэ жил бага байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Гэтэл БОАЖ-ын сайд хуш модны самрыг түүх, экспортлох тушаал гаргасан нь байгаль орчинд ээлгүй шийдвэр болсон асуудлаар өнөөдөр /2023.09.28/ "Тэнгэрлэг Монгол” ТББ-аас мэдээлэл хийлээ. Тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж байгаа аж.
Тус холбооны зүгээс "Өнгөрсөн долоо хоногт манай төрийн бус байгууллага, Ойн газартай хамтраад Сэлэнгэ, Архангай аймагт ажилласан. Нөхцөл байдал маш хүнд байна. Аравдугаар сарын 20-ноос хойш самрыг түүж, бэлтгэх хуультай. Гэтэл хүмүүс самраа түгээд цуглуулаад гэр, өвөлжөөгөөрөө дүүргэсэн байна. Энэ ажилд нь орон нутгийн байгаль хамгаалагчид хүртэл оролцсон байна.
Энэ жил хуш модны самрын нөөц 3000 тонн ч хүрэхгүй нь батлагдсан.
Өнгөрсөн 2020, 2021, 2022 онд 20 мянган тоннд хүрч байсан бол энэ жил 3000 тонн ч хүрэхгүй байна. Тиймээс бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байгаа юм. Нөхцөл байдал ийм хүнд байхад өчигдөр БОАЖ-ын сайд Б.Бэт-Эрдэнэ хилээр тодорхой тооны самрыг гаргаж болох тушаалыг гаргалаа. Энэ үйл ажиллагаагаа зогсоогооч гэдгийг шаардаж байна.
Хуш модны ойролцоо 50 зүйлийн хөхтөн амьтан, 160 орчим зүйлийн шувуу, 6 зүйлийн хоёр нутагтан, хоёр зүйлийн мөлхөгч амьтан бий. Энэ амьтныг хүнс тэжээлийн хомстолд оруулах гэж байна. Иргэд самар түүх нэрээр хуш модыг тал талаас нь нүдсээр байгаад үхжилт, доройтолд оруулж байгаа. Энэ асуудлыг маш сайн авч хэлэлцэхгүй бол Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний бүр эсрэг ажил болоод байна шүү. Ийм байхад яагаад хилээр гаргах зөвшөөрлийг олгоод байгаа юм бэ" гэлээ.
Хушин ой бол хөрсний цэвдэгийг барьж байдаг, гурван голын бэлчир буюу хамгийн том голуудыг усаар тэтгэж байдаг ой. Асуудлыг энэ хүртэл нь явчихаад дахин самар түүх зөвшөөрөл өгч болохгүй гэдгийг онцоллоо.
Гантөгс 2023-09-28 66.181.161.168
түүж л байг л дээ. Ажилгүй хэдэн ард нь жоохон ч болов орлоготой болог л дээ. Үргэлж л хааж боож байх юм. Хангайн хишиг ш дээ. Байгаль орчин сүйтгэн ч гэх шиг.
Иргэн 2023-09-28 202.126.88.194
Хориглох нь зөв өө
зочин 2023-09-28 202.21.107.11
самрыг уул нь боловсруулчихвал сайн чанарын тос гардаг юм ш дээ. Энэ чинь нэмүү өртөг шингэж экспортын бүтээгдэхүүн нэмэгдэж байна гэсэн үг. гэтэл манайх түүгээд боргойноос нь салгаад л экспортлодог. энэ чинь л буруу байгаа юм даа.
Зочин 2023-09-28 202.21.124.132
Зөв зөв. Хэдэн жил бид самар идэхгүй байж чадна.
Өндөрхангай 2023-09-28 202.126.88.168
МАШ ЗӨВ САМРЫГ ХОРИГЛО БАЙГАЛЬ СҮЙДЭЖ БАЙНА
Зочин 2023-09-28 103.212.119.166
Байгал хамгаалах ёстой сайд яаж тэнэгтээд бнаа . Энэ шийдвэрийнх нь төлөө огцруулахад ч болохгүй юм алга даа . Самрыг ойрын хэдэн жилдээ тас хориглохгүй бол хушин ой сүйрлээ шүү
Зочин 2023-09-28 202.21.108.18
Самаргүй болох юм бна л даа. Харамсалтай!
Зочин 2023-09-28 202.126.88.221
Монголын байгаль орчныг шуналдаа улайрсан монголчуудаас аврахын тулд
олон улсын энхийг сахиулах цэргийн хүчийг авчирч туслуулах шаардлагатай болох байхаа.
Зочин 2023-09-28 213.87.148.65
~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Иргэн 2023-09-28 66.181.176.124
Авралгүй өлөнгүүд шүү энэ Монголчууд.
Зочин 2023-09-28 103.212.118.126
САмраа зогсооо, УБ дахь бүх Нянгарууд самарт явсан бна…. Юуны чинь тэрбум, одоо бараг ТЭРБУМЫГ самарнаас болж алдах гээд бна. Тэртээ тэргүй МУ-д ашиггүй х***а атгасан бизнес….