ЦЕГ: Хэрэгт 34 настай иргэнийг шалгаж байна

ЦЕГ: Хэрэгт 34 настай иргэнийг шалгаж байна

ЦЕГ: Хэрэгт 34 настай иргэнийг шалгаж байна

НЭМЭЛТ:

Харамсалтайгаар амь насаа алдсан долоон настай хүүгийн хойчийн замыг гэрэлтүүлж Тусгаар тогтнолын талбайд иргэд зул өргөж байна

НЭМЭЛТ:

Цагдаагийн ерөнхий газраас Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлаж байсан долоон настай “С” хүүг иргэний мэдээллийн дагуу тус аймгийн төвийн Хэрлэн сумын гуравдугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон бөгөөд уг хэрэгт холбогдуулан 34 настай “Б” гэгчийг саатуулан шалгаж байна.

СУРАГГҮЙ БОЛСОН ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

НЭМЭЛТ:

Дорнод аймагт сураггүй алга болсон хүүгийн цогцсыг аймгийн баруун захаас олжээ. Одоогоор хүүгийн нас барсан шалтгаан тодорхой болоогүй бөгөөд хэргийн газрын үзлэг, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааг хийж байна.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Үнэхээр харамсалтай. Гүн эмгэнэл илэрхийлж байна. Бяцхан хүүг харж хамгаалж чадаагүйд харамсаад баршгүй. Цагдаагийн байгууллагаас хууль журмын дагуу холбогдох мэдээллийг өгөх болов уу" гэсэн байна.

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХҮҮГ НИСДЭГ ТЭРГЭЭР ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутагт есдүгээр сарын 25-нд долоон настай хүү сураггүй алга болжээ. Хүү цэцэрлэг, халуун усны урд тухайн өдрийн 17.00 цаг орчмоос гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Хүүг эрэн хайгаад гурав хонож байна. Дуудлага мэдээллийг цагдаагийн газарт ирсний дагуу цагдаагийн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг томилогдон эрэн, шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байгааг албаныхан мэдээллээ.

Цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагаанд нэмэлтээр хүн хүч, мэргэжлийн дэмжлэг хүссэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирүүлсний дагуу өнөөдрөөс /2023.09.28/онцгой байдлын 20 аврагч, гурван тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Мөн Чойбалсан хотод зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах улсын сургуулилтад оролцохоор ирсэн нисдэг тэрэг бүхий баг тус эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр болжээ. Агаараас хайх ажиллагаанд сургуулийн удирдагч ,бригадын генерал Б.Ууганбаяр агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх бүрэлдхүүн, аврагчдыг ахлаад нисчээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
82
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-09-28 203.91.115.38

aimgiin zasag badamsuren gej hanaj tsaddaggui gazriin naimaa, tenderiin hulgaich bainaa. bvhel bvten 8 Jil zasgaar baij yadaj aimgaa bvten kamerjuulchih setgel baihgui hogiin hulgaich. eniigee zailuulaachee dornodchudaa. deerees ni bas ailiin awgai hvvhen erguulnee vnen shir gar

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.187.13

Huurhiiduu Um ma ni bad me hum

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.160.30

энэ сэтгүүлч галзуу байх гарчиг нь үхсэн доор нь бөөн бөөн баатруудыг магтан дуулчихсан байх шиг.

Avatar

nemelt ged oruulsan bn 2023-09-28 66.181.180.80

nemelt ged oruulsan bna

Avatar

Нэргүй 2023-09-28 213.87.148.65

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-28 59.153.114.251

Хүүхдүүдийнхээ гар утсанд байршил тодорхойлох апп суулгаж тохируулах, түүнийгээ хүүхэддээ сайн хэлж ойлгуулах … ямар ч нөхцөлд энэ апп-ыг хаах, устгах г.м. байж болохгүй хэлэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.182.77

олдоосой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж