Тендер шалгаруулалтын нэр: Олон улсын хуулийн зөвлөх үйлчилгээ
- Монгол Улсын Хөгжлийн банк (“МУХБ”) нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх үндсэн зорилготой.
Тус зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд МУХБ нь олон улс дахь санхүүгийн байгууллагаас эх үүсвэр татан төвлөрүүлсэн. Гэвч Америкийн Нэгдсэн Улс болон Европын Холбооноос МУХБ-тай зээлийн гэрээ байгуулсан байгууллагад санхүүгийн хориг арга хэмжээ авснаас үүдэн зээлийн гэрээний дагуу тус байгууллагад төлөх ёстой хүү болон үндсэн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл үүссэн. Иймд, уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд хууль зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлэх олон улсын хуулийн фирмийг сонгон шалгаруулах тул дор дурдсан шалгуурыг хангасан олон улсын хуулийн фирмүүд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Олон улсын түвшинд 5-аас дээш үйл ажиллагаа явуулсан, олон улсын зах зээлээс эх үүсвэр татан төвлөрүүлэх, олон улсын санхүүгийн хориг арга хэмжээний чиглэлээр мэргэшсэн байх;
- Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээний чиглэлээр 2022, 2023 онуудад 3-аас доошгүй санхүүгийн байгууллагад хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээлэл, баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
- Хуулийн фирмийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн хуулбар;
- Хуулийн фирмийн ерөнхий танилцуулга;
- ОХУ, Америкийн Нэгдсэн Улс, Европын холбооны гишүүн орны аль нэг улсын хуулиар зөвлөх үйлчилгээг үзүүлэх зөвшөөрөлтэйг нотлох баримт (Тухайн зөвлөх үйлчилгээг үзүүлэх партнер, хуульчийн тухайн улсын хуулийн дагуу мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэйг нотлох баримт);
- Олон улсын зах зээлд эх үүсвэр татан төвлөрүүлэх ажиллагаанд оролцож байсан 3-с доошгүй жилийн туршлагатайг нотлох баримт (гэрээ, гэрээ дүгнэсэн акт);
- Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээний чиглэлээр 2022, 2023 онуудад 3-аас доошгүй санхүүгийн байгууллагад хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатайг нотлох баримт (гэрээ, гэрээ дүгнэсэн акт);
- Сүүлийн 3 жилийн хугацаанд зөвлөх үйлчилгээний чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт. Зөвлөх этгээд нь гадаадын этгээд бол үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу тухайн этгээдийг бусдад өгөх шүүхийн өр төлбөргүй болохыг нотолсон тодорхойлолт (эрх бүхий байгууллагаас олгосон адилтгах тодорхойлолт);
- Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт. Зөвлөх этгээд нь гадаадын этгээд бол шүүхийн байгууллагаас олгосон шүүхийн маргаанд хариуцагчаар оролцсон эсхүл оролцож буй эсэх тухай баримт (эрх бүхий байгууллагаас олгосон адилтгах тодорхойлолт);
- Татварын цахим тодорхойлолт. Зөвлөх этгээд нь гадаадын этгээд бол үүсгэн байгуулагдсан улсын татвар, хураамж, төлбөрийг хуулийн хугацаанд төлдөг болохыг нотлох баримт (эрх бүхий байгууллагаас олгосон адилтгах тодорхойлолт);
- Нийгмийн даатгалын тодорхойлолт. Зөвлөх этгээд нь гадаадын этгээд бол эрх бүхий байгууллагаас олгосон Нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн өргүй болохыг нотлох баримт (эрх бүхий байгууллагаас олгосон адилтгах тодорхойлолт);
- Хуулийн фирмийн санхүүгийн чадавхыг нотлох баримт (аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, харилцагч банкны тодорхойлолт эсвэл тухайн улсын хууль тогтоомж болон жишгээр санхүүгийн чадавхыг нотлох бусад баримтууд);
- Хуулийн зөвлөх багийн бүрэлдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл. Үүнд: гишүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадварын зэрэг, мэргэшлийн гэрчилгээ, сүүлийн 3 жилийн хугацаанд хуримтлуулсан ажлын туршлагыг нотлох баримт;
- Хуулийн фирмтэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагууд /татвар, нийгмийн даатгал, харилцагч банк, хуулийн этгээд/-аас лавлагаа авахад татгалзах зүйлгүй гэсэн албан мэдэгдэл;
- Хуулийн фирмийн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14.1-д заасан нөхцөл байдал байхгүй талаарх мэдэгдэл;
- Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
- Тендер шалгаруулалтад гадаадын хуулийн этгээд оролцож болно.
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn хаягаар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагаас өмнө цахим хэлбэрээр ирүүлнэ үү.
Монгол Улсын Хөгжлийн банк ХХК
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвангийн өргөн чөлөө-19, 11, 12 давхар, Утас: 75857070-555
Вэб сайт: www.dbm.mn
Цахим шуудан: funding@dbm.mn
AN INVITATION TO BID
Bid subject: The international legal advisor
- The Development Bank of Mongolia (“DBM”) has a primary role in financing projects and programs of strategically important sectors that ensure national sustainable economic growth. Additionally, it aims to raise the required financing for the development of import-substituting and export-promoting industrial projects. To achieve this goal, the DBM initially attracted financing from an international financial institution. However, due to financial sanctions imposed by the United States of America and the European Union on the financial institution that had established a loan agreement with DBM, it has not transferred the interest and principal payments under the loan agreements. Therefore, the DBM invites bids from eligible international law firms that meet the following criteria to submit their applications to provide legal advisory services to resolve this matter in accordance with International law.
- The law firm must have provided legal services at the international level for more than 5 years and should specialize in raising funds from the international market and international financial sanctions.
- The law firm should have offered legal advisory services related to international financial sanctions to at least 3 financial institutions between 2022 and 2023.
- Eligible Bidders are required to submit the following documents to prove their ability to provide legal services stipulated in this bid:
- Copies of the law firm’s State registration certificate and Special license;
- Profile of the firm;
- Proof of authorization to provide advisory/consulting services under the laws of the Russian Federation, the United States of America, and a member state of the European Union (Proof the partner or lawyer’s license to practice law in the relevant jurisdiction);
- Proof of at least 3 years of experience participating in raising funds in the international market (agreement, successful completion of performance of services, reference from clients);
- Proof of experience in providing legal advisory services to at least 3 clients in the field of international financial sanctions between 2022 and 2023 (agreement, successful completion of performance of services, reference from clients);
- A list of completed advisory services in the last 3 years;
- A statement of the General Executive Agency of Court Decisions. If the consulting entity is a foreign company, a reference under the relevant jurisdiction confirming that there are no active court debts against the foreign company;
- A statement of specialized court archives. If the consulting entity is a foreign company, a reference from the court stating the past and current court cases in which the foreign company participated as a defendant and respondent (references from relevant authorities, or not available in the relevant jurisdiction, lawyer’s letter or other documents confirming the same);
- An electronic tax declaration. If the consulting entity is a foreign company, proof of payment of taxes, charges, or fees in compliance with the laws and regulations of the relevant jurisdiction (reference from relevant authorities, if not available in the relevant jurisdiction, lawyer’s letter or other documents confirming the same);
- A statement of social insurance. If the consulting entity is a foreign company, a reference from relevant authorities confirming that the foreign company has no outstanding social insurance payments;
- Proof of the firm’s financial capability to perform the services (audited financial statements, bank letters, or any other documents confirming financial competence);
- Credentials of the team, including members’ education backgrounds, professional qualification degrees, qualification certificates, and evidence of work experience over the last 3 years;
- An official statement indicating no objection to receive inquiries from relevant authorities /tax, social insurance, customer banks, or legal entities/ on matters related to the law firm;
- A statement from the law firm confirming the non-existence of conditions specified in Article 14.1 of the "Law on the purchase of goods, works and services with state and local property funds";
- Legal advisors have the option to participate in partnerships for capacity building.
- Foreign companies established in foreign jurisdictions are entitled to participate in the Tender.
- Interested bidders can obtain additional information until 17:00 pm on October 12, 2023, and submit their application through the "Public Procurement System of Mongolia at tender.gov.mn before 10:00 am on October 13, 2023.
Development Bank of Mongolia LLC
Floor 11, 12, Peace Avenue-19, Khoroo 1, Sukhbaatar District, Ulaanbaatar, Mongolia
Phone: 75857070-555, Web site: www.dbm.mn
e-mail: funding@dbm.mn
Холбоотой мэдээ