Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх хурлыг хойшлууллаа

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх хурлыг хойшлууллаа

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх хурлыг хойшлууллаа

НЭМЭЛТ: 

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 30-нд хийхээр болж хойшлууллаа. Яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шүүх хурлыг хойшлуулах шаардлага байна гэдэг асуудлыг хөндсөн юм. Харин есөн сар гаруйн хугацаанд хоригдсоноос эрүүл мэнд нь муудсан Б.Ганхуягийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авах боломжгүй гэж үзэв.

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм. Т:Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Харин тэд яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа төдийгүй хилсээр ял тулгаж, хэлмэгдүүлж байна гэж няцаасаар байгаа.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх хурал эхэллээ

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал яг одоо Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлээд байна. Шүүх хуралдаан эхэлсэн даруйд Б.Ганхуягийн өмгөөлөгч хүсэлт гаргалаа. Тэрбээр "Миний үйлчлүүлэгч Б.Ганхуягийн бие есдүгээр сарын 11-ээс муудаж, есдүгээр сарын 25-нд эмнэлгийн тусламж авсан. Толгой нь хавагнасан, бөөлжсөн, даралт нь унасан. Эхний шинжилгээгээр нойр булчирхайн архаг үрэвсэлтэй гэсэн. Есдүгээр сарын 26-наас хойш зарим шинжилгээний хариу гарсан. "Нойр булчирхайн үрэвслээс үүдээд даралт унасан байж болзошгүй" гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Тийм учраас дээд шатлалын эмнэлэгт хандаж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай байна.

Үйлчлүүлэгч маань анх цагдан хоригдоход цоо эрүүл байсан бол удаан хугацаанд цагдан хоригдсоноос бие нь муудаж байна. Даралт унаж байгаа нь цус харвалт өгч болзошгүй эхний шинж юм. Улаан эс нь ихэсч байгаа учраас нарийн мэргэжлийн эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай. Иймээс эрүүл мэндээ хамгаалах бололцоогоор хангаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсч байна" гэсэн юм.

Мөн шүүгдэгч Б.Ганхуяг "Энэ шүүх хурал нүүрсний хэрэгтэй холбоогүй, Чингис хаан банктай холбоотой учир шинжээчийг оруулах нь зөв. Би бусад 11 хүнийхээ нэгэн адил эрх эдэлмээр байна, цагдан хорих хугацааг өөрчилж өгнө үү. 100 гаруй хавтаст хэрэгтэй бүгдтэй нь танилцаж амжаагүй байна. Сүүлийн 3-4 сар цааснаас салаагүй. Хавтаст хэрэгтэй бүрэн танилцах боломжоор хангаж өгөхийг хүсье" гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2023-09-28 103.10.21.12

ЭТТ-н Б.ГАНХУЯГ 40 ИХ НАЯДЫН НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ГАРЦААГҮЙ ГОЛЛОХ ҮҮРЭГТЭЙГЭЭС ГАДНА ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН, НҮҮРСНИЙ МАШ НУУЦ "ОПТЕК" ГЭРЭЭНҮҮДИЙН ЭЗДИЙН БАС ГОЛ ХҮНИЙ 1 БА ЭДГЭЭР ГЭРЭЭНҮҮДЭЭС Х.БАТТУЛГА,УДААНЖАРГАЛ,БАЯСГАЛАН НАРТАЙ ХАМ ХЭДЭН ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙЛЦСЭН БАС ГОЛ ХҮНИЙ НЭГ.ЭНЭ "ОПТЕК" ГЭРЭЭНҮҮДЭЭС ХУЛГАЙЛСАН МӨНГӨ НЬ НААД НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГЭЭС ИЛҮҮ БАЙХ МАГАДЛАЛТАЙ.ЭНЭ ХЭРЭГТ ГАНХУЯГИЙГ ШОРОНД ОРСНЫ ДАРАА НЬ ШАЛГАХ ЮМУУ.ОДОО НӨГӨӨ ГУРАВТАЙ НЬ ХАМТ ШАЛГАЖ БУЙ ЮМУУ.ҮҮНИЙГ ХЭЛЭЭЧЭЭ.

Avatar

ЗОЧИН 2023-09-28 202.9.46.94

нүүрсний хэргийг санаатайгаар хойшлуулсаар байтал яллагдагчид нь нүд аниад хэрэг хэрэгсэхгүй болно…энэ бол монголын шүүх, прокурор, гэмт хэрэгтнүүдийн сонгодог тактик….

Avatar

zochin 2023-09-28 142.114.7.208

3 xойшлоод дараа нь замxрана ккк

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.183.49

Ганхуягаа чи нүүрсний хулгайч нарыг сайхаан гэгч нь нэрлээд өгчөөч, тэгвэл чи амь гарна о дээ !!!

Avatar

Нэргүй 2023-09-28 213.87.148.65

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Ажиллаж байсан хүн 2023-09-28 139.5.216.19

Чи томроод байсан. Одоо чацага царайлахгүй эр хүн шиг байж ялаа эдэлж ясаа үүрч авсанд ор

Avatar

Нэргүй 2023-09-28 59.153.113.166

S AWN80955877 33 44NASNI SEKSY XUNTEI

Avatar

Нэргүй 2023-09-28 192.82.65.47

БУСДЫГАА АЙЛГАЖ САНСАНДАА ХҮРЛЭЭ Л ДЭ. БҮГД АВИЛГАЧИД ЕРӨНХИЙ САЙД ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЭД ХЭЛЭХ ҮГ АЛГА

Avatar

Нэргүй 2023-09-28 192.82.65.47

ПИЗДУ-Г ЯАХ ВЭ

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.177.165

Хахууль авахдаа цоо эрүүл байсан хүн одоо Монгрлын хүн амын ихэнхэд байдаг нойр булчирхайн архаг үрэвсэл гэж юу яриад байнаа! Пянгий нь даахгүй байж хирээ мэдэж идэж уух нь яасан бирд вэ

Avatar

Нэргүй 2023-09-28 202.126.88.182

Ёстой хуцна бэээз!!! Цоо эрүүл хүн баривчлагдангуутаа нойр будчирхайн үрэвсэл шаачна гэж угаасаа байхгүй. Албаар бөөлждөг суулгадаг эм уусан бх магадалал өндөр! Ялыг нь үүрүүл

Avatar

Нэргүй 2023-09-28 202.131.238.26

а******н Махбалыг сулалаад тавьсан шиг ээ л сулалаад тавьна биз

Avatar

Зочин 2023-09-28 202.179.24.63

Эдлэх ёстой ялаа эдлээд, хуулийн дагуу суллагдсан гэж бичсэн байна.

Avatar

Ф 2023-09-28 202.126.90.22

Махбал а******н биш шд

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.183.49

Махбал хүн алсан ш дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж