Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх хурлыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2023.09.28-нд нийтлэгдсэн

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх хурлыг хойшлууллаа

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх хурлыг хойшлууллаа

НЭМЭЛТ: 

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 30-нд хийхээр болж хойшлууллаа. Яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шүүх хурлыг хойшлуулах шаардлага байна гэдэг асуудлыг хөндсөн юм. Харин есөн сар гаруйн хугацаанд хоригдсоноос эрүүл мэнд нь муудсан Б.Ганхуягийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авах боломжгүй гэж үзэв.

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм. Т:Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Харин тэд яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа төдийгүй хилсээр ял тулгаж, хэлмэгдүүлж байна гэж няцаасаар байгаа.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх хурал эхэллээ

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал яг одоо Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлээд байна. Шүүх хуралдаан эхэлсэн даруйд Б.Ганхуягийн өмгөөлөгч хүсэлт гаргалаа. Тэрбээр "Миний үйлчлүүлэгч Б.Ганхуягийн бие есдүгээр сарын 11-ээс муудаж, есдүгээр сарын 25-нд эмнэлгийн тусламж авсан. Толгой нь хавагнасан, бөөлжсөн, даралт нь унасан. Эхний шинжилгээгээр нойр булчирхайн архаг үрэвсэлтэй гэсэн. Есдүгээр сарын 26-наас хойш зарим шинжилгээний хариу гарсан. "Нойр булчирхайн үрэвслээс үүдээд даралт унасан байж болзошгүй" гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Тийм учраас дээд шатлалын эмнэлэгт хандаж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай байна.

Үйлчлүүлэгч маань анх цагдан хоригдоход цоо эрүүл байсан бол удаан хугацаанд цагдан хоригдсоноос бие нь муудаж байна. Даралт унаж байгаа нь цус харвалт өгч болзошгүй эхний шинж юм. Улаан эс нь ихэсч байгаа учраас нарийн мэргэжлийн эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай. Иймээс эрүүл мэндээ хамгаалах бололцоогоор хангаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүсч байна" гэсэн юм.

Мөн шүүгдэгч Б.Ганхуяг "Энэ шүүх хурал нүүрсний хэрэгтэй холбоогүй, Чингис хаан банктай холбоотой учир шинжээчийг оруулах нь зөв. Би бусад 11 хүнийхээ нэгэн адил эрх эдэлмээр байна, цагдан хорих хугацааг өөрчилж өгнө үү. 100 гаруй хавтаст хэрэгтэй бүгдтэй нь танилцаж амжаагүй байна. Сүүлийн 3-4 сар цааснаас салаагүй. Хавтаст хэрэгтэй бүрэн танилцах боломжоор хангаж өгөхийг хүсье" гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж