Цагаан номыг танилцуулах төслийн 10 жил тохиож байна

Хуучирсан мэдээ: 2023.09.28-нд нийтлэгдсэн

Цагаан номыг танилцуулах төслийн 10 жил тохиож байна

Цагаан номыг танилцуулах төслийн 10 жил тохиож байна

"Хүн төрөлхтний хувь заяаны нийгэмлэгийг хамтран байгуулцгаая:  Хятадын санал санаачилга, үйл хэрэг" буюу Цагаан номыг танилцуулах төсөл  Ши Жиньпин даргын санаачилсан хүн төрөлхтний хамтын ирээдүйн нийгэмлэгийг байгуулах үзэл санааг хэрэгжүүлсний 10 жилийн ой тохиож  2023 онд байна.

Хүн төрөлхтний хамтын ирээдүйн нийгэмлэгийг байгуулах үзэл санааны утга санаа, амин сүнс, бодит хэрэгжилт зэргийг цогцоор нь танилцуулах нь, олон улсын хамтын нийгэмлэгүүдийн ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх, зөвшилцлийг бий болгож бусад улс орнуудтай хамтран ажиллахын тулд, Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 26-ны өдөр "Хүн төрөлхтний хувь заяаны нийгэмлэгийг хамтран байгуулцгаая: Хятадын санал санаачилга, үйл хэрэг" цагаан ном нийтэлжээ.

Цагаан номонд, 10 жилийн өмнө, Ши Жиньпин дарга хүн төрөлхтний хувь заяаны нийгэмлэгийг бий болгох үзэл баримтлалыг дэвшүүлсэн зорилго нь, дэлхий ертөнц, түүх, бүх цаг үеийн асуулт болсоор ирсэн "Хүн төрөлхтөн хаашаа явж байна вэ" гэх асуултад хариулах, Эргэлзэж тээнэгэлзэж буй дэлхийн хөгжлийн замыг гэрэлтүүлж, бүх улс орны ард түмэн эвлэлдэн нэгдэж эх дэлхийгээ хамгаалж, хөгжил цэцэглэлтийг хуваалцан хүртэх гэрэлт ирээдүйд Хятад улсын зүгээс оруулж буй хувь нэмэр юм.

Цагаан номд тэмдэглэхдээ, Хүн төрөлхтний хувь заяаны нийгэмлэгийг байгуулах нь бүх үндэстэн ястан, улс орон, хувь хүн бүрийн ирээдүйн хувь заяатай нягт уяалдаа холбоотой, бидний зовлон бэрхшээлийг хамт даван туулж, алдар гавъяаг нь хамт хүртэж, төрж өссөн эх дэлхийгээ эв найртай нэг гэр бүл болгож, мөнхийн энх тайван, аюулгүй байдал, хамтын хөгжил, уужуу тайван, цэвэр сайхан дэлхий ертөнцийн бүтээн байгуулах нь хүн бүрийн сайн сайхан амьдралын төлөөх тэмүүллийг бодит болгож байна.

Цагаан номонд, сүүлийн 10 жилийн хугацаанд хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах үзэл баримтлал нь тасралтгүй хөгжиж баяжсаар, бодитоор тасралтгүй өсөн нэмэгдэж, үзэл баримтлал улам бүр хүмүүст хүрсээр байна.

Олон улсын хамтын нийгэмлэгүүдийн бодлоор хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл баримтлал нь бие үзэл, хамгаалах үзлээс хэтийдсэн, улс орнуудын ноёрхогч үзэл бодлыг эвдэж, Хятад улс хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагад өвөрмөц ойлголтыг нэвтрүүлж буй нь улс үнэдстнүүд эвлэлдэн нэгдэж хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг бүтээхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Цагаан номд тэмдэглэхдээ, Хүн төрөлхтний хувь заяаны нийгэмлэгийн үзэл баримтлалын санал санаачлага болон бодит хэрэгжилт нь олон улсад эв нэгдэл, хамтын ажиллагаа тал дээр өргөн хүрээний зөвшилцөлд хүрснээр, сорилт бэрхшээлийг даван туулахын тулд хүчтэй хамтын ажиллагааг цогцлоох юм.

Ирээдүй рүү харсан энэхүү үзэл баримтлал нь үнэний хүчийг дахин шинээр цацруулж, манлайлал ба цаг хугацаа, орон зайг давсан сэтгэлгээний хүчийг илүү тод томруунаар гаргаж, хүн төрөлхтний нийгмийн хөгжилд, урт хугацааны энх тайван, тогтвортой хөгжил цэцэглэлтийн сайхан ирээдүйг нээж өгнө.

Цагаан номонд, хүн төрөлхтний хувь заяаны нийгэмлэг нь сайн сайхан алсын харааг цогцлооход үе үеийн хүмүүсийн зогсолтгүй хичээл зүтгэл дор бодит биелэлээ олно гэдгийг ухамсарлах түүхэн үйл явц юм. Дэлхийн улс орон нэгдэж, нэг замаар явж, хүн төрөлхтний хувь заяаг цогцлоох зөв зүгрүү харснаар, хамтдаа төлөвлөж, хамтдаа туршлагажиж, шаргуу хөдөлмөрлөж, цуцалтгүй зүтгэвэл, Хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээж чадах нь дамжиггүй.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж