Барби кино ОХУ-д албан ёсоор гараагүй. Гэвч албан бусаар бол гарч байна. Москвагийн худалдааны төвд зочилбол хүнсний мухлагийн дэргэд том ягаан байшин босгожээ. Дотор нь ягаан тавилга, ягаан попкорн болон Барби, Кен хоёрын бодит мэт хэмжээтэй хайчилбар байрлуулсан байв.
Украинд бүрэн хэмжээний довтолгоог эхлүүлснээс хойш Холливудын хэд хэдэн студи киногоо Орост гаргахаа больсон.
Гэвч зөвшөөрөлгүй хувилбаруудыг нь оросууд үзсээр байна. Кино театрууд лицензийн асуудлаас зайлсхийхийн тулд богино хэмжээний орос киноны тасалбарыг зараад, ороход нь Барбиг үзүүлж буй аж. Тиймээс барууны хоригийг үл харгалзан оросууд Барби киног хошууран үзсээр байна.
ОХУ-ын Соёлын яам үүнд тийм ч таатай хандахгүй байна. Барби кино нь Оросын уламжлалт ёс суртахуун, оюун санааны үнэт зүйлсийг хадгалах зорилго, зорилттой нийцэхгүй байна гэж яамнаас өнгөрсөн сард мэдэгдсэн.
Улстөрч Мария Бутина уг кинонд гайхалтай зүйл байхгүй гэж үзэж байна. “Эмэгтэй дүрийн хувьд Барби асуудалтай. Зарим охин барби шиг байхыг хичээж, биеэ ядраадаг. Энэ киног Оросын кино театруудад гаргах зөвшөөрөл аваагүй” гэж тэр хэлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ