Ажил хийх гэж сайд болдгоос алиа салбадай мэт аашлахын тулд Засгийн газрын гишүүн болдоггүй. Алиа салбадай гэж ихэс дээдсийн ширээн дээр бүжиж, гудамжинд хүүхэд нохой хөгжөөсөн нөхдийг хэлдэг. Тэгвэл манай Засгийн газрын сайд нар бараг л тийм болжээ. Монголд хаана хүүхэд хөгшид хуйлруулж байна, толгойн нь томдсон сайд нар л байна. Хаана хэний бараа бологч болж хүн хүн хөгжөөж байна, алиа салбадай сайд нар л байна. Олон нийт Ерөнхий сайдын орон нутагт хийж буй томилолтоос үүнийг харсан байх.
Хүүхдүүд сургууль цэцэрлэггүй, багш нар хүрэлцэхгүй байна гэдэг түмэн асуудал байхад Боловсролын сайд Л.Энх-Амгалан Хөвсгөлд Ерөнхий сайдыг хөгжөөн, тойргийнхоо хүүхэд хөгшдийг хуйлруулж явна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ургац алдах хэмжээний хур тундасыг үл ажран Дорнодын тойрогтоо “тоглолт” хийсэн зэрэг томилолтын хууч зөндөө. Засгийн газрын дан дээлтүүд ч тэднээсээ дутахгүй тойргийн өвчин тусчихаад гүйлдэж байна. Батлан хамгаалахын сайдтай уулзая гэвэл Архангайг зорь. Байгаль орчны сайдыг олъё гэвэл Орхон аймагт оч. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Архангай аймагт тойрог горилон, зэвсэгт хүчнийг бараг л бүрэн бүрэлдэхүүнээр нүүлгэчихээд байгаа гэхэд хилсдэхгүй. Тэрбээр Булган уулын энгэрт танк жагсаан ёслолын буудлага хийх нь холгүй байгаа. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ төсөвт байгаа бүхнээ Эрдэнэт рүү зөөх болсон гэх мэт. Уг нь Монгол Улсын Засгийн газар болохоос Хөвсгөлийн ч юм уу, эсвэл Дорнод, Архангай, Эрдэнэтийн сайд гэж байдаггүйг алиа салбадай нар санах хэрэгтэй.
Засгийн газар Ерөнхий сайдыг дагаад нүүгээд байж болохгүй. Сайд нар салбадай байж бүр ч болохгүй сэн.
УИХ-ын гишүүд Үндсэн хуульд халдан байж Засгийн газрын сайдын шургалан “давхар дээл” нөмрөхдөө ажил яаж хийдгийг харуулаад өгнө гэцгээж билээ. Тэд зангараг заан, Засгийн газрын дөрвөн жилийн ажлыг ганцхан жилд нугалчих юм ярьцгаасан. Чихэн дээр цэцэг ургуулсан. Удалгүй тойргоо усалцгааж эхэлсэн. Зав л гарвал тойрог руугаа гүйж, төсөл л байвал нутагтаа нялзааж байна. Ийм л дов, довоо шарлуулсан хэдэн сайдтай боллоо.










Д.ШАРХҮҮ
иргэн 2023-09-28 203.91.115.46
болорчулууныг бол юун сайд байхав дээ жинхэн салбадай чинь болорчулуун энэ сайд болоод гурил будааны үнэ тэнгэрт хадсан
Зочин 2023-09-28 106.186.208.29
Хувь хүн үзэл бодлоо илэрхийлж, засаг төр, сайд дарга нараа муу муухай үг, х****л ерөөлөөр булж болно гэж бодоход, нийгмийг соён гийгүүлж, ард түмэнд үнэн бодит мэдээ мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэх ёстой хэвлэл мэдээлийг байгууллага нь ийм ёс зүйгүй, бүдүүлэг үг хэллэг ашиглаж, хүнийг доромжлон гутаадаг байж болохгүй. Танай сайт ажиллаж буй хүмүүсийнхээ тархи оюуныг цэнэглээч. Нийтлэлийн бодлого нь бүхийг харлуулж, гутаан доромжлоход чиглэдэг, хар энергитэй сайт өөр хаана ч байхгүй.
Зочин 2023-09-28 66.181.160.57
угаасаа салбадай нар ш дээ
Зочин 2023-09-28 103.57.94.19
хүүрээ улаадацгаа
Зочин 2023-09-28 202.179.21.234
ямар их шоу бэ. Ард түмэн минь шоу хийдэг бус ажил хийдэг Засагтай болох юмсан.
Зочин 2023-09-28 124.158.70.3
эрүүл мэндийн сайд гэж нэг мануухай
Z 2023-09-28 66.181.185.75
eelzit elbegdorjiin tarhi ugaalt
ТАТВАРЫН МӨНГӨӨР ЗУГААЛАГЧ 2023-09-28 69.50.94.72
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо ялтанаа!!!! ЯЛТАНЫ Тамгын гзрын Шагналын тасгийн ажилтан Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ 14 тэрбумын БАНКНЫ казиночин бас хулгайч НҮҮРСЧИН
Зочин 2023-09-28 213.87.148.65
~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Xaxa 2023-09-28 202.55.188.117
said baihgvi Salbdai nar l bgaa
гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !нн 2023-09-28 188.162.254.50
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!
Зочин 2023-09-28 38.42.106.107
Ким ийг тойрч баахан худал үнэн гарууд зогссон сэжигийн зурагууд бдийн. Манай эна хэд ер ялгаа алга. Яс горьдсон нохой царайтай харваас
Зочин 2023-09-28 59.153.115.236
хээр гадаа ажлаа явуулдаг болж
Ган 2023-09-28 66.181.185.101
бөөн ядаргаа. явах гэж байна гээд бэлтгэл энээ тэрээ гээд, мэдээ мэдээлэл танилцуулга гээд хар ядаргаа. ирлээ гэж бас бөөн ядаргаа шатахуун тос буудал байр сав хоол унд уулзалт хурал гээд бөөөн ядаргаа. үр ашиггүй баахан зардал
Зочин 2023-09-28 202.126.90.105
боловсрол эрүүл мэндийг мэргэжлийн хүнээр сайд тавиагүйгээс болж яаж дампуурдагийг бид харлаа
Зочин 2023-09-28 202.9.40.160
манай засагт ганц, хоёрхон сайд л бгаа ш дээ.
Zochin 2023-09-28 202.55.188.93
Ajil sain hiij bgaa ene setguulchid mungu avch yum bichdege zogsooh heregtei
Зочин 2023-09-28 66.181.190.45
БХ ын сайд Архангайханд мөнч их хайртай болжээ
Сар алгасахгүй эргэж тойрох юм
Бэлтгэл цөмөрнө гэж нэг юм спортынхон ярьдаг
Өсөхөө аварга мэдэхээрээ хэлдэг л баймаар юм
Үнэн 2023-09-28 103.212.117.46
эрүүл мэндийн сайд бас байна