Хятад, Япон экологийн зөвшилцөлд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Хятад, Япон экологийн зөвшилцөлд хүрчээ

Бээжинд Хятад, Японы эдийн засгийн гурав дахь дээд хэмжээний уулзалт өнгөрсөн баасан гаригт болжээ. Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын Хөгжил, Шинэчлэлийн Үндэсний Хорооны орлогч дарга Жан Пин сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, хоёр тал эрчим хүч хэмнэн байгаль орчныг хамгаалах болон цаг уурын өөрчлөлтийг зохицуулах талаар нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ.

Хоёр улсын цаадын хамтын ажиллагааны талаар Жан Пин хэлэхдээ, нэгдүгээрт, бид Хятад Японы эрчим хүч хэмнэн байгаль орчин хамгаалах тухай ерөнхий симпозиумыг сайтар хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, Хятад Японы эрчим хүч байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааны төслөө тогтвортой ахиулж, бид хамтын ажиллагааны 76 төсөл гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд ерөнхий ахиц нь сайн байна. Гуравдугаарт, хүн хоорондын солилцоог эрчимжүүлж, харилцан суралцаж, онцгойлон Японы эрчим хүч хэмнэх байгаль орчныг хамгаалах талаарх амжилт туршлагыг суралцах хэрэгтэй. Дөрөвдүгээрт, аж ахуйн нэгжийн салбар болон мэргэжилтний хоорондох солилцоог эрчимжүүлж, хамтаар сонирхож буй сэдвээр гүнзгий судалгаа хийх хэрэгтэй гэжээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж