
Хоёр улсын цаадын хамтын ажиллагааны талаар Жан Пин хэлэхдээ, нэгдүгээрт, бид Хятад Японы эрчим хүч хэмнэн байгаль орчин хамгаалах тухай ерөнхий симпозиумыг сайтар хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, Хятад Японы эрчим хүч байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааны төслөө тогтвортой ахиулж, бид хамтын ажиллагааны 76 төсөл гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд ерөнхий ахиц нь сайн байна. Гуравдугаарт, хүн хоорондын солилцоог эрчимжүүлж, харилцан суралцаж, онцгойлон Японы эрчим хүч хэмнэх байгаль орчныг хамгаалах талаарх амжилт туршлагыг суралцах хэрэгтэй. Дөрөвдүгээрт, аж ахуйн нэгжийн салбар болон мэргэжилтний хоорондох солилцоог эрчимжүүлж, хамтаар сонирхож буй сэдвээр гүнзгий судалгаа хийх хэрэгтэй гэжээ.
Б.БОЛОР