Н.Тавинбэх шахмал түлш ямар нэгэн асуудалгүй гэж ам гарав

Хуучирсан мэдээ: 2023.09.28-нд нийтлэгдсэн

Н.Тавинбэх шахмал түлш ямар нэгэн асуудалгүй гэж ам гарав

Н.Тавинбэх шахмал түлш ямар нэгэн асуудалгүй гэж ам гарав

Нийслэлчүүд жилд дунджаар 600  гаруй мянган тонн шахмал түлш хэрэглэдэг тооцоо бий. 2023-2024 оны өвлийн их ачааллыг давахын тулд одоогийн байдлаар 118 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн байна. Энэ нь Улаанбаатар хотын 45 хоногийн хэрэглээний нөөц гэсэн үг.

Ийм хэмжээний нөөц бүрдүүлсэн байхад шахмал түлшний хомсдол үүсэхгүй гэдгийг Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавихбэх мэдэгдэв. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд ийм хэмжээний нөөцтэй байхад өвлийг эрсдэлгүй давсан гэв. Мөн сайжруулсан шахмал түлшний чанар стандартын хувьд Монгол Улсын стандартад бүрэн нийцсэн гэдгийг тодотгосон юм.

Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэх процесст өдөр бүр мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж байдаг. Одоогоор Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдол гараагүй байна.

Тийм бүтээгдэхүүн гарвал шууд үйлдвэрлэлийг зогсоож, залруулдаг учраас түлшинд ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг итгэлтэй хэлье гэж ам гарав. Тэрбээр сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол 50 гаруй хувиар буурсан гэж магтаад авна лээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж