Х.Нямбаатар: Ямар үндэслэлээр уучлалт үзүүлснийг мэдэхгүй

Хуучирсан мэдээ: 2023.09.28-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: Ямар үндэслэлээр уучлалт үзүүлснийг мэдэхгүй

Х.Нямбаатар: Ямар үндэслэлээр уучлалт үзүүлснийг мэдэхгүй

Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөж, шүүхээс 13 жилийн ял сонссон байсан тус яамны  Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал магадлангаар суллагдсан нь олны анхаарлыг татаад буй.

Эл асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах байр суурь илэрхийллээ. Тэрбээр “Анхан шатны шүүхээс Б.Махбалд 13 жилийн хорих ял оноосон. Ерөнхийлөгч түүний ялаас нэг жил 11 сар 21 хоногийг нь уучилсан. Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн өөрт байгаа бүрэн эрхт уучлал үзүүлэх эрх нь байгаа. Ерөнхийлөгч ямар үндэслэлээр уучлал үзүүлсэн талаар тайлбарлаж мэдэхгүй байна.

Хуульд ямар хэрэгт Ерөнхийлөгч уучлал үзүүлж болох эсэх тухай зохицуулалт бий. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өршөөл уучлал үзүүлж болохгүй гэдэг олон улсын конвенцыг мөрдөж байгаа” гэлээ.

Сануулахад, 2018 оны наймдугаар сарын 9-нд Зам тээврийн яамны албан тушаалтнууд ажлынхаа байранд архидан согтуурч, улмаар дээрх хэрэг үйлдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж