Шүүхийг ӨМӨӨРӨХҮЙ, ХАРААХУЙ?!

Шүүхийг ӨМӨӨРӨХҮЙ, ХАРААХУЙ?!

Шүүхийг ӨМӨӨРӨХҮЙ, ХАРААХУЙ?!

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгоны шийдвэрээр иргэн Т.Гомбосүрэнгийн амийг онц ноцтойгоор хөнөөсөн хэрэг 11 жилийн ял шийтгэл авсан Б.Махбал хугацаанаасаа гурван жил, зургаан сар, нэг хоногийн өмнө суллагджээ.  Түүний хорих ялаас нэг жил 11 сар 21 хоногийг нь өршөөлд хамруулах шийдвэрийг  Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамга У.Хүрэлсүхэд шилжүүлж өгөхөөс яг нэг хоногийн өмнө гаргасан байдаг.  Ингээд хүн амины онц ноцтой хэрэгтэн Б.Махбал зургаан жил, хоёр сар шоронд хоригдоод эрх чөлөөт иргэн болж байна.

Атал түүний амийг нь егүүтгэсэн Т.Гомбосүрэнгийн үр хүүхдүүдийн өнчрөл хагацлыг ямар ч мөнгө, ямар ч нөхөн төлбөр эдгээж чадахгүй, эргээд босгохгүй. Тэдний өнгөрсөн зургаан жилийн гашуудал, зовлонг шүүх амсаагүй.  Эндээс нийгэмд нэг ойлголт төрж байна, эрх мэдэлтнүүдтэй ойр хэн боловч хүн алсан ч, хүрээ талсан ч ял шийтгэл багатай үлддэг юм байна гэж.

Харамсалтай нь, энэ хэрэг улс төрийн бүлэглэл хоорондын зөрчлөөс эхтэй. Б.Махбал  нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын, талийгаач Т.Гомбосүрэн нь экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хүн байсан гэдэг. Тэднийг хэн нэгнийхээ амийг хөнөөх хүртэл хэмжээнд аваачсан улс төр дэх бүлэглэл хоорондын хэрүүл өнөө ч  арилсангүй, энэ харамсалтай хэргээс Монголын улстөрчид сургамж авсангүй. Эцэст нь хуулийн дагуу байлаа ч,  өргөсөн тангарагтаа биш томилсон хүндээ үйлчилдэг гэх жишиг нь, шийдвэр нь Монголын шүүхийг муухай харагдуулж байна. Учир нь хуулийн цоорхойг овжин ашигласан нь тэдний алдаа, энэ нь тэднийг хараахуйн шалтаг, шалтгаан ч болж буй.

-1-

Шүүдэгч, оролцогчдынхоо болон шүүх хурал болсон хоногийн тоогоор Монголдоо анхных гэх тодотголтой Хөгжлийн банкны шүүх хурал “чоно цатгалан, сүрэг бүтэн” гэгч болоод өндөрлөснийг улсаараа шууд харсан, үзсэн. Хэргийн зүйлчлэл нь тусдаа, учруулсан хохирол, сэдэл санаа нь огт өөр обьект, субьект, обьектив, субьектив талуудыг бүгдийг нь нэгтгээд нэг дор шүүсэн шүүх хурлаас шударга шийдвэр гарна гэдэг нь анхнаасаа эргэлзээтэй байсан. Хэн нэгнийг хэлмэгдүүлсэн эсэхийг мэдэхгүй. Гэхдээ хэн нэгэн ял завшихад хүргэсэн байхыг үгүйсгэхгүй, бид хардах эрхтэй.

Хөгжлийн банкны шүүх хурлын өмнө УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг нээлттэй сонсгол хийж, Монголын улстөрчид, бизнес эрхлэгчдийн бодит байдал, үнэн төрхийг илчилсэн. Магадгүй Хөгжлийн банкны нийт активын тал хагас нь “ор сураггүй” болсон талаар Н.Мандуул анх “шүгэл үлээгээгүй” байсан бол Монгол Улс дефолт зарлахад хүрсэн биз.

Хөгжлийн банкийг тоносон, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан хэрэгт нэр устайгаа зарлагдаж, нээлттэй сонсголд “байцаагдаж” явсан “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Бэрэн”-гийн Б.Мөнхтөр нарт шүүхээс оноосон ял нь шийтгэл биш шагнал шахуу. Ямар шийтгэл байтлаа, хувийн компанийн өнгөлөг, мөнгөлөг эздийг “төрийн байгууллагад найман жил ажиллахыг хориглох” гэх вэ дээ. Хэдэн зуун тэрбум зээл аваад түүгээр нь казино тоглоод эсвэл банк бусаараа эргэлдүүлж, хэчнээн тэрбумын ашиг олсон бол хэн ч энэ шийдвэрийг сонсоод “азны коля” гэж алга ташина биз дээ.

-2-

Нүүрсний хулгайн хэрэгт нам харгалзахгүй тэмцэхээ илэрхийлж байсан Х.Нямбаатарын дуу намсаж, эсрэгээрээ 40 их наядын нүүрсний хулгайн гол сэжигтнээр есөн сар хоригдож байгаа Б.Ганхуяг хэлд оров. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг шүүхийн өмнө дуудсан агаад ямартай ч өнөөдрийн болж буй үйл явдал, Д.Амарбаясгалангийн тухай гадаадын хэвлэлд цацагдсан мэдээлэл, түүний эсрэг тайлбар сэлтээс харахад цагаан байрныхан үүрээ эвдэх дээрээ тулж байна.

АТГ-аас зарласан анхны 17 сэжигтнээс нэг нь шүүхийн өмнө дуудагдаж, бусдынх нь хэрэг хаана, хэрхэн шалгагдаж байгааг хэлээд өгчих хүн хуулийнхны дунд алга. Эндээс харвал нүүрсний хулгайн хэрэг нөгөө л “чоно цатгалан, сүрэг бүтэн” үлдээх магадлалын онол нь өндөр байна. Эхний ээлжинд Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр ял авах байх, давж заалдах байх. Ингэж байтал сонгууль дуусна, шоу дуусна. Эцэс нь Б.Махбалыг сулласан Монголын шүүх муу дээрээ муухай харагдаж үлдэнэ.

Ийм бүх шүүхийн шийдвэр алдаан дээр дөрөөлж эрх баригчид мэхээ хийхээр бэлтгэж байгаа. Үүний нотолгоо бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын “Шүүх эрх мэдлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг гаргалаа. Өнгөрсөн 2021 онд Шүүхийн тухай хууль батлагдсан.Дараагийн том зорилт бол шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичигтэй болох юм. Төсөл нь бэлэн болсон, намрын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Шүүх байгуулах хуулийн төслийг өргөн барина. Шүүх эрх мэдлийн салбарын бүтцийн өөрчлөлтийг уг хуулиар хийхийг зорьж байгаа. Шүүхийн тогтолцоог өөрчилнө. ШШГЕГ-т бүтцийн өөрчлөлт хийх тухай Шүүх байгуулах тухай хуульд тусгана" гэх үг.

Хараат бус шүүхийн эрх мэдэлд халдах нь гэж хашгирахаас илүү Монголын шүүх томилсон хүндээ биш өргөсөн тангарагтаа үнэнч үлдмээр байна. Монгол Улс ардчилсан орон мөн бол шүүх нь хараат бусаар ажиллах ёстой. Атал Монголын шүүх нь Төрийн ордны хоёр, гурван давхраас даалгавар аваад ажиллаад байдаг! Жишээ нь, С.Зоригийн амь насыг хөнөөсөн болон захиалсан хэргийг шүүх өөрөө хэрхэн замхруулсан билээ?!

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУУЛЬЧ 2023-09-28 202.179.27.96

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬДАА / 33,8-ыг үз /МОНГОЛ УЛСЫН ЕРӨНИЙЛӨГЧ УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭХ БҮРЭН ЭРХТЭЙ ХОЙНО ТҮҮНИЙГЭЭ Л Х БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ ТЭР ЭРХЭЭ ЭДЭЛСЭН ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ .,,,ТИЙМ БОЛОХООР ШҮҮХ ЭРХ,МЭДЭЛ ,,,ЗАСАГЛАЛ РУУ ХАДУУРАХ ХЭРЭГҮЙ ДЭЭ .,,,,,

Avatar

zochin 2023-09-28 142.114.7.208

Гэмгүй залууг толгой дээр нь дэвссээр байгаад алсан xүнийг өршөөжээ МАНАЙ ТӨР !!!

Avatar

Зочин 2023-09-28 66.181.176.115

БАТТУЛГЫН ХУЛГАЙН ЛУЙВРЫГ ДЭЛГЭСЭН БАЙЦААГЧИЙГ БАТТУЛГЫН ЗАХИАЛГААР АЛААД БАТТУЛГА АЛУУРЧИНАА ОРШООСОН БАЙНА ГЭДЭГ НЬ ШУУД Л ИД ТОД ХАРАГДАЖ БАЙНА ШУУ ДЭЭ

Avatar

Зочин 2023-09-28 98.37.80.18

ALUURCHING HEN SULLAV TER NOHORT YL OGOOD SHOROND N HATAA

Avatar

Зочин 2023-09-28 213.87.148.65

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Maxaa 2023-09-28 202.70.40.205

Udaxgui Tuvshinbayar alyyrchin syllagdaxad gaixax yumgui

Avatar

Бодоо 2023-09-28 202.9.46.8

алуурчинд 11 жил айн

Avatar

Зочин 2023-09-28 66.181.182.153

Хулхи ардчилагчид бүхнийг өөрсөдтэйгээ адилтгаж луйврын сэтгэлгээр сэвэх юм. Эсбөгөөс зориуд ингээд байдаг юмуу.

Avatar

Зочин 2023-09-28 133.106.188.230

цусан өшөө гэж бас байна ш дээ

Avatar

Бат инженер 2023-09-28 202.9.41.29

Шүүийг МАН л захирч захиалга өгч байгаа шүү дээ. Юм болгоныг Батулга чихэхээ больж үз.

Avatar

Зочин 2023-09-28 139.5.217.243

Huuliin daguu l sullagdaj yaah bsan um be nasaaraa yawah um uu zoduulj zoduulj ooroo neg zohiod l ter hun ni burhan bolson. Ene hun yag niigemd yamar gai tariw.

Avatar

Жонхуугийн савар 2023-09-28 202.9.40.218

Монголын шүүх ч Женкод бузартай лав базуулжээ.

Avatar

Зочин 2023-09-28 59.153.115.236

БАЯРЦОГТ ч ялгаагүй

Avatar

Иргэн 2023-09-28 139.5.217.66

Женко гэж улсаа хорлоно, иргэнээ хорлоно. Ямар гайтай н**ш вэ. Энэ хүнийг эртхэн суллуулахыг бодоход энэ алуурчинд ӨРТЭЙ байсан юм байна л гэж ойлголоо. Нөгөө МОНГОЛ ЯЛНА гээд орилоод байдаг хүмүүсээ та нар харцгаа даа. Женкогийн чинь үнэн нүүр царай энэ.

Avatar

Зочин 2023-09-28 66.181.160.105

1999 оныг хүртэл монголын шүүх эрх биш "рамтай" байсан, хуучин нийгмийн сэтгэлгээ байсны зэрэгцээ хатуу сахилгад баригдаж сурсан заншил нь арилаагүй байсан. Гэтэл Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Дэмбэрэлцэрэнг улируулан томилуулахаар Дээд шүүхийн бүр шүүгчдийн шийдвэрийг Ерөнхийлөгчид уламжлахад нөхөр Багабанди татгалзаад өөрийнх нь үгнээс гарахгүй дуулгавартай хүн гэдэг шалгуураар өөр хүнийг томилсон цагаас хойш шүүх "уулын уруу" шаригдаж эхэлсэн түүхтэй!!

Avatar

Зочин 2023-09-28 66.181.177.165

Монголыг эдийн засгийн хувьд ч хууль шүүхийн хувьд ч балласан Баттулгыг шүүх цаг болжээ. Одоо Махбал алуурчныг өршөөсөн асуудалд прокурар гомдол гаргаж ял нь хөнгөдсөн гэж нэмэлт байцаалтад буцаах хэрэгтэй. Монгол ялзахчээ. Ирүүдэй үе маань яана даа

Avatar

Зочин 2023-09-28 66.181.181.105

чи өөрөө, үр хүүхэд чинь хэрэгт орох үед л ямар хэцүү байдгийг ойлгоноо. Энэ хүн ял эдлээгүй биш эдэлсэн. Насны хувьд хөгшин. Ер нь тэгээд гайтай энэ хэргээр Х.Баттулгыг харлуулах технологи яваад л бна.

Avatar

Зочин 2023-09-28 139.5.217.243

Ooriin ch huuhed neg udur sanaandgui iim heregt orno chi ch mahaa edne hunii muud yaasan ch durtai um be yadarch yawaa er guij yawaa moriig bitgii tegj bai

Avatar

Зочин 2023-09-28 202.179.21.224

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгоны шийдвэрээр хүн хөнөөсөн юм уу? тэр захиалсан шүүгч нь хүн нь ял авсан юм уу?

Avatar

Зочин 2023-09-28 66.181.181.105

ийм сэдвийг битгий хамаагүй сэвээд байгаачээ!!! Харанхуй монголчууд буруугаар ойлгоод бна ш дээ!!!

Avatar

Зочин 2023-09-28 130.41.88.211

"атал" гэдэг үг нь "бөгөөтөл, байтал" гэсэн утгатай, өгүүлбэрийг эхэнд ордоггүй.

Avatar

зочин 2023-09-28 103.80.211.207

Яллагдагч, хохирогч 2 той хамт ажиллаж байсан хүмүүс л илүү ихийг мэдэх байхдаа. Хэн нь ямар хүн бэ гэдгийг. Махбалын өмгөөлөгчийн ярилцлагыг уншихад үнэхээр үнэн бол бас л яллагдагчийн 100 хувь буруу гэхэд хэцүү л юм байна лээ. Юу үнэн гэхээр ажлын байран дээр, төрийн яаманд архи ууцгаасан гэдэг бол байж болохгүй л асуудал. Үр дагаварт нэг нь амь насаа алдаж, нөгөө нь амьдрахад хэцүү л орчинд үлдэж байна.

Avatar

Зочин 2023-09-28 103.242.47.50

Эрх ыарьж байгаа намыг иргэд өөрсдөөл сонгож байгаа шүү !!!..Хэнч бууу тулгаж сонгуулаагүй шүү!!!

Avatar

Зөв ойлго 2023-09-28 139.5.217.66

Үүнд чинь эрх баригч нам ямар хамаатай гэж??? Баттулга өршөөл үзүүлэх зарлиг гаргасан гэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж