Хятадын болзошгүй халдлагын эсрэг хамгаалалтаа бэхжүүлэхийн тулд Тайвань дотооддоо шумбагч онгоц үйлдвэрлэжээ. "Хайкун" нэртэй дотоодын үйлдвэрийн анхны шумбагч онгоцыг Каошюн боомтод танилцуулах ёслол Пүрэв гаригт боллоо.
Ёслолын арга хэмжээнд удирдагч Цай Ин Вэн оролцов. Тэрбээр “Түүх энэ өдрийг үүрд дурсах болно. Дотооддоо шумбагч онгоц бүтээх санааг өмнө нь боломжгүй гэж үздэг байсан ч бид үүнийг хийсэн” гэж хэлжээ.
Шумбагч онгоцыг бүтээсэн зорилго нь Тайванийг бүслэх гэсэн Хятадын аливаа оролдлогыг таслан зогсоох гэдгийг Дотоодын шумбагч онгоцны хөтөлбөрийн тэргүүн адмирал Хуан Шу Куан онцолсон. Мөн “АНУ, Японы цэргүүд Тайванийн хамгаалалтад туслахаар ирэх хүртэл цаг хугацаа хожих болно” гэж тэр хэлжээ.
Ихэнх ажиглагч “Хятад ойрын ирээдүйд Тайвань руу довтлохгүй. Харин энх тайванч байдлаар дахин нэгдэх эрмэлзэлтэй байгаа” гэж үзэж буй. Харин АНУ-ын албаныхан Хятад ойрын хэдэн жилийн дотор довтолж магадгүй гэж анхааруулжээ.
Нийт 1.54 тэрбум ам.долларын өртөгтэй, дизель цахилгаан хөдөлгүүртэй шумбагч онгоцыг хэд хэдэн удаа туршилтад хамруулсан бөгөөд ирэх оны эцсээр Тэнгисийн цэргийн хүчинд хүлээлгэн өгөх аж. Өөрсдийн гэсэн шумбагч онгоц бүтээх нь Тайванийн нэн тэргүүний зорилт байсаар ирсэн. Цай Ин Вэн удирдагчаар сонгогдсоныхоо дараа цэргийн зардлыг бараг хоёр дахин өсгөснөөр хөтөлбөрт хурдацтай хэрэгжиж эхэлжээ. Тайвань алсдаа 10 шумбагч онгоц бүхий флот ажиллуулж, пуужингаар тоноглохоор зорьж байна.
Тэгвэл Хятадын арми Тайванийн эргэн тойронд шумбагч онгоцны эсрэг олон хэмжээст сүлжээг аль хэдийнэ байгуулсан гэж мэдэгдсэн. Шумбагч онгоцны эсрэг дайн нь Хятадын тэнгисийн цэргийн хамгийн сул тал гэж ажиглагчид үзэж байна.
"Хайкун" нь АНУ-ын батлан хамгаалахын “Lockheed Martin” компанийн системийг ашигласан бөгөөд АНУ-д үйлдвэрлэсэн пуужингуудыг тээвэрлэх юм. АНУ-аас гадна Их Британи зэрэг дор хаяж зургаан улс эд анги, технологи нийлүүлж, шумбагч онгоцны үйлдвэрлэлд тусалжээ. “Улс орнууд Тайванийн хамгаалалтын хөтөлбөрт эд анги нийлүүлэхээс айхгүй байсан нь геополитикийн томоохон өөрчлөлтийг харуулна” гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны ажилтан асан Дрью Томпсон хэллээ.
Эх сурвалж: BBC
Зочин 2023-09-28 172.59.188.247
usa ukrianii dainiig 2008 ond obama bideniig sonogdoj baihad orosiin ungah zaabaras ugch ukrianied uil ajilgaa ehelj baisan odoo bol hyadadiig ungah
Зочин 2023-09-28 213.87.148.65
!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
И 2023-09-28 202.21.108.36
АНУ л яс хаясаар хооронд нь байлдуулж дундаас нь ашиг олох гээд байгаашдээ. Хөлд нь бас БНСУ, Япон. Австрали … чирэгдэнэ. Орос, Украйны дайнд европ тэр чигээрээ хямарч АНУ-н зэвсгийн концернууд, хийн компаниуд баяжиж байх шиг байна
Зочин 2023-09-28 38.42.106.107
Нөгөө л англосаксууд. Зургаан улс нэртэй ч ану австрали брит шинэ зеланд канад тэргүүтэй улс орнууд этр гээд бичёихгүйдээ нэг мөр
21 2023-09-28 202.131.225.197
HYATADIIG DEMJEED BAIGAA HUMUUSIIG OILGOHGUI UYM TAIWAN ULS EZLEGDLEE MARGAASH N HYATADUUD AR MONGOL HYATADIIN 1 HESEG BAISAN GEED YARIAD EHLENE
Зочин 2023-09-28 192.82.92.204
Жинхэнэ эх оронч эмэгтэй, ийм хүнийг олж төрийн тэргүүнээр сонгодог Тайванчууд хэцүү золигнууд шүү
зочин 2023-09-28 103.212.118.226
Тайван цөмийн зэвсэгтэй болчихбол мөн сайн даа. Хятадууд яаж ч чадахгүй.
Зочин 2023-09-28 103.10.21.9
тийм ээ
Зочин 2023-09-28 202.55.191.194
хоёр хятад нохойнд дунд яс хаяж байна
Зочин 2023-09-28 202.21.107.51
ЭНЭ НЬ УДАХГҮЙ ӨӨРӨӨ ДЭЛБЭРЧИХНЭ ДЭЭ