Тайваньд туслахаас айхгүй байгаа нь геополитикийн томоохон өөрчлөлт

Хуучирсан мэдээ: 2023.09.28-нд нийтлэгдсэн

Тайваньд туслахаас айхгүй байгаа нь геополитикийн томоохон өөрчлөлт

Тайваньд туслахаас айхгүй байгаа нь геополитикийн томоохон өөрчлөлт

Хятадын болзошгүй халдлагын эсрэг хамгаалалтаа бэхжүүлэхийн тулд Тайвань дотооддоо шумбагч онгоц үйлдвэрлэжээ. "Хайкун" нэртэй дотоодын үйлдвэрийн анхны шумбагч онгоцыг Каошюн боомтод танилцуулах ёслол Пүрэв гаригт боллоо.

Ёслолын арга хэмжээнд удирдагч Цай Ин Вэн оролцов. Тэрбээр “Түүх энэ өдрийг үүрд дурсах болно. Дотооддоо шумбагч онгоц бүтээх санааг өмнө нь боломжгүй гэж үздэг байсан ч бид үүнийг хийсэн” гэж хэлжээ.

Шумбагч онгоцыг бүтээсэн зорилго нь Тайванийг бүслэх гэсэн Хятадын аливаа оролдлогыг таслан зогсоох гэдгийг Дотоодын шумбагч онгоцны хөтөлбөрийн тэргүүн адмирал Хуан Шу Куан онцолсон. Мөн “АНУ, Японы цэргүүд Тайванийн хамгаалалтад туслахаар ирэх хүртэл цаг хугацаа хожих болно” гэж тэр хэлжээ.

Ихэнх ажиглагч “Хятад ойрын ирээдүйд Тайвань руу довтлохгүй. Харин энх тайванч байдлаар дахин нэгдэх эрмэлзэлтэй байгаа” гэж үзэж буй. Харин АНУ-ын албаныхан Хятад ойрын хэдэн жилийн дотор довтолж магадгүй гэж анхааруулжээ.

Нийт 1.54 тэрбум ам.долларын өртөгтэй, дизель цахилгаан хөдөлгүүртэй шумбагч онгоцыг хэд хэдэн удаа туршилтад хамруулсан бөгөөд ирэх оны эцсээр Тэнгисийн цэргийн хүчинд хүлээлгэн өгөх аж. Өөрсдийн гэсэн шумбагч онгоц бүтээх нь Тайванийн нэн тэргүүний зорилт байсаар ирсэн. Цай Ин Вэн удирдагчаар сонгогдсоныхоо дараа цэргийн зардлыг бараг хоёр дахин өсгөснөөр хөтөлбөрт хурдацтай хэрэгжиж эхэлжээ. Тайвань алсдаа 10 шумбагч онгоц бүхий флот ажиллуулж, пуужингаар тоноглохоор зорьж байна.

Тэгвэл Хятадын арми Тайванийн эргэн тойронд шумбагч онгоцны эсрэг олон хэмжээст сүлжээг аль хэдийнэ байгуулсан гэж мэдэгдсэн. Шумбагч онгоцны эсрэг дайн нь Хятадын тэнгисийн цэргийн хамгийн сул тал гэж ажиглагчид үзэж байна.

"Хайкун" нь АНУ-ын батлан ​​хамгаалахын “Lockheed Martin” компанийн системийг ашигласан бөгөөд АНУ-д үйлдвэрлэсэн пуужингуудыг тээвэрлэх юм. АНУ-аас гадна Их Британи зэрэг дор хаяж зургаан улс эд анги, технологи нийлүүлж, шумбагч онгоцны үйлдвэрлэлд тусалжээ. “Улс орнууд Тайванийн хамгаалалтын хөтөлбөрт эд анги нийлүүлэхээс айхгүй байсан нь геополитикийн томоохон өөрчлөлтийг харуулна” гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны ажилтан асан Дрью Томпсон хэллээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж