Хойд Солонгос цөмийн зэвсгийн статусаа Үндсэн хуульдаа тусгав

Хойд Солонгос цөмийн зэвсгийн статусаа Үндсэн хуульдаа тусгав

Хойд Солонгос цөмийн зэвсгийн статусаа Үндсэн хуульдаа тусгав

БНАСАУ цөмийн зэвсэгтэй гүрний статусаа Үндсэн хуульдаа тусгаж, удирдагч Ким Жон Ун "АНУ-ын аюулыг сөрөн зогсохын тулд илүү орчин үеийн атомын зэвсгийг бий болгохыг уриалсан" гэж тус улсын төрийн хэвлэлүүд өнөөдөр мэдээллээ. Хойд Солонгосын парламент өнгөрсөн хоёр хоногт хуралдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталжээ.

"АНУ нь илүү түрэмгий шинж чанартай цөмийн дайны хамтарсан сургуулилалтыг дахин эхлүүлж, стратегийн цөмийн байгууламжаа Солонгосын хойгийн ойролцоо байнга байршуулах замаар манай Бүгд Найрамдах улсад үзүүлэх цөмийн дайны аюул заналхийллээ дээд зэргээр нэмэгдүүллээ” гэж Ким Жон Ун хурлын үеэр хэлжээ.

Тэрбээр Вашингтон, Сөүл, Токиогийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа сүүлийн үед эрчимжсэн нь "хамгийн муу бодит аюул заналхийлэл гэж тодорхойлов.

Цөмийн зэвсгийн хөтөлбөрийнх нь эсрэг олон улсын хориг арга хэмжээ авсан ч Хойд Солонгос энэ онд олон тооны пуужингийн туршилт хийж, дээд амжилтыг үзүүлэв. Хойд Солонгосын энэ жил тив алгасагч баллистик пуужингуудыг туршсан бөгөөд энэ сард арми нь "тактикийн цөмийн довтолгоо"-ны загварчлалыг хийсэн юм. Мөн энэ онд хоёр ч удаа цэргийн тагнуулын хиймэл дагуулыг хөөргөх оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн.

Пёньяныг цөмийн зэвсгээсээ татгалзахыг ятгах дипломат оролдлого бүтэлгүйтсэнээр Ким Жон Ун өнгөрсөн жил Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс "ухрашгүй" улс гэж тунхагласан юм.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-28 213.87.148.65

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-28 103.57.92.160

тэнэг бамбарууш

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.181.201

Тэнэг тэнэг, аюултай тэнэг бамбарууш. Гэсэн хэдий ч манай улс төрийнхнөөс хөөрхөн бамбарууш юм даа.

Avatar

Нэргүй 2023-09-28 202.21.107.15

ЗӨВШТЭЭ..ХОЙД СОЛОНГСЧУУДАД АА АМЖИЛТ ХҮСЬЕ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж