АМНАТ-ийг төлөхдөө МХБ-ийн үнийг үндэслэл болгоно

Хуучирсан мэдээ: 2023.09.28-нд нийтлэгдсэн

АМНАТ-ийг төлөхдөө МХБ-ийн үнийг үндэслэл болгоно

АМНАТ-ийг төлөхдөө МХБ-ийн үнийг үндэслэл болгоно

Уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниуд ирэх аравдугаар сарын 1-ээс эхлэн АМНАТ төлөхдөө Монголын хөрөнгийн бирж/МХБ/-ээр арилжаалагдаж буй үнийг үндэслэл болгон, татвар төлөх үүрэг хүлээжээ.  Тодруулбал, Монголын хөрөнгийн биржээр арилжигдсан нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний АМНАТ-ийг МХБ-ийн арилжааны үнэ ханшийн мэдээлэлд тулгуурлан төлөх болж буй аж.

Засгийн газар 2023 оны есдүгээр сарын 13-нд 345 дугаар тогтоолоор 2016 оны 81 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтад өөрчлөлт оруулсан юм байна.

Өмнө нь АМНАТ-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3 болон 47.17 дахь заалтуудын дагуу тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5-10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээгээр тооцдог бөгөөд борлуулалтын үнэлгээг тооцохдоо тухайн бүтээгдэхүүн Монголын хөрөнгийн биржээр арилжигдсан эсэхээс үл хамааран www.sxcoal.com, www.umetal.com, www.indmin.com зэрэг олон улсын эх сурвалжид нийтлэгдсэн үнийн мэдээллийг ашиглах зохицуулалт үйлчилж байсан аж.

Монголын хөрөнгийн бирж нь энэ оны есдүгээр  сарын 27-ныг хүртэлх хугацаанд 141 удаагийн арилжаагаар нийт 6.8 сая тонн 6 төрлийн нүүрс, 94.6 мянган тонн 2 төрлийн төмрийн баяжмалыг нийт 2.9 их наяд төгрөгөөр арилжжээ. Арилжааны үр дүнд бүтээгдэхүүний зарласан доод үнэ өсч, худалдан авагч компаниудын борлуулалтын орлогыг 247.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн юм  байна.

Засгийн газрын тогтоолыг дараах холбоосоор үзэх боломжтой. https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760395206571

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж