"Ирэх өвөл эрчим хүчний гэмтэл гарвал орлуулах нөөцгүй байна"

"Ирэх өвөл эрчим хүчний гэмтэл гарвал орлуулах нөөцгүй байна"

"Ирэх өвөл эрчим хүчний гэмтэл гарвал орлуулах нөөцгүй байна"
Тавинбэх
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээс эрчим хүчний салбар өвөлд бэлэн эсэхийг тодрууллаа.

Тэрбээр "Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчни эвлэлийн холбооноос гишүүдийнхээ анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Миний хувьд салбар яамыг төлөөлөн оролцож байна. Уг зөвлөгөөнөөр олон асуудал хэлэлцэж байгаагийн нэг нь энэ салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин хөлстэй холбоотой асуудал. Мөн ажлын байрны аюулгүй байдлын талаар хөндөн ярилцаж байна. Яамнаас тодорхой байр суурь илэрхийлж байна. Ер нь салбарын хувьд өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд чадлын дутагдалд орсон. Эрчим хүч үйлдвэрлэлээсээ илүү хэрэглэдэг болсон гэсэн үг. Бид яаралтай шинэ эх үүсвэр барихгүй бол цахилгаан эх үүсвэрийн доголдолд орж болзошгүй.
Үнийн өсөлт, мөнгөний ханшаас шалтгаалан салбарт ажиллагсадын ажилд орж, гарах хөдөлгөөн их байна. Сүүлийн жилүүдэд их нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Бид цалин хөлсийг боломжтой хэмжээгээр нэмж байгаа боловч шаардлагатай түвшинд нэмж чадахгүй байна. Энэ мэт олон асуудлыг ярьж, гарц шийдэлд хүрэх байх.
Жилээс жилд эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдал нэмэгдэж байна. Энэ оны байдлаар 240 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. Энэ алдагдлын цаана хийж чадаагүй засвар, бүтээн байгуулалтын ажил, хөрөнгө оруулалтын ажил, төлж чадаагүй бэлтгэн нийлүүлэгчдийн өглөг авлага байгаа. Ер нь өнөөдрийн байдлаар санхүүгийн алдагдлын гол шалтгаан нь хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ өртгөөс нь дор үнээр нийлүүлж байгаатай холбоотой. Бид дор хаяж өртөгт нь хүргэх шаардлагатай байна. Үнэ тарифын асуудлыг хариуцсан бие даасан Эрчим хүчний зохицуулах хороо гэж байгууллага бий. Бид өнөөдөр аж ахуй нэгж, яамнаас эрх бүхий байгууллагад саналаа байнга тавьж байгаа. Энэ асуудлыг удахгүй шийдэх байх.
Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эдийн засаг өсч тэлж байгаа ч бид дотоодын эх үүсвэрээ барьж чадаагүйгээс болоод хэрэглээний өсөлтийг импортын эрчим хүчээр хангаж байна. Энэ тийм муу зүйл биш. Олон улсад байдаг систем. Гэхдээ импортын эрчим хүч зохистой харьцаанд байх ёстой.
Засгийн газрын төлөвлөгөөнд дотоодын хэрэглээгээ эх үүсвэрээс бүрэн хангахаар 11 станц барихаар ажиллаж байна. Сэргээгдэх болон уламжлалт нүүрсний эх үүсвэртэй технологиуд ч бий. Хамгийн ойрын хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа Төв аймгийн нутагт байрлах 300 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Энэ эх үүсвэр 2024 оны өвлөөс өмнө ашиглалтад орохоор барилгын ажил үргэлжилж байна. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил амжилттай үргэлжилж, барилга угсралтыг хийж байна. "Тавантолгой" дулааны цахилгаан станцын гүйцэтгэгч компани тодорсон. Гэрээний хэлцэлд ороод ажиллаж байна. Ингэснээр 3-4 жилийн дараа ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Шинэ эх үүсвэрүүд дор хаяж 3-5 жилийн дараа ашиглалтад орох учраас өнөөгийн нөхцөл байдал тулгамдсан асуудал болоод байна. Өвлийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу бүрэн хэрэгжүүлсэн. Бүх хэрэглэгчдэд цахилгаан, дулаанаар хангаж байна. Дотоодын эх үүсвэрүүд ямар нэгэн нөөц тоноглолгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Ямар  нэгэн гэмтэл саатал гарвал гэмтэл гарсан тоноглолын хэмжээгээр хэрэглээг хязгаарлах эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж байна. Олон улсын жишгээр 20 орчим хувийн нөөцтэй байх ёстой. Нөхөж, орлуулж ажиллуулах ёстой. Гэтэл ийм нөөцгүй байгаа" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.161.180

цахилгаан тоолуур тавьж гэнээ 8000 төгрөгтэй автоматаар тогоо таслаад буцаагаад тогоо залгуулахад 9000 төгрөгөөр залгаж бнаа гэнээ энэ ямар үлгэр вэ

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.186.97

цэвэр ажлын зохион байгуулалт байнөө. дээр нь яахав станц нэмэх. тэрнээс тогны мөнгө нэмчихээр асуудлаа олж хараад шийдчих, оросоос тог авахаа больчихгүй юм бна. яг хэвээрээ заваараад. 3-4 жилийн дараа гэхээр дараа нь ч шийдэгдсэн юмгүй асуухаар ер эхлээчгүй ч юмуу байхнээ

Avatar

чө тойрог 2023-09-28 66.181.186.97

тогны мөнгө нэмсэн ч асуудлаа шийдэхгүй. ядаж цалинт ажлаа хийж эхлээч. бусдын өр авлагыг төлөхгүй шүү. ханшаа унагахаар цалин нэмээд ч нэмэргүй. дахиад инфляц юмны үнэ өснө.

Avatar

Бат 2023-09-28 43.242.243.236

тэгээд ах оростоо баярлалаа гээд хэлээч

Avatar

Зочин 2023-09-28 76.220.74.140

Энэ бол үeийн засгийн газрын ургашгүй үйл ажиллагаатай холбоотой. Бүх цаг үeд хийхээсээ ярих нь их амин чухал салбараа өөд татах ухамсар,сэтгэл байхгүйн харгай.

Avatar

Зочин 2023-09-28 76.220.74.140

Зүгээр л манай бүх салбар амь тариагаар явж байгаа шүү дээ. Уул уурхайн салбар гайгүй гэж хэлэгдэх боловч лицeнз нэрээр гадныханд өгчихсөн болохоор тэндээс юм олж долооно гэхэд хэцүү дээ.

Avatar

Нэргүй 2023-09-28 202.126.90.54

Тавинбэх мэргэжлийн инженер хүний хувьд үнэнийг хэлсээр ирсэн. Эрхэм хэрэглэгч таны үүрэг бол юуны түрүүнд оргил ачааллын үед цахилгааныхаа хэрэглээг жаахан ч атугай багасгавал танай гэр бүлээс эх орныхоо аюулгүй байдалд оруулах хувь нэмэр тэр л үлджээ. Танд сонгосон эрхэм түшээдтэйгээл ярьж хариуцлага тооцохыг зөвлөе.

Avatar

Нэргүй 2023-09-28 202.126.90.54

Та жаахан мэдлэгтэй байж дүгнэх хэрэгтэй. Өвлийн оргил их ачаалалд сэргээгдэх эрчим хүчний станцууд найдвартай үүрэг гүйцэтгэж чадахгүй. Яахав Салхин цахилгаан станц жаахан үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ баталгаатай найдвартай байж чадахгүй. Худалдах үнээ буулгах ДЦС-тай адил болгох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-09-28 103.57.95.158

Сэргээгдэхийн бэлэн Хөрөнгө оруулалттай төслүүдээ дэмжсэн бол өдийд нийлүүлэнд эхэлсэн байх байлаа ил далд маялсаар байгаад бариулаагүй Тавинбэх чиний лайг бүгдээрээ л үүрэхндээ Сэргээгдэх эрчим хүч үнэтэй гээлхуцаад байсан одоо ОХУ аас тэрнээс их үнээр авна

Avatar

Нэргүй 2023-09-28 202.21.107.38

МАНАЙ ЧОЙЖОО АРГАЛНАДАА

Avatar

Шинэ эх үүсвэртэй болох талаар ажлаач 2023-09-28 103.212.116.153

Шинэ эх үүсвэртэй болох талаар яахм ажлаач. ТА нар санаачилж,гүйх ёстой шүү

Avatar

Нэргүй 2023-09-28 103.212.119.166

Сайд байхдаа иймэрхүү айлгах тактик хэрэглэдэг байсан . Одоо хүртэл бас л ярьж байх шив дээ

Avatar

Zochin 2023-09-28 66.181.161.62

Нэмээд хувьчлаад шинэ эх үүсвэр барих эрхийг өгөөд явахгүй худлаа ингээд л байх юм. Олон эх үүсвэртэй бол жамаараа хөгжинө дөө. Эрчим хүчний эх үүсвэрийн эрхийг өгмөөр байнаааа

Avatar

Нэргүй 2023-09-28 213.87.148.65

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

иргэн 2023-09-28 66.181.189.156

Улигласан жижүүрийн яриагаа ярьсаар л байх юм. Энэ монополь салбар парзитуудаар дүүрсэн ганцхан ярьж чаддаг зүйл нь үнэ нэмэх. Үнээ нэмээд л байдаг нэмээд л байдаг эцэст нь үр ашиг үр дүн гэж юу ч байдаггүй

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.161.247

Бөгсөө тосолж байгаад шалтаг гаргаж Орос руу гүйх гээд бэлдээд байгаа юм байна. Эд нар өөрсдөө л Тавантолгой, Багануур, 5-р ДЦС-ийн ажлуудыг гацаасан шд. Мөнгө бол байхгүй биш хангалттай байгаа, нэг хурган даргынхаа сейфийг ухахад л дор хаяж 10 тэрбум гараад ирнэ. Дотоодын нөөцгүй гэдэг шалтгаар Орост хамаг мөнгөө өгөх гээд эртнээс нүхээ бэлдэж байна.

Avatar

Нэргүй 2023-09-28 139.5.218.95

Бүх л насаараа аав, ээж, эхнэртэйгээ Эрчим хүчний салбарт ажилласан, төрөөс төрсөн тэрбумтан сайд хүний амнаас гарах үг биш шүү. маш харамсалтай

Avatar

Үүлэн цэнхэр 2023-09-28 103.57.93.135

Өнгөрсөн жил нэг иймэрхүү л юм ярьсан. Өнөө жил мөн л хэвээрээ.Ахицгүй, өөрчлөлт ч үгүй сайд бна даа. Хэрэглэгчдийн гэрлийг таслаад бвал ажлаа өгчихөөрэй дөө хө.

Avatar

Зочин 2023-09-28 202.21.104.2

Юу гуцаад байгаан? та нар наанаа юу хийж мануухай царайлж суужцгга байдийн? Төсвийн мөнгөөр элдэв шоу, хурал хийж байхаар эрчим хүчний аваарын нөөц бүрдүүл л дээ! юун шахмал түлш? МАН төсвийн мөнгийг баруун солгойгүй цацаж байгааг харж л байна. Хотоо хөлдөөх юм бол бүгдийг нь дүүжлэх ч багадна. ккк

Avatar

Зочин 2023-09-28 103.212.118.232

Үргүй зардлаа тооцож үзсэх үү? Манай нэг ч салбар үйлдвэр бүтээмжээ дэашлүүлэх, үргшй зардлаа өагасгаи талаар юу ч мэдэхшшы, хийдэгрүй, тэгэнд бүх зардал гхрах ёмтой гэө боддог. Энэ чиглэлээр л ёстрй галны туршлага судалмаар эд дэн.

Avatar

Зочин 2023-09-28 202.70.34.70

Зарим орон сууцнууд нүүрсээр галлаж дулаан болон халуун усаа авдаг. Тэгээд дулаан хаачихаар зунжингаа халуун усгүй 9 дүгээр сарын 15 хүртэл байдаг. Энэ асуудлыг дүүргийнхээ Засаг дарга, Иргэдийн төлөөлөгч, НЗДТ, Эрчим хүчний зохицуулах хороонд уг асуудлыг жил болгон тавьдаг боловч одоог хүртэл галладаг орон сууцыг төр авахгүй өдий 10 гаруй жил өнгөрч байна. Тэгсэн мөртлөө дарга нар их сайхан сайхан зүйл яриад л байх юм. Тийм болохоор энэ асуудлыг шийддэг газар, байгууллага байхгүй л байна.

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.178.45

hend gaihuulaad bgaa sdaa ve

Avatar

Хотын уугуул иргэн 2023-09-28 103.212.116.97

Шал худлаа. Та нарын шахмал түлшэнд чинь хэдэн арван магадгүй зуун хүн хордож үхэж байна. Тэдний амь насыг чи хариуцах уу Тавинбэхээ

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.185.184

Чойжилсүрэнг сайдаас огцруулах бичиг яаж өргөн барих уу…процесс нь яаж явах уу. зөвлөгөө өгнө үү

Avatar

Гомбоо 2023-09-28 59.153.115.51

Ажлаа хийж чадахгүй л байгаа юм байна ш дээ. Тэгээд огцор л доо, ард түмнийг айлгаад байгаа юмуу, өөрийгөө гайхуулаад байгаа юмуу хаашаа юм, энэ амьтан. Эртхэн наад амьтнаа огцруулаад ажил хйиж чадах хүнд нь өгөхгүй бол, ирэх өвөл хөлдөөх нь байна шүү наад нөхөр чинь. Огцруулсны дараа харин хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй, том албан тушаал авсан хүн том хариуцлага хүлээдэг байх ёстой

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.160.105

Таван толгой, Багануур, 5-р цахилгаан станц г.м. бүтээн байгуулалтыг гадны даалгавраар гацааж саатуулсан хүмүүс улам дэвшээд сайд болоод байхаар бид яаж өөдлөх вэ дээ??!!

Avatar

Нэргүй 2023-09-28 202.126.92.98

Сүүлийн 20-иод жил оросын даалгаврыг гүйцэтгэж, Монголыг хорлон сүйтгэж, чадаж байгаа хүндээ л гомдолло, бас мэдлэг, боловсролгүй, арчаагүй, аймхай өөрсөддөө гомдоллож, гоншгоно…

Avatar

ЗОЧИН 2023-09-28 66.181.185.155

даваасүрэн с** голомт болон женкотой нийлж гацаасан

Avatar

Нэргүй 2023-09-28 64.119.29.144

Оросууд, Путиний евел болохоор шаантагладаг аргад мен сайн суралцаж дээ.

Avatar

1 2023-09-28 202.70.34.98

Дэд сайд биш төрийн нарийн бичгийн дарга юм сан

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.182.77

тасралтгүй 8 жил, түүнээс өмнө 20 гаруй жил засгийн эрх барьцгаасан биз дээ, өвлийн хүйтнээр иргэдээ айлгахаас өөр хийсэн бүтээсэн ажилгүй юм шив дээ. чаддаг нэгэнд нь зайгаа тавьж өгцгөө, байрны айлуудад 1, 1 монгол гэр өгцгөө, өөр аргагүй юм болжээ.

Avatar

zochin 2023-09-28 103.11.195.2

Энэ асуудлаа шийдэх гэж цалин авч байгаа нь та бусуу

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.190.233

ДТэр хангалт хийж илэж уудаг нөхдүүддээ л хэл. Бид, Иргэд хэрэглээний төлбөрөө төлж байгаа

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.185.184

Тавантолгойн цахилгаан станц гүйцэтгэгч тодорсон гэж хуцахаа болиорой. Ямарч шаардлага хангахгүй баримт материалууд нь хуурамч цаасны компани шалгаруулчихаад чи зүгээр өнгөрнө гэж байхгүй Тавинбэх ээ.

Avatar

Нэргүй 2023-09-28 66.181.168.8

АТГ, энэ асуудлыг мэдэж байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж