Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтыг удаа дараа зарласан ч тэнцэх хүн олдохгүй хэд хэдэн удаа буцаасан билээ. Тэгвэл энэ удаагийн сонгон шалгаруулалтад МУИС-ийн багш О.Мөнхсайхан, хуульч Б.Гүнбилэг нар нэрээ дэвшүүлжээ.
“Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр цахим хуудаст байршуулж, 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрийг дуустал нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авав. Дээрх хугацаанд хоёр иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, материалаа ирүүллээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр ирүүлсэн иргэдийн мэдээллийг “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй мэдээлж байна.
Энэ удаагийн хоёр нэр дэвшигчийн хувьд хуулийн салбарт ажилласан туршлгатай, хоёулаа Монгол Улсын Их сургуулийн төгсөгчид юм. Хуульч Б.Гүнбилэгийн хувьд УИХ-ын дарга асан М.Энхболдын Шадар зөвлөхөөр ажиллаж байсан, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажилласан байсан туршлагатай. Харин О.Мөнхсайханы хувьд Үндсэн хуулиар мэргэшсэн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт ажиллаж байсан, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан.
Улсын дээд шүүхээс нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ томилдог. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг УИХ-аас зургаан жилээр томилдог бөгөөд гурвыг нь УИХ, гурвыг нь Улсын дээд шүүх, гурвыг нь Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ томилдог.
Одоогоор Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат /Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлсэн/, Д.Одбаяр /УИХ-аас нэр дэвшүүлсэн/ нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бөгөөд энэ намрын чуулганаар тэдний томилгоог хийх юм.
Улс төрийн хүрээнд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярыг улирааж, О.Мөнхсайханыг томилохоор "тохирсон" гэх мэдээлэл бий.
ЦЭЦЭД НЭР ДЭВШСЭН Б.ГҮНБИЛЭГ, О.МӨНХСАЙХАН НАРЫН НАМТАР
Холбоотой мэдээ