Цагаачдын хэт их урсгалаас болж онц байдал зарлав

Цагаачдын хэт их урсгалаас болж онц байдал зарлав

Цагаачдын хэт их урсгалаас болж онц байдал зарлав

АНУ-ыг чиглэсэн хэт их цагаачдын урсгалаас шалтгаалан Коста Рика улсын ерөнхийлөгч онц байдал зарлажээ. Ерөнхийлөгч Родриго Чавес хэвлэлийн бага хурал дээр "Манай улсад ирж байгаа хүмүүс үндсэндээ АНУ руу очих гэж Коста Рикаг дайран өнгөрч байна" гэж мэдэгдэв. Чавесын хэлснээр, түүний улсаар дамжин өнгөрч буй цагаачид Венесуэл, Эквадор, Хятад, Колумб, Гаити, Йемен, Бангладеш зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн байна.

Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн наймдугаар сард 84,490 гаруй хүн Коста Рикагийн өмнөд хилээр нэвтэрсэн нь өмнөх сарынхаас 55 хувиар өсчээ.

Бүс нутгийн хэмжээнд Панам, Колумбийг холбосон Дариен цоорхойг дайран өнгөрч буй цагаачдын тоо энэ онд шинэ дээд амжилтыг эвджээ. Эрх баригчдын мэдээлснээр, 2023 он гэхэд 248,901 хүн ширэнгэн ойгоор дамжин ирсэн бөгөөд тэдний 20 орчим хувь нь хүүхэд, өсвөр насныхан байна.

Олон улсын цагаачлалын байгууллагаас Төв Америк болон Мексикийн засгийн газруудад хандан цагаачдын "үндсэн хүмүүнлэгийн хэрэгцээ" болон урт хугацааны шийдлүүдийг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахыг уриалж, одоо байгаа тусламжийн нөөц барагдаж байгааг анхааруулав.

Чавес өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай цагаачлалын асуудлаг хэлэлцэхээр Вашингтонд айлчилсан.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-28 74.3.142.130

America руу 7.6 сая хууль бусаар хил даван орж ирсэн байна. ихэнх том хотууд ачааллаа дийлэхээ больсон баларч байна даа. дээрээс нь Украйн руу мөнгөний урсгал тасрахгүй. Одоогоор 120 тэрбум $ өгөөд байна. Цаашдаа 400 тэрбум $ сэргээн босголтын мөнгө яригдаж байна. Өөрсдөө том асуудалтай байж дайнд дэндүү ихийг үрж байна.

Avatar

Нэргүй 2023-09-28 213.87.148.65

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж